Шинэ төрлийн коронавирусийн халдвар дэлхий даяар олон арван мянган хүнд халдварлаад буй энэ цаг үед дэлхийн зарим хэвлэлээр коронавирусийг Чернобылийн гамшигтай зүйрлэсэн утгатай нийтлэлүүд гарчээ.
"The Diplomat" сонинд:
Горбачёвын ЗХУ болон Ши Жиньпиний Хятад улс хоёрын хооронд маш олон ялгаа бий. Гэхдээ Ши Жиньпиний хувьд Горбачёвтай адил санаа зовох ёстой зүйл хангалттай олон байна. “Миний “Перестройка /өөрчлөн байгуулалт/”-аас илүү ЗХУ-ыг задрахад хүргэсэн гол шалтгаан бол Чернобылийн гамшиг байсан байж магадгүй юм” гэж ЗХУ-ын удирдагч асан Михаил Горбачёв Чернобылийн цөмийн гамшгийн 20 жилийн ойн тэмдэглэлдээ өгүүлжээ. Мөн тэрбээр “Чернобылийн осол”-ыг түүхэн эргэлтийн цэг байсан хэмээгээд гамшгаас өмнөх Орос улс, гамшгийн дараах Орос улс хоёр тэс ондоо гэдгийг онцолсон байна
Үүний нэгэн адил “COVID-19” буюу коронавирусийн дараах үр дүн нь Хятад болон дэлхийн бусад улс орнуудад тодорхойгүй хэвээр байгаа боловч вирусийн нөлөө Хятад улсын удирдагчдын хувьд Чернобыль шиг түүхэн эргэлтийн цэг болж байж мэдэх юм.
Горбачёвын ЗХУ-тай адил 21-р зууны Хятадын авторитаризмын түүхэнд ч "гамшгийн өмнөх үе" ба "гамшгийн дараах үе" гэж бас байх нь дамжиггүй.
Бүтцийн үүднээс авч үзвэл, 1980-аад онд ЗХУ-ын ард иргэд төрийн тогтолцоо, намын удирдлагад итгэх итгэлгүй болсон, эдийн засгийн хувьд ч доройтож байсан юм. Чернобылийн гамшгаас өмнөх хэдэн сарын хугацаанд газрын тос, байгалийн хийн үнэ огцом унав (1980 онд газрын тос нэг баррель нь 120 ам.доллар байсан бол 1986 оны гуравдугаар сард нэг баррель нь 24 ам.доллар болж буурсан). Энэ байдал нь тус улсын нөөцийг маш хурдан хугацаанд хоосолж орхисон байна. ДНБ-ий өсөлт ч нэг хувиас бага байна гэж тооцоолж байв.
Дэглэмийн хууль ёсны байдлыг хадгалах нь большевикийн хувьсгалын дараа буюу 1930-аад оны дунд үеэс Сталин засгийн эрхээ нэгтгэж байсан үеэс илүү өндөр түвшний шахалт, хүчирхийллийг шаардах болсон. Гэхдээ Горбачёвын арга барил дэглэмийг хэвээр үлдээж чадаагүй боловч Зөвлөлтийн эзэнт гүрний задралын үеэр их хэмжээний цус урсахаас сэргийлж чадсан юм.
2011 оны Фүкүшимагийн цөмийн дэлбэрэлтийн дараа тухайн үеийн Японы Ерөнхий сайд Наото Кан эрх мэдлээ бататгах, ард иргэддээ ойр байгаагаа мэдрүүлэхийн тулд цахилгаан станц руу өөрийн биеэр очсон, 2001 онд АНУ-д Дэлхийн худалдааны төв террорист халдлагад өртсөний дараа гал сөнөөгчдийг тэвэрч буй Жорж Бушийн зураг олон нийтэд нийтлэгдсэн зэрэгтэй адил халдварт өвчин тахлын хэмжээнд хүрэхийн ирмэг Ши Жиньпин халдварын голомтод өөрийн биеэр очсон юм.
"Newsweek" сэтгүүлд:
Халдварт өвчнийг дарахын тулд Хятад улс ард иргэдийг гэрт “хорьж” дайны үеийнх шиг бэлэн байдалд шилжсэн. “South China Morning Post” сонинд өгсөн ярилцлагадаа Чикагогийн их сургуулийн улс төр судлаач, профессор Дали Ян энэ дэгдэлт нь 1986 онд Украинд болсон Чернобылийн АЦС-ын гамшгийн дараа үлдсэн гамшигтай адил сүйрэл үүсгэнэ гэж таамаглаж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр коронавирусийн халдвараар маш олон хүн өвчлөхөөс гадна дараа нь яг л Чернобылийн гамшигт өртсөн хүмүүс шиг энэ вирусийн эсрэг олон жилийн турш тэмцэх шаардлага үүсч магадгүй гэж үзжээ. Түүнчлэн халдварт өвчнийг дарж чадахгүй бол Хятадын ард түмэн, длхий нийт Хятадын одоогийн удирдагчдыг буруутгаж, тэднээс хариуцлага нэхэх болно гэжээ. Цөмийн реактор дэлбэрсний дараа олон арван хүн нас барж, Беларусь, Украйн, Орост сая сая хүн өртсөн. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас ч шинэ төрлийн коронавирусийг “дэлхий даяар онц байдал зарлахад хүрсэн” хэмээн үзсэн.
Түүнчлэн "Wall Street Journal", "Forbes" зэрэг томоохон хэвлэлүүдэд ч дээрхтэй адил утга бүхий нийтлэлүүд гарсан юм.
Энэ мэт нийтлэлүүд ихэвчлэн барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж байгаа цаг үед Хятадын Коммунист Намын /ХКН/ төв хэвлэл болох “Global Times” сонин барууныхан дээрх мэдээллүүдийг хэт улс төржсөн мэдээлэл гэж буруутгажээ.
Тус сонинд “Хэн ч аймшигт өвчнийг хүсээгүй. Мөн энэ өвчин дэлхий даяар тархсан гэдэгтэй санал нийлж байна. Улс төрийн тогтолцоо зэргээс үл хамаааран дэлхий нийтээрээ, бүх улс орнууд халдварт өвчинтэй чадах чинээгээрээ тэмцэж байна. Хятад улс ч мөн адил. Халдвар дэгдээгүй улс орнууд ч урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулсаар байна. Айдас бодит амьдрал дээр байсаар байна. Хүмүүс өөрсдийгөө болон хайртай хүмүүсээ аюулгүй байлгахын тулд хийж болох бүхнээ хийж байна.
Хятадын Засгийн газар ч үймээн самуун гаргахаас аль болох зайлсхийж, хүмүүсийг ухамсартайгаар сэрэмжтэй байлгахын тулд чадах бүхнээ хийж байна.Яг энэ үед коронавирусийн халдвараас аюултай нэг зүйл байгаа нь барууны зарим мэдээллийн хэрэгслүүд хүмүүсийн өвчин зовлонгоор улс төр хийж байгаа явдал юм. Энэ мэт мэдээллүүд нь хүмүүсийн тархийг угааж, харин ч эсрэгээрээ үймээн самуун дэгдээх үндэс болно” хэмээн бичсэн байна.
Эх сурвалж: THE DIPLOMAT, NEWSWEEK, GLOBAL TIMES
Coronavirus 2020-03-09 23.129.64.189
I am coming Mongolia !
Зочин 2020-03-09 103.57.93.193
tenegt muu mal..
Зочин 2020-03-09 37.76.73.51
Хятадын үйл лай одоо дөнгөж эхэлж байна. 100, 200 жилийн дараа гэхэд их өөрчлөгдсөн байна.
Зочин 2020-03-09 103.212.117.201
Юу болохыг тодорхой бичнэ үү
Зочин 2020-03-09 103.14.38.134
Яг үнэндээ хятад дотор бас эвгүй эвгүй зүйл саяхнаас сонсдох боллоо. Хэдийгээр нууц гэж байгаа боловч цуу яриа гарах боллоо.
монгол 2020-03-09 103.57.93.220
Дэлхийн сүйрлийн эхлэл, даац хэтэрсэн байгалд харгис хандсан зэрэг !!!бүх зүйлд хэмжээ, цаг хугацаа бдаг.Хэт их шунал хүмүүсийг устгаж эхлэв!!!
irgen 2020-03-09 192.82.77.21
HYTADUUD ODOO ELDEV AMITAN IDDEGEEE BOLIH HERGTEI HYTADIIN TOR ENE ASUUDAL DEER HATUU BAIR SUURI BARIH HERGTEI DEE TEHGHI BOL CH HYTADUUD CH ZAVAAN SHU DEE.
Зочин 2020-03-09 103.14.38.134
Хятадын Үхань хотод яг одоо тав таван хүний бүрэлдэхүүнтэй 1800 баг айл өрх бүрээр орж халдвартай иргэн байгаа эсэхийг шалгаж явна. Өөрөөр хэлбэл маш том ангилан ялгалт хийгдэж байна.
т1 2020-03-09 49.173.62.203
Очоод харсан юм уу
Монгол хүн 2020-03-09 192.82.67.203
Энэ коронавирус дэлхийн дулааралтай холбоотой бол антибиотик үеэ дуусгасан бол мөд арилахгүй юм биш үү?? өөрөөр хэлвэл хүн төрөлхтөний амьдралын хэвшил, улс орон, эдийн засгийн хөтлөлтийн шинэ эринг авчирч магадгүй юм бна. Тиймээс улс орон бүр энэ нөхцөлд яах ёстойгоо бодох цаг болсон юм биш үү? Манай орны хувьд харин ч эрсдэл бага. Хүн ам таруу, том нутагтай. Гэр бүлээрээ аж ахуй эрхлээд сурчихсан зэрэг олон давуу тал бна. Гэхдээ эмх цэгц муутай, дураараа зэрэг сул тал бас бий.
зочин 2020-03-09 192.82.74.9
1911-1912 оны Шин хайн хувьсгал Учан буюу одоогийн Ухань хотоос эхэлж Чин улс сүйрчээ. Түүнээс хойш 1979 он хүртэл иргэний дайн, японы дайралт, өлсгөлөн, коммунист айдасаас огт салаагүй. Харин Дэн Шио Пин өвөөгийн ачаар одоогийн сайхан замдаа орсон юм шигээ. Хэтэрхий амбиц хөөхгүй байхыг мөн тэргүүлэх гэж оролдохгүй байхыг анхааруулсан Дэн даргын захиасыг өнөөгийн удирдлагууд нь мартсан бололтой.
Зочин 2020-03-09 103.23.50.66
ремакс–ас хол байх ёстой юм байна. Өвчин бүрэн намдтал
зочин 2020-03-09 66.181.181.92
Үүдээр нь гарах ч аюултай. Ухамсар дорой юугаа хийж явдаг байна аа
мгл 2020-03-09 202.72.245.122
үнэн зүйл орчуулсан байна. Ард түмний Итгэл алдархад хувьсгал өөрчлөлт болдог
Зочин 2020-03-09 192.82.73.203
Ертөнцийн сүйрэл эхэлсэн. Энэ нь олон хүмүүсийн боддог шиг манай дэлхий гариг сүйрэх тухай ойлголт биш. Харин тогтсон хуучин хэв маяг, дэг журам нуран унаж цоо шинэ эмх цэгц, зүй тогтол, дүрэм журам үүсэх тухай ойлголт. Бүх их гүрнүүд нуран унана. Юуны түрүүнд аугаа хятад орос европын холбоо… гэхчилэн. Цаашлан агуу шашнууд тэдний үзэл санаа, номлолууд нуран унаж тэдний харъяалалд байсан олон ард түмэн, үндэстнүүд чөлөөлөгдөнө.
Zochin 2020-03-09 202.126.88.160
урьдчилан мэргийлэх geh med bolor toli zow bichgiin dvrmiin daldaa l shalgadag tanaid hen utga mairuulgiin aldaag sahlgadag we ?
zochin 2020-03-09 202.9.46.183
Say Remax-s bolj tom asuudal uuslee. Odoo havar bolohoor ene ul hudluh, barilgiin salbariinhan olon myangaaraa tsuglarch hural seminar zohion baiguuldag. Tedniig bugdiig ni horilgoh heregtei. Bas deerees ni Shangrilla, Tuushin geh met tom tanhimuudtai zochid buudluudiin udirdlaguudad hural seminar zohion baiguulahgui bh chiglel uguh heregtei.
Зочин 2020-03-09 103.14.38.134
Тэдний гадаад паспортыг бүгдийг хурааж ав. Энэ жил барилга баригдахгүй. Яагаад гэвэл хятад халдварт өвчин ахин газар авах эрсдэл бий. Манайх хилээ хааж, иргэдээ хамгаалах ёстой.
зочин 2020-03-09 66.181.181.92
дотроо зогсоох гээд маш их хүчин чармайлт гаргаж байна. Гаднаас орж ирэх аюул манайд тулгараад байхад хуралд оролцоно гээд явж байдаг. Захирал нь энэ хүмүүст виз авч өгч зардлаа өөрсдөө даагаад явсан байх. Түүнээс биш ажилчдад нь дураараа явж оролцоогүй удирдлага нь хариуцлага хүлээж ёстой. Төрийн тэргүүнүүд айлчлалаа хойшлуулаад байхад.