Олон улсын жишигт нийцсэн Монголын анхны барилгын их дэлгүүр

Хуучирсан мэдээ: 2020.03.09-нд нийтлэгдсэн

Олон улсын жишигт нийцсэн Монголын анхны барилгын их дэлгүүр

Олон улсын жишигт нийцсэн Монголын анхны барилгын их дэлгүүр

Мишээл барилгын их дэлгүүр нь Монголын барилгын материалын худалдааны салбарт нэгэн шинэ хуудас нээж, шинэлэг дэвшилтэт худалдаа үйлчилгээ нэвтрүүлээд байна. Олон улсын зэрэглэлд нийцүүлэн хэрэглэгчийн тав тухыг бүрэн хангасан орчинд дэлхийн нэр хүндтэй брэндүүдийн бүтээгдэхүүнийг чанарын баталгаатайгаар албан ёсны төлөөлөгчөөс нь худалдан авах боломжийг бүрдүүллээ.

Тус их дэлгүүрийн барилгын чанарыг барилгын материалын худалдаа явуулах байгууламжийн стандартад нийцүүлэн хүчитгэж, давхар тус бүрийн нэг сантиметр талбай тутам нь 300 килограм ачаалал даах тэсвэртэй байхаар тооцсон юм. Барилгын норм дүрмийн дагуу гэнэтийн аюул осол тулгарахад хоёрдугаар давхраас шууд гадагш гарах таван гарцыг төлөвлөж, галын норм дүрмийн дагуу 5000 м.кв талбай тутамд галд өндөр тэсвэртэй магниум хавтан бүхий тусгаарлах хана, автомат хаалгатай галын дохиолол, зарлан мэдээлэх систем зэрэг аюулгүй байдлыг хангасан иж бүрэн шийдлийг гүйцэтгэлээ.

Үндэсний болон олон улсын арга хэмжээ, үзэсгэлэн яармаг зохион байгуулдаг Экспо төв, Улаанбаатар хотын тавилгын худалдааны 70 хувийг төвлөрүүлсэн Мишээл тавилгын их дэлгүүр, 21,000 м.кв талбай бүхий Мишээл барилгын их дэлгүүр зэргийг нэг дор төвлөрүүлж үйлчлүүлэгчдийг татаж чадсанаар энэ нь хэдийнээ олон нийтийн хөл хөдөлгөөн тасардаггүй худалдааны чухал байршил болоод байна. Түүнчлэн 2021 оны гуравдугаар улиралд бид "Мишээл сити" шинэ төслөө эхлүүлж, хэрэглэгч та бүхний өмнө үүд хаалгаа нээх гэж байна.

Мишээл барилгын их дэлгүүр нь дэлхийд нэр хүндтэй "B&Q", "Easyhome", "Home Depod" худалдааны төвүүдээс туршлага судалж, олон улсын бизнесийн чиг хандлага, өнөөгийн хэрэглэгчдийн эрэлтэд нийцсэн тав тухтай орчин, үйлчилгээг Монголд нэвтрүүлсэн барилгын салбарын анхны том бүтээн байгуулалт болсон билээ. Дэлгүүрийн талбайн тавны нэг хэсгийг барилгын хайпермаркет, бусад хэсгийг брэндүүдийн шоурүүм болгож, үйлчлүүлэгчдийн тав тухад нийцүүлэн тансаг орчныг бүрдүүлээд байна.

Орчин цагийн соёл, хөгжилд хөл нийлүүлэн нарийн судалгаанд үндэслэн уг дэлгүүрийг бүтээн байгуулж, Монголынхоо хэрэглэгчдийн сэтгэл ханамжид тохируулан нутагшуулсан нь салбарын мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авсан юм.

Тухайлбал, АНУ-ын барилгын материалын томоохон худалдааны сүлжээ "Home Depot" дэлгүүр нь бүх төрлийн барилгын материалын худалдаа, гадна талбайн тохижилтын таримал зүлэг, цэцэг, мод борлуулахаас гадна борлуулалтын дараах үйлчилгээг цогцоор нь шийдэж өгсөн байдаг. Түүнчлэн ихэнх улс орнуудад гэрээ тохижуулах, засвар хийлгэх өртөг өндөр байдаг тул иргэд өөрсдөө хийхийг илүүд үздэг аж. Үүнд зориулсан бараа материалыг хүссэн хэмжээгээрээ тохируулан авах боломжтой болсон нь хэрэглэгчдийн дунд эрэлтийг эрс нэмэгдүүлэн туршлагыг олон нийтийн сүлжээнд байршуулсан DIY /do it yourself/ зөвлөгөө, видео зэргээс харж болох юм.

Мишээл барилгын их дэлгүүр нь үйлчилгээгээ илүү сайжруулах зорилгоор Монгол хүний зан төлөв, эрэлт хэрэгцээг судалсан үр дүнд тулгуурлан гадна талбайн худалдааг эхлүүлж, зүсвэрийн цех, хүргэлтийн үйлчилгээ, барилгын дүүргэлтийн материалын худалдааг өргөжүүлсээр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж