Сар руу нисэх сансрын нисгэгч ажилд авна

Хуучирсан мэдээ: 2020.03.09-нд нийтлэгдсэн

Сар руу нисэх сансрын нисгэгч ажилд авна

Сар руу нисэх сансрын нисгэгч ажилд авна

NASA буюу Америкийн үндэсний агаарын тээвэр ба сансрын нислэгийн албанаас 2024 онд саран дээр газардах шинэ сансрын нисгэгчдийг ажилд авахаа зарлалаа.

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд анх удаа сансрын нисгэгчийн орон тоо гаргасан тэд Артемис үеийнхэн гэх сансар судлалын цоо шинэ хөтөлбөртөө сургах аж. Артемис хөтөлбөр нь 2024 онд саран дээр хөл тавих анхны эмэгтэй болон дараагийн эрэгтэй сансрын нисгэгчдийг бэлтгэх юм байна. Мөн өмнө нь ашиглаж байгаагүй цоо шинэ техник технологи ашиглан, сарны гадаргууг илүү дэвшилтэт түвшинд судлах ажээ. Ажлын байрны тодорхойлтод дээр нь энэхүү ажлын хүрээнд "өргөн цар хүрээтэй аялал" хийж болзошгүй гэж анхааруулсан байна.

Хүүхэд бүрийн мөрөөдөл болсон энэхүү ажил нь дэлхий дээрх хамгийн өрсөлдөөнтэй ажлын байрнуудын нэг. Хамгийн сүүлд л гэхэд NASA-ийн 14 нээлтэй ажлын байрны төлөө нийт 18,300 хүн өрсөлдсөн тухай Washington Post мэдээллээ.

 

Хэрвээ та NASA-ийн сансрын нисгэгчийн энэхүү ажилд орохыг хүсч байгаа бол АНУ-ын иргэн байх ёстой бөгөөд мөн шинжлэх ухаан, матемамик эсвэл инженерийн бакалаврын зэрэгтэй байх шаарлагатай ажээ. Мөн NASA нь компьютерийн шинжлэх ухаан, биологийн шинжлэх ухаан, математик, инженерийн магистрын зэрэгтэй хүмүүсийг хайж байна. Үүнээс гадна анагаахын, эсвэл нислэгчийн сургалтад суусан хүмүүст ч боломж байгаа аж.

Дээрх шаардлагуудыг хангасан хүмүүс хоёр жилийн хугацаанд тусгай хөтөлбөрийн дагуу бэлтгэгдэж, сансрын хөлгийн системийн сургалт, сансрын хөлгийн гадна ажиллах чадварын сургалт, роботтой харилцан ажиллах чадвар, орос хэлний сургалт, агаарын хөлгийн нислэгийн бэлэн байдлын сургалт зэрэг олон чадвар эзэмшүүлнэ гэж NASA мэдээлжээ.

Хэрвээ та NASA-ийн дээрх ажлын байрыг сонирхож байгаа бол энд даран дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж