Оросын хөдөлмөрийн зах зээлээс нябо, харуулууд шахагдаж байна | News.MN

Оросын хөдөлмөрийн зах зээлээс нябо, харуулууд шахагдаж байна

Оросын хөдөлмөрийн зах зээлээс нябо, харуулууд шахагдаж байна

Оросын хөдөлмөрийн зах зээлээс нябо, харуулууд шахагдаж байна

ОХУ-ын Сангийн сайд Антон Силуанов Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургуульд лекц унших үеэрээ технологийн хөгжлийг дагаад Оросын хөдөлмөрийн зах зээлээс зарим мэргэжил шахагдаж байна гэлээ.

Сайдын хэлснээр харуул болон нягтлан бодогчдын орон тоо цаашид хөдөлмөрийн зах зээл дээр улам цөөрөх ажээ.

“Орос улс хамгийн их харуултай дэлхийн орны нэг байх. Технологийн хөгжлөө дагаад камерын хяналтын тогтолцоо өндөр түвшинд гарч байгаа одоо үед таван харуулын хийж байсан ажлыг өнөөдөр нэг хүн хийж болохоор байна” хэмээн сайд Антон Силуанов хэллээ.

Технологийн дэвшлийг бүхий л салбартаа өргөн нэвтрүүлж байгаа улс орнуудын эдийн засгийн өсөлт өндөр, үйлдвэрлэлийн бүтээмж сайтай байгааг онцлон тэмдэглэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-09 64.119.27.58

хэн хамгаалагч болох сонирхолтой байх юм бэ робот цагдааг

Avatar

Зочин 2020-03-09 64.119.25.228

Гэмт хэрэг, эруугийн нехцел хунд, хулгай дээрэм гаарчихсан газар харуул хэзээд хэрэгтэй дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж