Япон "Covid 19"-ийн үед иргэддээ хүүгүй, барьцаагүй зээл олгоно

Хуучирсан мэдээ: 2020.03.09-нд нийтлэгдсэн

Япон "Covid 19"-ийн үед иргэддээ хүүгүй, барьцаагүй зээл олгоно

Япон "Covid 19"-ийн үед иргэддээ хүүгүй, барьцаагүй зээл олгоно

Япон улсын Ерөнхий сайд Абэ Шинзо шинэ төрлийн коронавирусийн тархалтаас үүдэн эдийн засагт нь доголдол үүсэхээс сэргийлэх зорилгоор жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжин хүүгүй, барьцаагүй зээл олгох шийдвэр гаргаснаа Засгийн газрын ажлын хэсгийн ээлжит хуралдааны үеэр зарлажээ.

“Японы санхүүгийн корпораци” уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх бөгөөд энэ шийдвэр нь ажлын байраа хадгалах, жижиг дунд бизнесүүдийн үйл ажиллагааг тогтвортой байлгах зорилготой аж.

Түүнчлэн коронавирусийн эсрэг хурдан шуурхай арга хэмжээ аваагүй хэмээн шүүмжлүүлээд буй Абэ Шинзо шинэ хичээлийн жил хүртэл бүх сургууль, цэцэрлэгийг хаах шийдвэр гаргасан юм. Энэ хугацаанд хүүхдээ гэртээ харж байгаа эцэг эхчүүдэд Засгийн газраас санхүүгийн дэмжлэг олгохоор болжээ.

Эх сурвалж: JAPAN TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
ЗөвЗөв
27
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж