Нааштай найман өөрчлөлт | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Нааштай найман өөрчлөлт

Хуучирсан мэдээ: 2015.11.09-нд нийтлэгдсэн

Өнгөрөгч баасан гарагт нийгэмд хүлээлт үүсгээд байсан хоёр том хуулийн төсөл ажлын хэсгийн ширээнээс гарч УИХ-ын даргын ширээнд хүргэгдлээ. Хэлэлцэх эсэх нь тодорхой бус өнгөрсөн гурван жилийн хугацаанд улстөрч бүхний ярьдаг сэдэв болоод байсан Сонгуулийн хуулийн өөрчлөлт болон Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал ийн нэг шат ахилаа. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл бусад гэдэгт багтаан энэ асуудлыг хэрвээ УИХ-аар хэлэлцэхээр зөвшөөрч оруулж ирвэл хоёр шат ахина. УИХ-аар нийгэмд хүлээлт үүсгэсэн хуулийн төслүүдийг ирэх сарын 31-нээс өмнө хэлэлцэж чадвал энэ парламент түүхэнд том үүрэг гүйцэтгэх учиртай.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг шийдэх ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн төсөл болон УИХ дахь АН-ын гишүүдээс өргөн барьсан Сонгуулийн хууль МАН, МАХН, МҮАН, ИЗНН-ын гишүүдийн төлөөлөл багтсан Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хоёр том хуулийн төсөл 2016 оны төсвийн төсөл болон бусад төсөвтэй холбоотой баримт бичгүүд батлагдсаны дараах УИХ-ын хамгийн их анхаарал хандуулах хуулийн төслүүд болох учиртай юм. Өнгөрөгч долоо хоногт Засгийн газар ээлжит хуралдаанаараа УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын гишүүдийн 2012 оноос хойш  боловсруулсан Сонгуулийн нэгдсэн хууль болон УИХ-ын гишүүн Су.Батболд нарын маргаантай заалтуудад өөрчлөлт оруулсан Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн төслийг тус тус хэлэлцэж дэмжсэн билээ. Энэ дагуу өнгөрөгч баасан гарагт УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей нэмэлт өөрчлөлтийн хууль болон нэгдсэн хуулийн төслийг тус тус УИХ-ын даргад өргөн барилаа.

УИХ-аар хэлэлцэхдээ нэгтгэх үү, эс бөгөөс маргаантай заалтуудаа шинэчлээд явах уу гэдэг нь тун удахгүй тодорхой болно.

Р.Бурмаа нарын гишүүд хуулийг бүрэн шинэчилнэ гэв

Ардчилсан парламент байгуулагдсан 25 жилийн хугацаанд Монгол Улс таван удаагийн сонгууль зохион байгуулжээ. Гэвч, сонгууль болгоноор хуулийн төслөө өөрчилж нэг ёсондоо тухайн үед эрх барьж байсан улс төрийн намууд болон улстөрчид өөрсөддөө тааруулан хуулийн төслийг өөрчилж байсан жишигтэй. Тэр ч утгаараа сонгууль бүрийн өмнө хуулиа дахин дахин шинэ болгох асуудалд иргэдийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

Р.Бурмаа нарын 16 гишүүний боловсруулсан хуулийн төсөл Ерөнхийлөгч, УИХ, Орон нутгийн сонгуулийн хуулийг нэгтгэсэн бөгөөд нэгдсэн байдлаар өөрчилж буй 19 бүлэг, 169 зүйлтэй нүсэр том хууль юм. Нэг үгээр хэлбэл, дээр хэлсэнчлэн жил бүр л хуулиа өөрчилж, өөрт ашигтайгаар шийдэх гэсэн эрх баригч намын санаархал гэсэн шүүмжлэл энэ хуулийг дагаж байгаа. Нүсэр том хуулийн төслийг хамгийн багадаа л нэг сарын хугацаанд хэлэлцэх учраас хуульд заасан хугацаанд буюу арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө амжиж батлах боломжгүй байгаа юм. Улс төр судлаачид 2012 оны сонгуулийн хуульд олон дэвшилттэй зүйл байдаг хэмээн онцолдог бөгөөд үндсээр нь бус зарим нэг шүүмжлэл дагуулдаг заалтуудыг өөрчлөх нь өнөөгийн нөхцөлд хийх хамгийн боломжтой хувилбар гэж үздэг.

Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх яриа шат шатанд гарч, хэлэлцүүлэг явагдсан өнгөрсөн гурван жилийн хугацаанд энэ санал эрчимтэй байсан учраас УИХ-ын гишүүн Су.Батболд нарын гишүүдийн боловсруулсан хуулийн төсөл яг энэ зарчмыг баримталж, сонгуулийн хуулийн зарим шүүмжлэлтэй зүйл заалтуудыг өөрчлөх асуудлыг тусгажээ.

Хар машин болон эмэгтэйчүүдийн квотыг шинэчилжээ

Л.Цог, Ч.Улаан, Су.Батболд, С.Дэмбэрэл, Д.Сумъяабазар, А.Тлейхан, Ж.Эрдэнэбат нарын гишүүдийн боловсруулсан Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал 2012 оноос хойшхи улс төрийн хүрээнд маргаан дагуулж байсан зарим заалтуудыг өөрчлөх учиртай. Өөрөөр хэлбэл, парламентад суудалтай болон суудалгүй улс төрийн нам эвслийн бүлгээс гарсан саналуудыг нэгтгээд найман зүйл заалтад өөрчлөлт хийхээр тусгажээ. Энэ хүрээнд сонгуулийн нэг тойрогт нэг мандаттай байх, автомат тооллогоос гадна гар тооллогоор баталгаажуулах, гадаадад байгаа иргэдийн саналыг авахын тулд онлайн болон интернэтээр санал өгөх эрх зүйн орчныг бүрдүүлэх, сонгуулийн тойрог, хэсгийн хороодын ажлыг тодорхой болгох, сонгуулийн маргаан хянан шийдвэрлэх процессыг энгийн ойлгомжтой болгох зэ­рэг өөрчлөлтүүдийг тусгажээ. УИХ-ын гишүүн Ч.Улаан “Энэхүү найман өөрчлөлт нь амьдралаас урган гарсан, нааштай найман өөрчлөлт гэж нэрлэж болно” хэмээн онцолсон юм. Су.Батболд нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд эмэгтэйчүүдийн квотыг 30 хувьд хүргэх дэвшилттэй саналыг тусгасан нь олон нийтийн зүгээс талархал хүлээж байгаа юм.

Мөн Өвөрхангайд гарсан маргааныг Хан-Уулд хэлэлцдэг гажиг тогтолцоог өөрчилж сонгуулийн маргааныг тухайн сум, аймаг, дүүрэгт хэлэлцэх, төрийн албан хаагчид сонгуулийн санал тоолох ажилд оролцох гэхээс илүү бүх намын төлөөллийг санал тоолох ажлын хэсэгт багтаах,  сонгуулийн хар машинаар санал явуулах ч гар тооллогыг давхар явуулах зэрэг шинэ шинэ өөрчлөлтүүдийг бүрэн тусгажээ. Хуулийн төслийг боловсруулсан нэр бүхий гишүүдийн нэг УИХ-ын гишүүн А.Тлейхан хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр, “Улс төрийн зөвшилцлийг бид сүүлийн хоёр жилийн хугацаанд зохион байгууллаа. Улс төрийн 22 нам эвсэл хамтраад Сонгуулийн хуулийг зөвшилцсөн. Энэ зөвшилцөлд АН-наас бусад бүх нам эвсэл хамтарсан. Төслийг ярилцаад найман том өөрчлөлт оруулах нь зөв гэж үзсэн. Сонгууль шударга болох ёстой.

Тэр утгаараа сонгуулийн санал тоолох хар машиныг санал тоолоход ашиглаж болох ч давхар гараар тоолж баталгаажуулах өөрчлөлт оруулна. Мөн сонгуулийн санал тоолох хэсгийн хорооны гишүүдэд хяналт тавина. Өнөөдөр төрийн албан хаагчид тоолох хууль байгаа. Гэтэл төрийн албанд өнөөдөр дандаа л АН-ын гишүүд ажиллаж байна. Тийм учраас тойрог, хорооны бүрэлдэхүүнд 70-аас доошгүй хувь нь сонгуульд оролцож байгаа намын гишүүд багтах юм. 30 хувьд нь төрийн албан хаагч байж болно. Гуравдугаар чухал санал нь сонгуулийн тогтолцоо. Өнөөдөр 28 нь намын нэрээр жагсаалтад багтаж, 48 нь тойргоос сонгогддог. Гэтэл намын нэрээр суусан хүмүүс ард түмний саналаар сонгогдоогүй гэсэн шүүмжлэл гарсан учраас аль аль нь санал авах ёстой гэж оруулж өглөө. 48 нь нэг мандат нэг тойрог гэсэн зарчмаар явна. Нэг намын хоёр хүн хоорондоо өрсөлддөгийг болиулж нэг намаас нэг нэр дэвшигч өрсөлдөх байдлаар оруулж өгсөн. 28 хүнийг нам дугуйлах биш хүн дугуйлах байдлаар явах нь зөв гэж үзсэн.

Ингэсэн тохиолдолд аль аль нь ард түмнээс санал авч чадна” гэв. Нэг үгээр хэлбэл, нийтийн зөвшилцлийн үр дүнд боловсруулсан хуулийн төслийн нэмэлт өөрчлөлт өнгөрсөн хугацаанд маргаан үүсгэж байсан бүх асуудалд цэг тавих учиртай. Нэгдсэн том хуулийг хэлэлцэх цаг хугацаа давчуу энэ үед улс төрийн намууд зөвшилцөлд хүрч эдгээр найман өөрчлөлтийг хийгээсэй гэсэн хүлээлт нийгэмд байгааг энэ дашрамд сануулъя. Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн үү гэвэл тийм. Гэхдээ бүтнээр нь бус маргаантай, зөрчилтэй заалтуудаа өөрчлөөд цааш цаашдаа хэн нэг улс төрийн хүчин дур мэдэн өөрчлөөд байхааргүй болгоосой гэж улстөрчдөөс хүсье. Ганц нэг заалт нь маргаан дагуулсан том хуулийг бүтнээр нь өөрчилж цаг алдах бус хэрэгтэй заалтаа хэлэлцэж ярилцаад өөрчлөөд явах нь нийгмийн захиалга юм.

Б.ӨНӨРТОГТОХ

ЭХ СУРВАЛЖ: "МОНГОЛЫН МЭДЭЭ" СОНИН

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-11-09 202.126.89.143

ZYYNII 99 TENGER MINUU

иргэн 2015-11-09 202.9.40.10

Эмэгтэйчүүдийн квотыг нэмж байгаа нь бодож, дахин дахин бодож үзүүштэй . Энэ парламентад байгаа Бурмаа, Эдэнэчимэг, Баянсэлэнгэ мэтийн хүүхнүүд бол харин гэртээ үр хүүхдээ хүмүүжүүлээд суувал эх оронд хэрэгтэй бизээ.

Зочин 2015-11-09 43.242.242.182

Энэ хөгийн УИХ-аар Эцэг хуулинд гар хүргүүлж болохгүй!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! Хатуу анхаар ард түмээн!!!!!!!!!!!!!!!!!!

Сонгуулийн хуулиа өөрчлөхгүй бол бүгд 2015-11-09 183.81.171.135

Сонгуульд оролцохгүй, бүх ард түмэн, бүх намууд онгуульд оролцохгүй байх хэрэгтэй. АН-н хар хайрцагны булихай, луйвар, бусад далд хар үйлдэл нь илрэх гээд Бурмаа гэж балай авгай сонгуулийн хуулиа өөрчлөхгүй их хорон санаа агуулж байна. Төрийг цэвэрлэх ёстой. Ард түмэнд энэ баячуудын бүх хөрөнгийг хурааж тарааж өгөх ёстой.

Үнэн 2015-11-09 59.153.114.247

Хавар амлахдаа Бурмаа тариа хураалалт ямар ч эрсдэлгүй явагдана гэсэн чинь намар ихэнх буудайгаа алдаад туучихсан.Одоо Оросоос өндөр үнээр буудай авах гэж байна. Тэгэхээр Бурмаагийн бэлтгэсэн сонгуулийн хууль мөн адил ирэх хавар гэхэд ард түмэнд гай болно.

иргэн 2015-11-09 202.21.112.82

Буудай хураахыг Бурмаа мэдэхгүй, шийдэхгүй. Тариачдын ур ухаан, хөдөлмөр, цаг агаар шийддэг. Тариа муу ургасан бол Бурмаагаас илүү Камертоны Эба мэт нь буруутай. Тэр л мэдэхгүй юм байж буруу тариалалт хийсэн байж таарна. Тэгээд ч орос тариа чинь монголынхоос хамаагүй хямд байгаа

Зочин 2015-11-09 108.162.139.157

Ард түмэн сонгуульд нэр дэвшихээс нь оролцох нь зүйтэй гэсэн саналыг дэмжиж байна. Иргэдийн хурлаас УИХ-д нэр дэвшүүлэх. Харин намууд хүнээ бэлдээд энэ хуралд өрсөлдүүлэх хэрэгтэй. Дараа нь нийт сонгогчидоор шүүлгэнэ.

Хүүхнүүдийн квот нэмэх шаардлагагүй 2015-11-09 202.9.40.5

Хүүхнүүд хүүхдээ төрүүлж, зөв өсгөн хүмүүжүүлж багш эмч, өөр юу ч юм дуртай ажлаа болон хийх ёстой ажлаа хийцгээ. Хүүхнүүд улстөрд илүү л байна. Учир нь улстөрч бүхэнд эхнэр бий. Тэд нөхрөөрөө дамжуулж эрх ашгаа хамгаалуул, тэгээ л болоодоо. Тэрнээс биш хүүхнүүд ар гэрээ хаян улстөрд орж сажигнаад бүтээсэн юм нэг ч алга энэ хэдэн хүүхнүүдэд. Байнга хэл амнад орж онигоо болж, бүр тагнуул болох шахсан. Хол байцгаа улстөрөөс хүүхнүүд.

Хүүхнүүдийн квот нэмэх шаардлагагүй 2015-11-09 202.9.40.5

Хүүхнүүд хүүхдээ төрүүлж, зөв өсгөн хүмүүжүүлж багш эмч, өөр юу ч юм дуртай ажлаа болон хийх ёстой ажлаа хийцгээ. Хүүхнүүд улстөрд илүү л байна. Учир нь улстөрч бүхэнд эхнэр бий. Тэд нөхрөөрөө дамжуулж эрх ашгаа хамгаалуул, тэгээ л болоодоо. Тэрнээс биш хүүхнүүд ар гэрээ хаян улстөрд орж сажигнаад бүтээсэн юм нэг ч алга энэ хэдэн хүүхнүүдэд. Байнга хэл амнад орж онигоо болж, бүр тагнуул болох шахсан. Хол байцгаа улстөрөөс хүүхнүүд.

Irgen 2015-11-09 110.3.33.154

Undsen huulid oorchlolt oruulah tosol oilgomjgui um baina. Harin songuuliin huulid har mashinii luivariig l zogsooh heregtei baigaa shuu?! Davhar tooloh ni zuitei!

Зочин 2015-11-09 103.229.122.225

Жижиг тойргоос сонгогдсон гишүүн ямар юмны ард түмний төлөөлөл болдог юм, аймгийн юм уу дүүргийн л гишүүн байж том бодлого том асуудал дээр жулдаад байна аа. Нөгөө талаас иргэн би ч гэсэн зөвхөн өөрийн тойргийн 1хүний төлөө биш бусад 75-г сонгох үгүйг бас шийдмээр байна ш дээ.

нийтлэлч 2015-11-09 80.123.19.177

Сонгуулийн хуулинд нэр дэвшигчдийн критерийн тухай ерѳнхий зүйл заавал орох шаардлагатай. Эмэгтэйчүүдийн квотын хувьд НААШТАЙ 8 ыг дэмжиж байна Бас энэ улс орныг хүндрэлээс гаргахын тулд боловсрол, мэргэжил ажлын туршлага маш чухал Хуульч, эдийн засагчид голлож байхаар намуудад чиглэл ѳх ёстой. Ажилласан жилийг заасан ч болно, тохиолдлын хусан буунууд орж ирсэнээр улс орон сүйрч байна. Энхбаяр, Баттулга...нар боловсрол хамаагүй гээд гажиг юм яриад яваа биз дээ!

нийтлэлч 2015-11-09 80.123.19.177

Саналаа ѳхѳд хамаг учир байгаа юм биш, ард түмэн сонгуулийн хайрцганд санал хийхэд биш анхнаас нь нэр дэвшихэд л оролцох ёстой. Энийг би түмэн удаа бичиж байна, цаашид ч бичих болно Нэр дэвшигчдэд ерѳнхий критери заавал байх шаардлагатай, намудын урьдчилаад хийчихсэн жагсаалтаас дугуйлах нь зүгээр л ард түмэн сонгуулийн тѳгсгѳлийн формал хэсгийг баталгаажуулж байгаа хэрэг Энэ бол ЧѲЛѲѲТ НЭЭЛТТЭЙ СОНГУУЛЬ биш!!!

Наран 2015-11-09 122.201.31.118

Санал бүрэн нийлж байна.

MGL 2015-11-09 122.201.26.171

Зөв санал нэгдэж байна. Ямар хүмүүсийг нэр дэвшигчээр санал болгож байгаа болон нэр дэвшигч шаардлага хангаж байгаа эсэхийг СЕХ шийдэж чадахгүй байна. Иймд энэ асуудалд иргэдийн оролцоо баймаар байна. Мөн би манай дүүрэгт санал болгож байгаа хэдэн хүнээс 1 хүнийг нь биш, Монгол Улсыг удирдах 76 хүнийг сонгомоор байна шүү дээ.