Коронавирусээс хамгаалах сахиус байхгүйг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2020.03.09-нд нийтлэгдсэн

Коронавирусээс хамгаалах сахиус байхгүйг анхааруулав

Коронавирусээс хамгаалах сахиус байхгүйг анхааруулав

Дэлхий нийтийг түгшээгээд байгаа коронавирусийн халдвараас хамгаална гэсэн худал мэдээлэл иргэдийн дунд ихээхэн тарж байгаад анхаарал хандуулахыг ОХУ-ын Төрийн Думын гишүүн Борис Менделевич Хэрэглэгчийн хяналтын газартаа хандан анхааруулсан байна.

Хүмүүсийн дунд тараад байгаа худал мэдээлэлд няцаалт өгч, бодит мэдээллийг түгээх тал дээр идэвхтэй ажиллахыг тэр сануулж албан бичгийг Хэрэглэгчийн хяналтын газрын дарга Анна Поповад явуулсан байна.

Коронавирусийн халдвараас найдвартай хамгаалдаг сахиус, шидэт бэлдмэл зэрэг зүйлсийг зарна гэсэн зар олон нийтийн сүлжээнд тавигдаж байгааг депутат анхааруулжээ. Вирусийн халдвараас хамгаалах зөв арга замыг олон нийтэд өргөн сурталчлах хэрэгтэй байгааг тэр онцолсон байна.

Оросын Эрүүл мэндийн яамны сэрэмжлүүлж байгаагаар вирусийн халдвараас сэргийлэхийн тулд ариун цэврийг сахих, гараа тогтмол зөв угаах, халдвар тархах эрсдэлтэй олон хүн цугласан газраар явахгүй байх ёстой юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж