Сагсан бөмбөгийн залуучуудын УАШТ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.11.09-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгийн залуучуудын УАШТ эхэллээ

Нэрт сагсан бөмбөгч, Алдартын танхимын гишүүн, спортын мастер Доржпаламын Даваахүүгийн нэрэмжит U-19 хүртэлх насны залуучуудын УАШТ өнөөдөр Спортын төв ордонд эхэллээ. Тэмцээнд нийт эрэгтэй 18 эмэгтэй 7 багийн баг тамирчид хурд хүч авьяас чадвараа сорин өрсөлдөж байгаа бөгөөд хөдөө орон нутгаас Хөвсгөл, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Багануур дүүргийн баг тамирчид хүрэлцэн ирж оролцож байна.

Өнөөдөр тус тэмцээний нээлтийн үйл ажиллагаа болж, Д.Даваахүүгийн гэргий хүний гавьяат эмч Т.Дэжээхүү болон түүний үр хүүхдүүд ач зээ нар оролцсон юм. Гурав дахь жилдээ зохион явагдаж байгаа тэмцээний аваргууд ирэх баасан гарагт тодорно.

Тоглолтын хуваарийг хүргэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж