Шатахууны импортлогчид 13 хувийн ашигтай ажилдаг

Хуучирсан мэдээ: 2015.11.09-нд нийтлэгдсэн

Шатахууны импортлогчид 13 хувийн ашигтай ажилдаг

Энэ оны эхний 9 сард 875,9 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолж, 212,1 тэрбум төгрөгийн онцгой албан татварыг төсөвт төвлөрүүлжээ.

Өнгөрсөн онд газрын тосны ханш 40 гаруй хувь буурсан. Энэ онд 25 хувиар буураад байна. Одоогоор газрын тос импортлогч компаниуд 13-17 хувийн ашигтай ажиллаж байна. Төрөөс энэ хэмжээг 7 хувь байх нь зохистой гэж үздэг. Иймээс шатахууны үнэ өсөхгүй, харин нефтийн онцгой албан татварыг тонн тутамд 200-300 мянган төгрөгөөр нэмэх саналыг 2015 оны төсвийн тодотголд оруулсан. Ингэснээр он дуустал Онцгой албан татвараас 43.5 тэрбум, 2016 оны улсын төсөвт 200 тэрбум төгрөгийн орлого нэмэгдэх тооцоотой байгаа юм.

Т.ДАВААНЯМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж