Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд иргэд “U Money” цахим карт ашигладаг болсон. Карт ашиглаж эхэлснээс хойш дамжин суултад хөнгөлөлт хэзээнээс эхлэх нь тодорхой бус байсан. Тэгвэл олон сар картаар зорчсон иргэд өнгөрсөн бямба гаригаас эхлэн хөнгөлөлт эдлээд эхэлжээ. Өнөөдөр эхний автобусанд суухдаа “U Money” цахим карт уншуулан 500 төгрөгөө төлж, удалгүй дараагийн автобусанд суух хэрэг гарлаа. Гэхдээ энэ удаад 10 минутын зайтай дараагийн автобусанд суусан болохоор нэмэлт төлбөр төлсөнгүй. Юутай ч олон сарын турш дамжин суултын хөнгөлөлт хүлээж байсан иргэдийн хувьд энэ нь сайхан мэдээ байлаа.
Нийтийн тээврийн цахим шинэчлэлтэй холбоотойгоор долдугаар сарын нэгнээс автобусны маршрутыг богиносгосон билээ. Үүнээс үүдэн иргэд нэг автобусаар явдаг газарт дамжин суудаг болсон юм. Тухайн үед нийслэлийн удирдлагуудын зүгээс “30 минутын дотор дараагийн автобусандаа дамжин суусан тохиолдолд карттай иргэдэд хөнгөлөлт үзүүлнэ” гэж мэдэгдэж байсан. Гэвч энэ мэдэгдлээс хойш олон сар өнгөрсөн ч ийнхүү өнгөрсөн бямба гаригаас эхлэн иргэд хүсэн хүлээсэн хөнгөлөлтөө эдлээд эхэллээ.
“U Money” картаа аваад хөнгөлөлттэй зорчоорой.
Ч.БОЛ
Холбоотой мэдээ