Пёньянаас дипломатуудаа эргүүлэн татаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2020.03.09-нд нийтлэгдсэн

Пёньянаас дипломатуудаа эргүүлэн татаж эхэллээ

Пёньянаас дипломатуудаа эргүүлэн татаж эхэллээ

Хойд Солонгос дахь гадаадын хэд хэдэн Элчин сайдын яамд өнөөдөр (2020.3.9)-өөс хаалгаа барьж, олон улс дипломатуудаа эргүүлэн татаж эхэллээ. Тухайлбал, ОХУ-аас өнөөдөр тусгай нислэгээр Хойд Солонгосоос 60 орчим дипломат ажилчдаа өнөө өглөө 10.49 цагт шилжүүлэн Владивосток хот руу авчирчээ.

БНАСАУ-ын эрх баригчид коронавирусийн халдварын тархалтын эрсэг хатуу карантин арга хэмжээ авсан юм. Хойд Солонгост халдварын тохиолдол албан ёсоор бүртгэгдээгүй байгаа ч хилээ хааж, олон мянган хүнийг хөл хорионд оруулсан аж. Хөл хорио сар гаруй хугацаанд үргэлжилсний эцэст өнгөрсөн долоо хоногоос суларч, гадаадын 200 гаруй иргэнийг Хойд Солонгосоос явахыг зөвшөөрсөн байна.

Удаан хугацааны хөл хорионы дараа Шведийн Элчин сайд Йоахим Бергстром нь Хойд Солонгосын удирдагч Ким Ил Суны талбай дээр зогсож байгаадаа хэзээ ч ийм баяртай байсангүй” хэмээн зургаа оруулан жиргэжээ. Мөн Пёньян дахь ОХУ-ын Элчин сайд Александр Мацегора нөхцөл байдлыг тайлбарлахдаа “ёс суртахууныг үгүй хийж байна” хэмээсэн байв. Түүнчлэн Хойд Солонгос дахь Герман, Францын Элчин сайдын яамд түр хугацаагаар хаалгаа барьсныг Их Британийн Элчин сайд Колин Корк жиргэжээ.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн сард халдвар оруулж ирвэл хатуу хариуцлага хүлээлгэхээ анхааруулсан билээ. Тэрбээр жуулчдыг Хойд Солонгост нэвтрэхийг хориглож, олон улсын нислэг, галт тэрэгний үйлчилгээг зогсоосон юм.

Эх сурвалж: AGENCE FRANCE-PRESSE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж