Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрүүд | News.MN

Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрүүд

Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрүүд

Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрүүд

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан  өчигдөр буюу 03 дугаар сарын 08-ны өдөр болж Монгол Улс-Япон Улс, Монгол Улс-БНСУ хоорондын болон Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийг түр зогсоосон хугацааг 2020 оны 03 дугаар сарын 28-ныг хүртэл сунгалаа.

Коронавируст халдвар голомтлон тархаж буй  бүс нутагт сүүлийн 14 хоногт зорчсон гадаадын иргэдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй байх, холбогдох арга хэмжээг авахаас гадна гадаад улс орнуудад зорчихгүй байхыг Монгол Улсын нийт ард иргэддээ уриаллаа.

Мөн коронавируст халдвар голомтлон гарсан улс орноос ирсэн иргэдийг тусгаарлах байранд болон гэрээгээр тусгаарлан ажиглах журмыг боловсруулан, батлуулж, хяналт тавин ажиллахаар боллоо.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хилийн зарим боомтыг түр хааж, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарласан тул Монгол Улсаас визийн хугацаандаа гаргах боломжгүй болсон нь холбогдох баримтаар тогтоогдсон гадаадын иргэний визийг сунгах асуудлыг харьяалах улстай нь харилцан адил байх зарчмыг баримтлан шийдвэрлэхийг холбогдох байгууллагуудын удирдлагуудад үүрэг болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-09 202.9.47.30

Мэргэжлийн Хяналтын Газрын дарга, УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН гишүүн Цагаанхүү хориотой бүсээс ирсэн хүүхдээ тусгаарлаагүй байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж