Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өнгөрсөн амралтын өдрүүд буюу энэ сарын 7, 8-нд нийт 486 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 327 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн ослын улмаас 14 хүн гэмтсэнээс гурав нь бага насны хүүхэд байсан бөгөөд зам тээврийн ноцтой ослын улмаас орон нутагт хоёр хүний амь нас хохирсон байна.
Зам тээврийн ноцтой ослоос дурдвал,
- Гуравдугаар сарын 7-ны өдрийн 15:30 цагийн орчим Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Зүүн балган гэх газар шороон замд Dayun маркийн улсын дугааргүй Х жолоочтой мотоцикл онхолдож, жолооч Х /60 настай, эрэгтэй/-н амь нас хохирсон хэрэг,
- Мөн энэ өдөр 17:30 цагийн орчим Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2-р багийн нутаг Цав хангай гэх газар асфальтан замд Toyota LandCruiser-200 маркийн С жолоочтой автомашин онхолдож, зорчигч 46 настай эмэгтэйн Ө-ийн амь нас хохирч, 53 настай эрэгтэй А, 70 настай эмэгтэй Ц, 47 настай эмэгтэй Н, найман настай эмэгтэй С, жолооч 44 настай эрэгтэй С нарын таван хүн гэмтсэн хэргүүдийг тус тус шалгаж байна.
Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх долоо хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 59,6 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 61,4 хувиар, ослын улмаас гэмтсэн хүн 71,4 хувиар, хүний амь нас хохирсон осол хоёр дахин тус тус өссөн үзүүлэлттэй байгаа аж.
Нийт замын хөдөлгөөнд оролцогч жолооч нар орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Э.БУРАМ
зочин 2020-03-09 202.131.225.150
гарчигин дээрээ жолооч нас барлаа гээд доор нь өөр эмэгтэй нас барсан болж таараад байна. ийм бичиж байгаа юмныхаа учрыг олохгүй юм цаашид юм бичээд хэрэггүй дээ. өөрийнхөө дээдэх доодохыг ялгаж чаддаг ч юм уу. э. бурам гэж юм бичсэн харадаад байхын билээ. нэр нь зөв ч юмуу бүү мэд дээ. монгол түмнийг битгий ингэж доромжил
Зочин 2020-03-09 182.160.36.132
Тээврийн цагдаа өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаад байгаа мөртлөө иргэд үхсээр л байх уу. Маш муу ажиллаж байна. Тээврийн цагдаагийнхаан
Иргэн 2020-03-09 202.21.126.242
Хятадын мотоциклээс болж хэпэн хүний амь нас хохирч байна вэ_ Судалгаа гаргаад …оруулж ирэхийг зогсоодог төрийн хяналт байна уу……!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!