Ж.Сүхбаатар генсек болох уу?

Хуучирсан мэдээ: 2015.11.09-нд нийтлэгдсэн

Ж.Сүхбаатар генсек болох уу?

УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар МАН-аас гарч, МАХН-ын гишүүнчлэлтэй болсон билээ. Тэгвэл түүнийг шинэ намынхаа ерөнхий нарийн бичгийн дарга болно гэх шуум дэгджээ. Учир нь тус намын генсек Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба ажлаа өгөхөөр өргөдлөө өгсөн тул түүний орыг залгах хүнээр томилох магадлал өндөр болжээ. Хэдий Ж.Сүхбаатар УИХ-ын гишүүнээс намын генсек болж байр суурь нь буурч буй мэт боловч МАН-аас гарсан бусад гишүүнийгээ бодвол тун ч хурдан дэвшиж буй нэгэн. Магадгүй мань хүн өмнөх сонгуулийн дараа МАН-ын зарим гишүүнтэй адил “лааз өшиглөж” явсан бол өдгөө тэрхүү хувь тавилангаа залруулж, улс төрийн хүрээгээ тэлэх нь ойлгомжтой боллоо гэж тодорхойлох талууд байна.

Д.ЭНЭРЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж