Хятадын Ухань хотод анх дэлгэрсэн коронавирусийн тархалт дэлхийн өнцөг булан бүрт "зөөвөрлөгдөөд" байна. Тиймээс өөрсдийгөө болон хайртай бүхнээ, эх орноо хамгаалах үүднээс шаардлагатай болон шаардлагагүйгээр голомтын бүс нутгууд, шинэ коронавирусийн халдвар илэрсэн орнууд руу аль болох зорчихгүй байхыг сануулж буй. Голомттой улс орнууд руу хийх нислэгүүдийг цуцалж, хорио цээр тогтоосон ч монголчууд гадагшаа явж, ирсэн хэвээр.
“Амны хаалтаа зүү, ариун цэврийг сахь, өвчлөл гарсан бүс нутаг рүү битгий зорч, халдвар гарсан бүсээс ирсэн бол өөрийгөө 14 хоног тусгаарла”. Энэхүү мэдээллийг өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн Эрүүл мэндийн яам, Засгийн газар, холбогдох байгууллагуудаас өгч, төр засгийн зүгээс шаардлагатай бүх арга хэмжээг авч буй ч монголчууд хил даван аяласан, аялаж ирээд тусгаарлалтад орохоос татгалзсан талаарх мэдээлэл тасрахгүй байна. Хамгийн сүүлд гэхэд "Ремакс" компанийн ажилтнууд сануулсаар байтал гадагшаа явсан, тэдний оролцсон хурлын нэг оролцогчоос шинэ коронавирусийн халдвар илэрсэн байж болзошгүй гэх мэдээллийг ЭМЯ-наас өгсөн.
Анхааруулж, сануулсаар байтал гадагшаа гэр бүлээрээ, хамт олноороо явж, эрсдэлд өөрийгөө болон хайртай бүхнээ оруулж буй хүмүүст хандан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн зүгээс халдварын тархалт буурч, хөл хориог цуцалтад ядаж өвчлөл гарсан бүс нутаг руу зорчихгүй байхыг гуйхад хүрэв. Тэрбээр “Италиас 27, Иранаас 12 улсад шинэ коронавирусийн халдвар зөөвөрлөгдсөн. Энэ нь манай ард иргэд онцын шаардлагагүй бол гадаадын аль ч улс руу зорчих хэрэггүй гэдгийг уриалахыг хүсэж байна. Дэлхийн бөмбөрцгийн улс орнуудын 50 гаруй хувьд шинэ коронавирусийн халдвар нэгэнт илэрлээ. Зарим орны хувьд бусад оронд зөөвөрлөгдөх бодит эрсдэл байгаа учраас ядаж гуравдугаар сарын 30-ныг хүртэл гадаадын аль ч улс орон руу зорчихгүй байж, тэсээч ээ" гэв.
Коронавирусийн халдвар хүрээгээ улам тэлж, Хятад, Америк, БНСУ, Итали, Франц гээд өндөр хөгжилтэй орнууд барьц алдан тэвдэж буй голомт руу зорчиж буй нь өөрийгөө болон эх орноо эрсдэлд оруулж буй үйлдэл. Тэд өвчин зөөвөрлөөд ирэхгүй гэсэн баталгаа байхгүй. Учир нь, олон оронд тархсан коронавирус хүнээр зөөвөрлөгдөж буй юм. Тиймээс аминаас чухал аялал гэж байхгүй юм.
Энэ сарын 6-ны өдөр Москвагаар дамжин ирсэн гэр бүлийн гурван хүн Итали улсад зорчсоноо нуусан төдийгүй тусгаарлах байр руу биш ажил руугаа шууд явсан болохыг холбогдох байгууллагаас тогтоосон талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн билээ. Үүгээр ч зогсохгүй нэгэн зорчигч онгоцны буудалд газардсан даруйдаа Налайх руу зугтаж, тусгаарлагдсан иргэдийн зарим нь согтууруулах ундаа хэрэглэсэн зэрэг зөрчлүүд гаргасаар байгаа нь хувь хүний хариуцлагатай салшгүй холбоотой. Тэр бүү хэл энэ сарын 3-ны өдрөөс улс хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээсэнтэй холбоотойгоор хяналтын постуудад зорчигчдын халууныг хэмжиж буй.
Налайхын хяналтын постоор гэхэд дамжин өнгөрч буй тээврийн хэрэгслийн жолоочдоос жийптэй “ах” нар л тэдний шаардлагыг үл тоон халуунаа хэмжүүлж, асуумж бөглөхгүй зөрчил гаргаж байгааг тус постод ажиллаж буй холбогдох албаныхан хэлж байгаа юм. Иргэний үүргээ ухамсарласан ч тэр, төрийн алба хаагчдын цаг наргүй ажлыг хүндэтгэсэн ч тэр хүн бүр дор бүрнээ хариуцлагатай байх учиртай.
Хэдийгээр Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй ч өндөр эрсдэлтэй бүс нутагт хамаарч буй нь бид сонор сэрэмжээ алдаж болохгүйг анхааруулж буйн дохио.
Коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдлуудын тоо нэмэгдэж байгаа ч, Монголд одоогоор халдвар бүртгэгдээгүй байгаа нь төр засгийн болон иргэдийн хүчин зүтгэлтэй холбоотой. Улсын хэмжээнд нэгдүгээр сарын 9-ний өдрөөс хойш 883 иргэнийг тусгаарлаж, ажиглалтад авснаас өнөөдрийн байдлаар 500 орчим хүн тусгаарлах байранд эмнэлгийн хяналтад байгаа юм. Гэвч тусгаарлах байранд буй иргэд халуунаа хэмжүүлэхгүй, архидан согтуурах гэх мэт зөрчил гаргасаар байгаа тул хатуу хариуцлага тооцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулахад хүрэв.
Үхэл баян, ядуу гэж хэнийг ч ялгахгүйтэй адил монгол хүн коронавирусийн халдвар тусахгүй гэсэн баталгаа байхгүй. Ийм байхад нэг хүний хэнэггүй зан, тэнэг үйлдлээс болж хүн амын аюулгүй байдлын хэмжээнд яригдах асуудал үүсэхийг ч үгүйсгэхгүй. Хэрэв Covid-19”-ийн халдвар бүртгэгдвэл маш хүнд нөхцөл байдал үүснэ. Иймээс хүн бүр ухамсартай байж, аюулт өвчнөөс сэргийлэх дэглэмийг өдөр бүр алгасалгүй мөрдөх шаардлагатай байна. Дэглэм мөрдөөгүй цагт хэчнээн ч хөрөнгө гаргаад өвчнийг дийлдэггүй гэдгийг өнгөрсөн хугацаанд өмнөд хөршөөсөө хангалттай харсан. Иймээс сүржигнэлээ гэж бодолгүй, дор бүрнээ ухамсартай хандаж, аюулт өвчнөөс сэргийлэхгүй бол халдвар хаалга тогшилгүй хойморт залрахад тун ойрхон байна.
Б.ЦЭЦЭГ
Zochin 2020-03-09 202.55.188.38
Malnuud zaawal gadagshaa yawahgvi bol boldoggvi ym uu haashaa ym vhej dald orohoir bol oorsdoo l vnhe biz bitgii ard tvmend gai bol gainuud
Зочин 2020-03-09 66.181.182.81
Ремакс руу зүглэлтгүй
Зочин 2020-03-09 81.206.18.24
Ter heneggui nohduudiig 4 mochnoos ni barij bgaad tusgaarlah gazarluu ni esvel avah arga hemjeegii ni avaad bh huch chadal buhii erchuudees burdsen komiss alga uu ain ta nar oorsdoo l muu ajillaj bn shd
Zochin 2020-03-09 139.5.217.85
Онцгои дэглэм гэх юм. Ямар юмнии онцгои баигаа юм бэ. Диилдгээр. н сувилагч цагдаа нар юм бишүү. Энэ их хөлхөж баигаа хүмүүсииг. Ихэнх н халтуурчингууд.
Алтанцэцэг 2020-03-09 66.181.161.33
Гаднаас хүмүүс оруулахгүй, дотоод хяналтаа дор бүрнээ сайн барих хэрэгтэй байхаа
Онцгой комисст 2020-03-09 192.82.75.119
Хатуу хориг тавь. Гаднаас гадна, дотоодын хэнийг ч бүү оруул. Гарсан хүмүүсийг ирэх бол тусгаарлах зардлыг урьдчилан өндөр хэмжээгээр ав. Үг авахгүй монгол их бий. Хатуу гараар барь. Бүү гуй.
Zochin 2020-03-09 139.5.217.85
Яах гэж хилээр гаргасан юм. Хэн гэдэг хүн зөвшөөрсөн юм бэ. Тэрииг бичээч. Ямарч баримтгүи зүил гаргахаа болимоор юм.
монгол хүн 2020-03-09 202.21.108.145
ЗӨРЧИЛ ГАРГАЛАА ГЭЖ ХУДАЛ ШААХАА БОЛЬ, ЭСВЭЛ НЭР УСТАЙ НЬ ЗАРЛАЖ БАЙ
Zochin 2020-03-09 64.119.17.158
Tedniig il bolgo!
Зочин 2020-03-09 202.21.108.145
ЗӨРЧИЛ ГАРГААД БГАА ИРГЭДЭЭ НЭР УСТАЙ НЬ ЗАРЛА. ТЭГЭХГҮЙ БОЛ ТА НАР ХЭТ СҮРЖИГНЭЖ, ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭН АРД ОЛНЫГ БУХИМДУУЛЖ БН ГЭЖ ОЙЛГОЖ БГА ШҮҮ. ӨӨРСДИЙГӨӨ ҮНЭД ХҮРГЭХ ГЭЖ ХУДАЛ ШААХАА БОЛИОРОЙ
зо 2020-03-09 92.240.170.247
б** бариад зогсооч айлгаач хүн хэмжээд өгий гэжихад
иргэн 2020-03-09 64.119.24.36
Тэр зөрчил гаргасан хүмүүсээ нэр устай зурагтай нь шууд ил болго нэг тэнэг баагийнаас болж бид, Монгол Улсаараа сүйрэхгээгүй юм бол юуг нь нуух вэ олон хүн маш их хөдөлмөрлөж, юун цагаан сар, юун наадам үр хүүхдээ хаяаад маш их ажиллаж, их мөнгө зарцуулж байхад хэнэггүй нэг хүн яаж чиргэдэл болгож байна. Тэгэхгүй бол тэглээ ингэлээ гээд худлаа яриад байгаа ч юм шиг санагдаад байна.
Deed bolovsrol ezemshsen buduuleguud 2020-03-09 64.119.21.162
Manai uls hugjij bga mash hurdtai harin tugjeed bga bol zuil uhamsar 90 huvi n usan teneg gd bga shude deer n deed bolovstoltoi buduuleguud gd davharag uussen
zochin 2020-03-09 66.181.187.227
IIM UED GUYGAAD BAYDAG TUR GEJ BAYKH UU? SHUUD KHORIOD , BUR BOLOKHGUYG NI ZAAZLAKH KHEREGTEY SHUU DEE , YASAN ULTSAN TUR ZASAG WE DEE < NUGUU KHURELSUKHIIN ODOO TORGONO < SHIITGENE , KHORINO GESEN YASAN BE?
Зочин 2020-03-09 182.160.34.3
Манайх арга хэмжээ авч байгаа боловч хатуу хариуцлага тооцох талаар маш муу ажиллаж үглээ эмээ шиг битгий зорч гээд байгаа нь улиг боллоо. Москва хот шиг 5 жил биш гэхэд 6 сараас1 жил хорилдоо.
Зочин 2020-03-09 103.212.117.204
Тэр зөрчил гаргаад байгаа хүмүүсийг олон нийтэд ил болго үнэн худалыг ч мэлэхгүй ингэж байхаар шууд ил болгох хэрэгтэй
Зочин 2020-03-09 103.212.117.204
Бусдын эрх ашиг хамаагүй мэт аашилж байгаа нөхөдүүдийг хатуу шийтгэ энэ бол боломжгүй зүйл биш!!! Бид ч гэсэн гэсэн гадагш дотогшоо явах амьдралаа залгуулах хэрэгтэй л байна ш дээ!!!! Нийтийн эрхийг хамгаалаад байхад яацан эргүү хүмүүс гэхээрэээ ийм байдаг байна аа.
Зочин 2020-03-09 66.181.161.108
Онцгой дэглэмийн үед гадагшах явах гэж байгаа бол хориглоод хэрэггүй үхэл рүү явж байна харин эргэж ирэхэд нь хүлээж авахгүй байх хэрэгтэй, хүлээж авахгүй шүү гээд УОК с зарлахаар гадагшаа явах хүн бараг гарахгүй дээ
а**а шүү. 2020-03-09 202.179.31.95
Тэнэхээ болиоч дээ . Мөнгөтөй л болоод хэсүүчлээд бгаа биз дээ . Тэр их мөнгө төгрөгөө аваад эх орноос минь зайл тэндээ үлдээд үхэнэ үү яана өөрсдөө мэд !!!!!!!'т. Ядуу бид та нараас болж эрсдэлд ормооргүй . Тэнэж яваад элдэв муу зүйл чирч ирвэл шууд бууд . Өөр яадагын. Бусад улс буудаж л бна даг
Зочин 2020-03-09 43.228.131.45
өндөржүүлсэн бэлэн байдлын үед хил давсан хүмүүсийг тодорхой хугацаанд монголын хилээр нэвтрүүлэхгүй байх хэрэгтэй.Ер нь ямар хүмүүс хил гарч байгааг олонд нээлттэй мэдээлэх хэрэгтэй.?????
Зочин 2020-03-09 43.228.131.45
өндөржүүлсэн бэлэн байдлын үед хил давсан хүмүүсийг тодорхой хугацаанд монголын хилээр нэвтрүүлэхгүй байх хэрэгтэй.Ер нь ямар хүмүүс хил гарч байгааг олонд нээлттэй мэдээлэх хэрэгтэй.?????????????
Зочин 2020-03-09 43.228.131.45
өндөржүүлсэн бэлэн байдлын үед хил давсан хүмүүсийг тодорхой хугацаанд монголын хилээр нэвтрүүлэхгүй байх хэрэгтэй.Ер нь ямар хүмүүс хил гарч байгааг олонд нээлттэй мэдээлэх хэрэгтэй.???
Зочин 2020-03-09 59.153.112.210
Онцгой байдлын үед дагаж мөрдөх хууль байгаа ш дээ түүнийгээ хэрэгжүүлээд баахан журам л яриад байхийм анхнаасаа залуу эрч хүчтэй хүнээр удирдуулсан дээр байсан
Зочин 2020-03-09 192.82.76.47
Amerik aminaas unetei
Зочин 2020-03-09 124.158.109.62
Шаардлагатай хуулиа хурдан гаргах хэрэгтэй юм байна
z 2020-03-09 64.119.27.106
ene humuusdee hatuu hariuclaga tooc juram drglemee changalaachee tegehgui bol ard irged deglem barisnii heregalga ur dun garahgui shuu dee
zochin 2020-03-09 192.82.75.118
buten jil hilee haaj chadahgui ni oilgomjtoi, todorhoi hugatsaanii daraa humuusiin sonor seremj zaaval buurna, gadnaas eh ornoo hilee neehiig huleej irehiig husej baigaa uchnuun myangan irged baigaa, tedniigee dainii talbart hayaltai bish, hoich ue delhii bidniig archaagui amia bodson gej shoolj muugiin sedev bolgono, mongold hun bolj turuh ni uuruu onigoo gej helegdene, ene buhniig tuulah ni zailshgui, deer ni ner hugarhaar yas hugar gej mongol ug baidgiig sanaj sereh heregtei
Batfe 2020-03-09 66.181.161.35
өндөржүүлсэн бэлэн байдлын үед хил давсан хүмүүсийг тодорхой хугацаанд монголын хилээр нэвтрүүлэхгүй байх хэрэгтэй.Ер нь ямар хүмүүс хил гарч байгааг олонд нээлттэй мэдээлэх хэрэгтэй.
Uls Hilee Haasan deer shuu ! 2020-03-09 202.9.40.29
Ene bol Ayultai Yhliin urchin shuu !
Bolgoomjtoi baigaarai ! " Uls Hilee Haasan deeree ! " Yavaad risen nuhuduudiig " Uuliin Amand " sar xorix hergtei !
Zochin 2020-03-09 202.21.107.71
Miat, Turkish airlines, iig hurdan haahgui irgediin uhamsart naidaad baidag yasan teneg zasag be. Enhtyvshin ta zorig shiidemgii baij ene ajlig hiine uu gehees uur zam baihgui
zochin 2020-03-09 202.9.46.183
Say Remax-s bolj tom asuudal uuslee. Odoo havar bolohoor ene ul hudluh, barilgiin salbariinhan olon myangaaraa tsuglarch hural seminar zohion baiguuldag. Tedniig bugdiig ni horilgoh heregtei. Bas deerees ni Shangrilla, Tuushin geh met tom tanhimuudtai zochid buudluudiin udirdlaguudad hural seminar zohion baiguulahgui bh chiglel uguh heregtei.
Зочин 2020-03-09 64.119.16.210
Мөнгө, шуналаас болж өвчин авчирна шүү. Тэд
Зочин 2020-03-09 202.179.25.29
heneggui gej tolgoig n ileed baih hereggui.iim humuusiig munhag uhamsar doroi gej todorhoilood huuliin daguu hatuu arga hemjee awahiig shaardaj baina.iim humuus bol ueiin ued urwagc baisan bolno.ismail taijuudiig er n mongol ulsiin irgenees haswal taarna.
зочин 2020-03-09 202.9.46.15
Арга хэмжээгээ чангатгаж хэлсээр байтал зерчил дутагдал гаргаад байгаа хариуцлагагуй нехдуудэд хатуу арга хэмжээ.авах хэрэгтэй
Зочин 2020-03-09 103.229.120.115
Эмэгтэйчүүдээсээ илүү эрчүүд нь хэрүүлч болчихсон юм бна. Тэр дундаа 35-с доош насны залуу эрчүүд бүр онцгой хэрүүлч юм гээд постод ажилласан эмч гайхаад бна лээ шүү. Монголчууд минь эрчүүд минь энэ онцгой нөхцөлд жаахан бодолтой хариуцлагатай тэвчээр заамаар бна шүү.
Зочин 2020-03-09 64.119.26.13
Uhamsariin shanaa sain ogoh tsag shuu.
хохь гэмээр байвч бугдэд хамаатай болохоор 2020-03-09 192.82.64.251
хариуцлага тооцоочээ зевшеерч байна олонхи нь
Орк царайлж ийш тийш юм узээгуй зангаараа тэнэж байгаа малуудыг чангалаач
Асуудал ууссэн дараа наад новшнууд чинь л хамгийн ихээр орилж та нар луу хариуцлага нэхэж дайрна даа
Зочин 2020-03-09 103.212.116.154
хэнэггүй давсарсан новшнуудыг шоронд хийгээч …
Эж 2020-03-09 103.212.119.145
ХУЛГАЙЧДЫГ СЭГСИЙТЭЛ ТОРГООЧЭЭ. ВИРУС ГАРСНААС ХОЙШ ЗУГААЛСАН ФСДАКУУДЫГ ӨӨРСДӨӨР ӨНДӨР ТӨЛБӨРТЭЙ ТУСГААРЛА . ЭНХТҮВШИН САРАНГЭРЭЛ ХҮРЭЛСҮХ ГЭЖ УНТАА ГАРУУД БАЙХЫН ДИКТАТУР ХЭРЭГТЭЙ
Зочин 2020-03-09 103.229.176.130
хэнэггүй зан биш ээ энэ чинь , тэнэг мулгуу л байдал … энэ тэнэг мулгуу хүмүүс жинхэнэ гай тарина шүү
Иргэн 2020-03-09 59.153.112.210
Европын хилээ яагаад хаахгүй байна Хариуцлага алдсан тохиолдолд Энхтүвшин хариуцлага хүлээнэ
Зочин 2020-03-09 202.179.13.130
Хуулийн заалтаа олон нийтэд танилцуулах нь бас чухал байна.
Зочин 2020-03-09 43.228.131.45
АРГА ХЭМЖЭЭГЭЭ ЧАНГАТГАХ ХЭРЭГТЭЙ. ГАДНЫ ОРОНД БОЛ ГӨЛӨГ ЦАРАЙЛЧИХААД ЭНД ИРЭХЭЭРЭЭ АРСЛАН БОЛДОГ АМЬТДЫГ ХАТУУ ГЭСГЭЭ. ТӨР ЗАСАГ Ч ГЭСЭН АНХААРЧ ХИЛЭЭ ХААХ ХЭРЭГТЭЙ. АЮУЛТ ӨВЧИН ОРООД ИРВЭЛ БИД ХҮЧИН МӨХӨСДӨНӨ ШҮҮ.ooo
Зоч 2020-03-09 64.119.26.33
Uuriiguu bodson iim archaagui humuusiig yaah ve ? Unuu fsagiin niigmiin gainuud yuu ch hairlahgui. Tiim uchraas tur tumur nuuree haruul
Зочин 2020-03-09 43.228.131.45
АРГА ХЭМЖЭЭГЭЭ ЧАНГАТГАХ ХЭРЭГТЭЙ. ГАДНЫ ОРОНД БОЛ ГӨЛӨГ ЦАРАЙЛЧИХААД ЭНД ИРЭХЭЭРЭЭ АРСЛАН БОЛДОГ АМЬТДЫГ ХАТУУ ГЭСГЭЭ. ТӨР ЗАСАГ Ч ГЭСЭН АНХААРЧ ХИЛЭЭ ХААХ ХЭРЭГТЭЙ. АЮУЛТ ӨВЧИН ОРООД ИРВЭЛ БИД ХҮЧИН МӨХӨСДӨНӨ ШҮҮ.999
Зочин 2020-03-09 43.228.131.45
АРГА ХЭМЖЭЭГЭЭ ЧАНГАТГАХ ХЭРЭГТЭЙ. ГАДНЫ ОРОНД БОЛ ГӨЛӨГ ЦАРАЙЛЧИХААД ЭНД ИРЭХЭЭРЭЭ АРСЛАН БОЛДОГ АМЬТДЫГ ХАТУУ ГЭСГЭЭ. ТӨР ЗАСАГ Ч ГЭСЭН АНХААРЧ ХИЛЭЭ ХААХ ХЭРЭГТЭЙ. АЮУЛТ ӨВЧИН ОРООД ИРВЭЛ БИД ХҮЧИН МӨХӨСДӨНӨ ШҮҮ.66
Зочин 2020-03-09 43.228.131.45
АРГА ХЭМЖЭЭГЭЭ ЧАНГАТГАХ ХЭРЭГТЭЙ. ГАДНЫ ОРОНД БОЛ ГӨЛӨГ ЦАРАЙЛЧИХААД ЭНД ИРЭХЭЭРЭЭ АРСЛАН БОЛДОГ АМЬТДЫГ ХАТУУ ГЭСГЭЭ. ТӨР ЗАСАГ Ч ГЭСЭН АНХААРЧ ХИЛЭЭ ХААХ ХЭРЭГТЭЙ. АЮУЛТ ӨВЧИН ОРООД ИРВЭЛ БИД ХҮЧИН МӨХӨСДӨНӨ ШҮҮ.
zochin 2020-03-09 66.181.190.17
Remax-г сайн шалгах хэрэгтэй.
LENIN 2020-03-09 182.160.34.18
JIIPTEI NOXDUUDIIG ZUGEER L ABTOMATAAR SHURSHEED XAY,TERN DEER
зочин 2020-03-09 202.21.117.2
Журам зөрчсөн сахилга батгүй хүмүүстэй шууд хариуцлага тооцох хэрэгтэй. Үндэстнээ мөхөөхөд бэлэн байгаа юм биш үү наад дэггүй хүмүүс чинь.
бодлын хулгайч 2020-03-09 66.181.167.53
АРГА ХЭМЖЭЭГЭЭ ЧАНГАТГАХ ХЭРЭГТЭЙ. ГАДНЫ ОРОНД БОЛ ГӨЛӨГ ЦАРАЙЛЧИХААД ЭНД ИРЭХЭЭРЭЭ АРСЛАН БОЛДОГ АМЬТДЫГ ХАТУУ ГЭСГЭЭ. ТӨР ЗАСАГ Ч ГЭСЭН АНХААРЧ ХИЛЭЭ ХААХ ХЭРЭГТЭЙ. АЮУЛТ ӨВЧИН ОРООД ИРВЭЛ БИД ХҮЧИН МӨХӨСДӨНӨ ШҮҮ.