Монголд бүтэн нар хиртэлт ажиглагдав (1997.03.09)

Хуучирсан мэдээ: 2020.03.09-нд нийтлэгдсэн

ЭНЭ 7 ХОНОГ ТҮҮХЭНД

Монголд бүтэн нар хиртэлт ажиглагдав (1997.03.09)

-NEWS агентлаг Монголын түүхэнд энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна-

1983.03.09 БНМАУ-ын Засгийн газраас “Тодорхой эрхэлсэн ажилгүй” Улаанбаатар хотод амьдарч буй хэсэг хятад цагаач иргэдийг 14 хоногийн дотор хотын гаднах аж ахуйн нэгжүүдэд илгээх тогтоол гарав.

1987.03.09 БНМАУ-ын Улсын бараа техник хангамжийн газрын дарга, хилийн худалдааны төлөөлөгчийн дарга болон ӨМӨЗО-ы гадаад эдийн засаг, худалдааны хэлтсийн дарга нар 1987 онд болсон анхны худалдаанд оролцож, энэ жилийн анхны экспорт, импортын харилцан бараа нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурав.

1994.03.07-12 Монгол Улсын БОЯ-ны төлөөлөгчид БНХАУ-д айлчилж, хоёр улсын хилийн зурвас дахь ус хамтран ашиглах, хамгаалах тухай хэлэлцээр хийв.

1997.03.09 Монголд бүтэн нар хиртэлт ажиглагдав.

1921.03.12 Хиагт хотноо Монголын цэрэг, ардын төлөөлөгчдийн хурал хуралдаж, Ардын түр Засгийн газрыг “Монгол ардын Засгийн хэргийг бүгд түр захиран шийтгэх газар” хэмээх нэртэйгээр байгуулжээ. Түр Засгийн газрын Ерөнхий сайдаар Д.Чагдаржав, гишүүдээр нь Д.Сүхбаатар, Сумъяа бэйс, Билэгсайхан гүн, Д.Бодоо, Х.Чойбалсан нарыг сонгожээ.

1936.03.12 ЗХУ, БНМАУ-ын хооронд харилцан туслалцах тухай протоколд гарын үсэг зуржээ.

1990.03.12-14 МАХН-ын Төв хороо, Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцров.

2015.03.12 Монголын гурван сая дахь иргэн мэндэлсэн түүхэн үйл явдлыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан 5000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй мөнгөн зоос гаргав.

2015.03.12  “Монголын эх түүх”-ийн цувралыг их, дээд сургууль, нийслэл болон аймгийн номын сангуудад түгээжээ.

1921.03.12 Хиагт хотноо Монголын цэрэг, ардын төлөөлөгчдийн хурал хуралдаж, Ардын түр Засгийн газрыг  “Монгол ардын Засгийн хэргийг бүгд түр захиран шийтгэх газар” хэмээх нэртэйгээр байгуулжээ. Түр Засгийн газрын Ерөнхий сайдаар Д.Чагдаржав, гишүүдээр нь Д.Сүхбаатар, Сумъяа бэйс, Билэгсайхан гүн, Д.Бодоо, Х.Чойбалсан нарыг сонгожээ

1921.03.13 Ардын Түр Засгийн газрыг долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулав.

1936.03.12 ЗХУ, БНМАУ-ын хооронд харилцан туслалцах тухай протоколд гарын үсэг зуржээ.

1962.03.13 МХЗЭ-ийн 14-р Их хурал хуралдаж, 633 төлөөлөгч оролцов.

1990.03.12-14 МАХН-ын Төв хороо, Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцров.

2006.03.13 Монгол Улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч, Тайваний эрх баригчдын “улсыг нэгтгэх хурал”, “улсын нэгтгэх мөрийн хөтөлбөр”-ийн тухайд, БНХАУ-ын Засгийн газрын баримталж буй нэг улс болон эх орноо энх тайвнаар нэгтгэх төрийн бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж