“NEWS” агентлаг 2020 оны УИХ-ын сонгуульд хэн хэн нэр дэвших вэ гэдгийг тойрог бүрээр нь уншигчдадаа хүргэж эхэлсэн. Энэ удаад Дорноговь аймгийг онцолж байна.
Аливаа сонгуульд сонгогчид ямар сонголт хийхээс тухайн аймгийн “өнгийг” тодорхойлж болдог. Ялангуяа олон удаагийн сонгуулийн дүнгээр нь тухайн аймагт аль нам ялалт байгуулж болох прогнозыг албан бусаар гаргаж болдог. Дорноговь аймгийн хувьд дандаа МАН-д итгэл үзүүлж ирсэн. 2008 онд АН-ын гишүүн Я.Батсуурийг сонгосныг эс тооцвол шүү дээ. Хэзээнээс МАН-д итгэл үзүүлж ирсэн Дорноговь аймаг энэ жил дангаараа хоёр мандаттай болж буй. Хуучин Говьсүмбэр аймагтаа нэгтгэгдэж, хоёр мандаттай болж байсан бол энэ удаад Говьсүмбэрийг Дундговь аймагтай нэгтгэж байгаа учраас Дорноговь аймаг дангаараа хоёр мандаттай болж буй. Энэ удаагийн 2020 оны прогнозыг харахад ч МАН-д итгэл үзүүлэх болов уу гэсэн таамаг улс төрийн хүрээнд бий.
МАН-ААС Б.ДЭЛГЭРСАЙХАНТАЙ ДӨРӨӨ ХАРШУУЛАХ НЭР ДЭВШИГЧ ТОДРООГҮЙ БАЙНА
Дорноговь аймагт өнгөрсөн сонгуульд Говьсүмбэр аймагтай нэгдэж, хоёр мандаттай байсан бөгөөд МАН-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Г.Мөнхцэцэг нар сонгогдож байв. Энэ удаад Говьсүмбэр аймгийг Дундговь аймагтай нэгтгэж байгаа учраас Г.Мөнхцэцэг гишүүний хувьд Дорноговьд нэр дэвшихгүй тойргоо дагах болов уу. Тэгвэл Дорноговь аймагт МАН-аас УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан өрсөлдөх нь тодорхой. Тэрбээр 2016 оны сонгуульд тус аймгаас ялалт байгуулж гишүүнээр сонгогдсон юм. Харин түүнтэй хамт саяхан ажлаа өгсөн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал О.Одбаяр нэр дэвших сонирхолтой байгаа. Тиймдээ ч төрийн албаны ажлаа өгч, Дорноговь аймгийг зорих болсон. О.Одбаярыг МАН-ын гишүүн Л.Одончимэдийн хүү гэдгээр нь дорноговьчууд андахгүй. Гэвч түүнээс гадна Дорноговь аймгийн одоогийн Засаг дарга, аймгийн намын дарга Т.Энхтүвшин бас өрсөлдөхөөр яригдаж байна. Тэдний аль аль нь улс төрийн дэмжлэг сайтай байгаа учраас намын Бага хурал Б.Дэлгэрсайхантай хамт О.Одбаяр, Т.Энхтүвшин нарын нэгийг явуулах болов уу.
АН-ЫН НЭР ДЭВШИГЧДИЙН СУРАГ "БҮДЭГ" БАЙНА
Ардчилсан намд дорноговьчууд нэг удаа итгэл үзүүлж байсан нь 2008 оны сонгууль. Тус сонгуульд Я.Батсуурь ялалт байгуулж байсан бөгөөд түүний хувьд энэ удаагийн сонгуульд нэр дэвшихгүй л болов уу. Учир нь авлигын хэргээр хуулийн байгууллагад дуудагдах болсон учраас энэ удаад нэр дэвшихгүй болов уу. Хэдийгээр АН-ын өрсөлдөгчид 100 хувь тодроогүй байгаа ч урьдчилсан байдлаар тус намын Шинжлэх ухаан, технологи, мэдээлэл харилцааны бодлогын зөвлөлийн дарга Д.Алтангэрэл, түүнтэй хамт аймгийн ИТХ-ын дарга асан Г.Ганбаатар нар өрсөлдөх сурагтай. Д.Алтангэрэлийн хувьд эдийн засагч мэргэжилтэй ч дорноговьчуудад төдийлөн “танил” бус хүн бол Г.Ганбаатарын хувьд 2016 оны сонгуульд өрсөлдөж, ялагдаж байсан юм. Түүнээс гадна эмэгтэйчүүдийн квотод Г.Гантогтох гэх эмэгтэй яригдаж буй юм байна.
ДОРНОГОВЬ АЙМГААС УИХ-Д СОНГОГДОЖ БАЙСАН ГИШҮҮД:
- 1992: МАН-ын гишүүн Ё.Адилбиш, Ц.Шаравдорж
- 1996: МАН-ын гишүүн Ё.Адилбиш, Ц.Шаравдорж
- 2000: МАН-ын гишүүн Ц.Шаравдорж, Л.Одончимэд
- 2004: МАН-ын гишүүн Л.Одончимэд, Ц.Шаравдорж
- 2008: МАН-ын гишүүн Ж.Батсуурь, Я.Батсуурь
- 2012: МАН-ын гишүүн Ж.Батсуурь
- 2016: МАН-ын гишүүн Б. Дэлгэрсайхан, Г.Мөнхцэцэг
Ш.ЧИМЭГ
Зочин 2020-03-09 103.14.37.7
Дэлгэрсайханы захиалгаар хийсэн л мэдээ байна, ингэж эхнээс нь сонгогчдод мэдээлэл суулгаж явах нь угаасаа л зөв болоод байна шүү, МАН хорио цээр тогтоож байгаад хуучнаа сонгуулах гэдэг нохой санаагаа нууж чадахгүй л дээ
Зочин 2020-03-09 64.119.22.42
Arai oor bolobsroltoi humuus bmaar bna,
ми 2020-03-09 202.72.245.122
Дэгийгээс арай соёлтой боловсролтой нэгнээ согох байх Уул нь их л сайд ерөнхий сайд, төр яамны нэртэй төртэй хүмүүс ихтэй аймаг байсан даа
Иргэн 2020-03-09 192.82.73.34
Эдгээр яригдаж байгаа нөхдөөс Энхтүвшин нь арай дээр дээ?! Ядаж төрийн албаны өүх л шат дамжлагбг доороос нь өгсөад дамжсан хүн
Зочин 2020-03-09 66.181.161.82
МАНАНд одоо итгэх итгэл үнэндээ л алга зааа…
Зочин 2020-03-09 202.170.66.24
МАН ыыгаа дагаад дорноговь хөгжсөнийг харий гээд юу ч байхгүй хохь нь дорноговийхон гуйлгачин байх заяатай дэлгэрсайханаа дагаад хөгжөөрэй хамаг баялагаа ухуулаад хоосон шороотойгоо үлдэнэ дээ
Зочин 2020-03-09 103.14.37.5
Сэтгэгдэл груулахгүй устгахаа боль
Зочин 2020-03-09 103.14.37.5
Сонголтоо баталгаажуулна ч гэх шиг иргэдийн өмнөө шийдвэр гаргасан илэрхий мөнгө үнэгтүүлсэн иим балай юм бичиж нэрээ бузарлаж байх ч гэж дээ хөөрхий
MGL 2020-03-09 202.179.31.126
Балай аймаг байна.МАНАН д махлуулж байхдаа таарсан. Зосдсон хонь гэдэг шиг ганц хүнээсээ салахгүй.Дэлгэрсайхан мэтийн амьсгаануудыг сонгоод монгол улс хэзээч хөгжихгүй.Нөгөөх нь жаахан жуухан гурил будаахан мэтийн юм хаяж өгдөг юм байна лдаа.Нохой шиг тэрэнд нь ханачихсан.Нам хамаарахгүй хүнээ таньж тэс өөр зөв сонголт хийхгүй бол монгол улс сүйрлээ шдээ.
!!!!!! 2020-03-09 202.179.26.230
Mongolchuudiig end uligt songuulia yariad suuj baihad delhiin ediin zasag ulaanaaraa ergej baih shiv. Mart zaartaa temdegleel ain. Yorool ruu nisej bn shuu nuhuuddddd
Зочин 2020-03-09 202.131.228.66
Тойрог бүр дээр улайрах уу, цэнхэртэх үү гэж улиглаж, өөр сонголт байхгүй юм шиг, өөрөөр сонгож болохгүй юм шиг тархи угааж байгаа нь МАНАН-гийн явуулга, үгүй бол өөрөө ч мэдэлгүй МАНАН-д үйлчилсэн мунхаглал.
zochin 2020-03-09 66.181.187.227
MAN- g BUREN DEMJIJ BAYNA , ODBAYAR JOLDOJ BAYNA
Зочин 2020-03-09 203.91.115.52
Бид одоо манангаас сонголт хийхгүй Хүнээ харж сонголт хийнэ
зочин 2020-03-09 202.131.225.150
Маш тогтвортой сонголт хийж монгол төр, улсын хөгжил тогтвортой байхад том хувь нэмэр оруулж дан НАМыг сонгож байгаа Дорноговь, Говь-алтай, увс, архангай, сүхбаатар, дархан, сэлэнгэ зэрэг аймгууд болон сүүлийг үед эрс дэмжиж байгаа өмнөговь, хөвсгөл ховд, баянхонгор зэрэг аймгуудыг төрийн одонгоор шагнаж урамшуулах, сонгуульд онцгой гавья байгуулсан хүмүүсийн улсын баатар хүртэл шагналааар шагнаж яаралтай нэг намын системд орохгүй бол улс орон дампуурлаа шүү. 20 онд зөвхөн МАныг сонго
иргэн 2020-03-09 202.131.227.82
сонголтоо өөрчлөх цаг нь болсон. Бизнесийн нөхдүүд, соел урлаг, спортынхон хамгийн хэрэггүй нь байдаг юм байна шүү. Жаахан оюунлаг залуусыг, дээр нь зангарагтай нас тогтсон зарим нэг шударга нөхдүүд тухайлбал уул уурхайн сайд байсан Хурц гуай, Гомбосүрэн гуай гэх мэтчилэнг сонгох нь зөв байх шиг.
Зочин 2020-03-09 64.119.18.107
Орзуудийн сонголт нэг иймэрхүү