Хойд Солонгос өнөөдөр өглөө /2020.03.09/ Хамгён-Намдо мужийн Сондок хотоос Япон тэнгисийн чиглэлд гурван пуужин харвасан тухай Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин мэдэгджээ.
Тус улс ердөө долоо хоногийн өмнө алсын тусгалтай их бууны ангийн хээрийн сургууль явуулах үеэрээ мөн Япон тэнгис рүү хоёр пуужин харвасан тухай мэдээлсэн юм. Пуужингууд 35 метрийн өндөрт, 240 км зайд туссан байна.
Энэ удаагийн пуужингийн туршилт он гарснаас хойш хоёр дахь удаагийнх болж байна. Хойд Солонгос стратегийн шинэ зэвсгээ удахгүй танилцуулна хэмээн тус улсын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн оны арванхоёрдугаар сард мэдэгдэж байсан билээ.
Энэ удаагийн туршилтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хараахан байхгүй байгаа ба Өмнөдийн тал байдлыг анхааралтай ажиглаж буйгаа мэдэгджээ.
Эх сурвалж: CNN