UFC 248: Исраель Адесанья, Вейли Чжан нар бүсээ хамгааллаа | News.MN

UFC 248: Исраель Адесанья, Вейли Чжан нар бүсээ хамгааллаа

UFC 248: Исраель Адесанья, Вейли Чжан нар бүсээ хамгааллаа

UFC 248: Исраель Адесанья, Вейли Чжан нар бүсээ хамгааллаа

Мэргэжлийн холимог тулааны хамгийн нэр хүндтэй холбоодын нэг UFC холбооны UFC-248 өчигдөр/2020.03.08/ АНУ-ын Лас Вегас хотын T-Mobile аренад явагдлаа. Энэ өдөр Монголын тулаанч Д.Батгэрэлийн тулаанаас гадна хоёр жингийн аваргын бүсний төлөөх тулаан мөн явагдлаа.

  • Вейли Чжан vs Йоана Енжейчик

Эмэгтэйчүүдийн хөнгөн жингийн аваргын бүсийг эзэмшигч, өдгөө 30 настай хятад бүсгүй Вейли Чжан болон аваргын бүсийг горилогч 32 настай польш бүсгүй Йоана Енжейчик нар тулалдлаа. Таван үе ширүүн үргэлжилсэн тулааны эцэст шүүгчдийн саналаар Вейли Чжан 47-48, 48-47, 48-47 гэсэн харьцаатай ялж, аваргын бүсээ хамгаалсан анхны тулаандаа ялалт байгууллаа.

Энэхүү тулааны тухай UFC-ийн ерөнхийлөгч Дана Уайт хэлэхдээ "Энэ бол маргаангүй алдрын танхимд багтах тулаан байлаа. Бид Чжаны онцгой гэдгийг үргэлж мэддэг байсан. Өнөөдөр тэр жингийнхээ хамгийн шилдэг тулаанчийн эсрэг тулалдлаа. Та нар өнөөдөр түүнийг ямар сайн байсныг харсан байх. Харин Йоана Енжейчикийн хувьд тэр ялахын тулд бүхнээ зориуллаа. Тэр манай холбоонд байгаа нь азтай хэрэг" хэмээжээ.

  • Исраэль Адесанья vs Йоэля Ромеро

Эрэгтэйчүүдийн дунд жингийн аваргын бүсний төлөөх тулаанд бүсийг эзэмшигч нигер залуу Исраэль Адесанья болон бүсийг горилогч куба тулаанч Йоэля Ромеро нар тулалдаж, таван үе үргэлжилсэн тулаанд хэн хэн нь тэсч даван гарсан. Тулааны ялагчийг шүүгчдийн шийдвэрээр тодруулахад Исраэль Адесанья  48-47, 48-47, 49-46 гэсэн харьцаатай ялж аваргаа бүсээ мөн хамгаалав.

Энэхүү тулааны талаар Дана Уайт "Энэ тулаан Чжан болон Енжейчик нарын аймшигтай тулааны дараа болох байсан учир их хүлээлттэй байлаа. Би Исраэль Адесаньяг өрсөлдөгчийнхөө түвшинд тулалдсан гэдэгт итгэлтэй байна. Тэр ухаалагч тулалдаж, анхаарлаа төвлөрүүлж, цохилтуудаа оновчтой хийж байсан. Харин Йоэля Ромерогийн хувьд би цочролд орсон шүү. Чи дэвжээ рүү ороод ялахын тулд бүхнийг хийх ёстой. Гэхдээ тэр ингэж чадсангүй" хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-09 202.55.191.194

базарваань энэ хоёрын хүүхний тулаан аймр болсон шүү өмнөөс нь халшираад байсан аварга бол аварга л байдаг юм байна аваргын бүсний төлөө ямар хүн үзэлцдэг вэ гэдгийг ч бас харуулсан тулаан болсон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж