Хонь
Олон хүнтэй танилцаж, ажлын шинэ найдвартай хамтрагчтай болно. Удаан хугацаанд хэрэгжих бизнесийн шинэ санал хүлээж авах бололтой. Гэвч санхүүгийн боломжоо нарийн тооцох хэрэгтэй. Ажилдаа хариуцлагатай байж, алдаа гаргахаас сэргийлээрэй. Гэр бүлдээ цаг гаргаж, халуун дулаан яриа өрнүүлэх хэрэгтэй. Найз нөхдийн дунд хэрүүл маргаан, үл ойлголцол үүсч болзошгүй.
Үхэр
Таамаглахын аргагүй долоо хоног. Бүх зүйл эргэлзээ төрүүлнэ. Гэвч Лхагва, Пүрэв гаригт таны сэтгэл татам чанар бүхнийг шийднэ. Баасан гариг эрч хүчгүй, залхуу хүрэм байна. Гэнэтийн тааварлашгүй олон зүйл тохиох энэ долоо хоног таны хувьд яг л галзуу хулгана дээр суусан мэт санагдана. Алдаа гаргасан ч өөрийгөө хэт буруутгаж, хатуу хандах хэрэггүй. Хөнгөмсөг зангаасаа болж асуудалд орж мэднэ.
Ихэр
Эмхэлж цэгцэлж, байх ёстой байранд нь оруулах зүйлс гарч ирнэ. Төсвөө өөрөө зохио. Эмх цэгцтэй байдал ядаж л сэтгэл санааг тайвшруулна. Лхагва, Пүрэв гаригт найз нөхдөөр хүрээлүүлж, хамгийн хэрэгтэй хүн байна. Баасан гаригт гэр бүлд үл ойлголцол үүсч магадгүй. Хүмүүстэй ярилцах, ойлголцоход амаргүй байна. Амралтын өдрөөр хэн нэгнийд зочлох юм уу гадуур хоол идэхэд таатай өдөр.
Мэлхий
Өөртэйгээ зөрчилдөх хэцүү долоо хоног. Бүх зүйл амархан шийдчих, асуудалгүй мэт санагдаж эрч хүч амтагдах боловч тийм ч амар байхгүй бололтой. Сайн мууг ялгаж салгах нь чухал. Долоо хоногийн дундуур том наймаа хийж магад. Амралтын өдрөөр найз нөхдөө олж уулзаж, чаддаг зүйлээ хийнэ. Өчүүхэн гэлтгүй аливаа зүйлийг анхааралдаа аваарай.
Арслан
Даваа, Мягмар гаригт авхаалжтай байж, олон ажил гараас гаргана. Хамгийн сайн найз чинь ч таныг ийм байхыг хараагүй тул гайхаж магад. Таныг хаа явсан газар чинь эерэг, дулаан уур амьсгал нөмөрнө. Найз, нөхдийн уулзалт хэзээ ч мартагдахааргүй болно. Хэн нэгний тухай бодол танаас салахгүй нь. Баасан гаригт мөнгөтэй холбоотой том асуудал босч, таныг хадны завсар хавчуулагдсан мэт болгоно. Ням гаригт бүх зүйл хэвэндээ орно.
Охин
Долоо хоногийн эхээр хайр дурлалын явдал тун амжилттай байж, романтик үйл явдлууд үргэлжилсээр байх болно. Ажил хэргийн байдал тогтвортой байна. Ажил дээрээ магтаалын үг сонсох, эсвэл цалингийн нэмэгдэл авах бололтой. Хувийн бизнес эрхлэхээр шийдсэн бол шинэ төлөвлөгөө гаргахад долоо хоногийн сүүлийн өдрүүд хамгийн тохиромжтой. Амралтынхаа өдрийг танд урам зориг өгч чадахуйц зугаатай зүйлсийг хийж өнгөрөө.
Жинлүүр
Таны зөн совин хүчтэй байх бөгөөд ойрын хугацаанд болох зүйлсийг урьдаас мэдэрнэ. Өөрийн нөөц бололцоогоо дайчлан амжилтад хүрэхийг хичээгээрэй. Юу хүсэж байгаагаа бодож тунгаах хэрэгтэй. Долоо хоногийн сүүлээр таны эрүүл мэнд болон ажил төрөлд саад тулгарах бололтой. Хүмүүсийг удирдаж, хэт их заавар зөвлөгөө өгөх нь бусдад таагүй сэтгэгдэл төрүүлнэ.
Хилэнц
Зөн совин луужин шиг замыг чинь заана. Та үүнийг өөрөө мэдэж байвч бусдад ойлгуулах амаргүй байх болно. Мягмар гаригт таны зөн нэгэн онцгой хүнтэй холбоно. Лхагва, Пүрэв гаригт дарга чинь танд таагүй хандана. Гөжүүдлэх хэрэггүй гэж зөвлөе. Баасан гаригт гайхалтай үйл явдал хүлээж байна. Бямба гаригт та бусдад тус болсныхоо хариуд мартахын аргагүй инээмсэглэлээр шагнуулна.
Нум
Хайр дурлалд умбана. Хосуудын харилцаанд романтик итгэлцэл батжиж, сэтгэл санаа өөдрөг байна. Сэтгэлээ илчлэхэд хамгийн тохиромжтой үе. Гэр бүл, хайр дурлалд хэт анхаарснаас ажил хэргээ умартах хандлагатай. Ажлын эрч хүч сул байх бөгөөд залхуурах хандлага ажиглагдана. Биеэ дайчилж, шаргуу ажиллахыг хичээгээрэй. Санхүүгийн байдал сайнгүй байна.
Матар
Та аль нэг тийшээ явахыг хүсэвч хаашаа ч явж чадахгүй. Хоосон мөрөөдөхийн оронд хөгжим сонс. Гэхдээ нөхцөл байдал таны бодож байгаа шиг дордчихоогүй. Бэрхшээлээс зугтахын оронд түүнтэй улаан нүүрээрээ тулгарч, шийдсэн нь дээр байдаг. Лхагва, Пүрэв гариг таны хувьд жинхэнэ сорилт байна. Хүүхдийн тоглоом шиг боловч шийдэх аргагүй асуудал биш. Асуудлаа шийдсэний дараа үнэхээр их санаж байгаа тэр хүн рүүгээ залгаарай.
Хумх
Санхүүгээ сайжруулахын тулд багагүй хөдөлмөрлөх шаардлагатай. Стресс бухимдлаа зөв тайлж сурах хэрэгтэй. Хоолой дээр тулсан олон бэрхшээл танаас бүтээлч байдлыг шаардаж байна. Долоо хоногийн дундуур сэхээ авч, эргэн тойрондоо болж буй зүйлсийг ухаарна. Пүрэв гаригт дотно харилцаатай хэн нэгний нууцыг олж мэднэ. Ням гаригт шинэ танилтай болж, санаанд багтамгүй яриа өрнүүлнэ.
Загас
Албан тушаал ахихад таны зан чанар хамгийн ихээр саад болж байна. Хамт олны итгэлийг олоход анхаарч, багаар ажилла. Ажил хэрэг бүтэлгүйтсэнээс сэтгэлээр унах, бухимдах хандлагатай. Гэвч стресс бухимдлаа гэр бүлдээ гаргах хэрэггүй. Мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж, сурч боловсрох хэрэгтэй. Эрүүл хооллолтын дэглэм баримталж, дасгал хөдөлгөөн хийгээрэй.
Холбоотой мэдээ