Өнөөдөр дэлхийд юу болов?

Хуучирсан мэдээ: 2015.11.09-нд нийтлэгдсэн

Өнөөдөр дэлхийд юу болов?

Нефтийн үнэ нэмэгдлээ

 

 

Өнөөдрийн биржийн арилжаагаар нефтийн үнэ нэмэгдэгджээ.

 

Лондоны ICE Futures бирж дээр арванхоёрдугаар сард нийлүүлэгдэх фьючерсийн Brent маркийн нефтийн нэг баррелийн үнэ 0,86 хувиар нэмэгдэн 47,83 долларт хүрэв.

 

Арванхоёрдугаар сард нийлүүлэгдэх фьючерсийн WTI маркийн нэг баррель нефтийн үнэ Нью-Йоркийн бирж (NYMEX) дээр 0,88 хувиар нэмэгдэгдэн 44,68 доллараар зарагджээ.


 

Йеменд 16 цэрэг дэлбэрэлтийн улмаас амь үрэгдлээ

 

 

Замын шуудуунд тавьсан бөмбөг дэлбэрч Йемений армийн 16 цэрэг амиа алдлаа гэж Reuters Мариб мужаас дамжуулжээ.

 

Өөр зургаан цэрэг шархтсан байна. Хэн бөмбөг дэлбэлсэн талаар тодорхой мэдээлэл алга.


 

Венесуэла өрөө төлж байна

 

 

Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро 2015 онд гадаад өрийнхөө хүүнээс 13,5 тэрбум доллар төлсөн гэж мэдэгдэв. “Энэ жилийн турш Венесуэлийн эсрэг эдийн засгийн дайн хийгдэж, бид санхүүгийн бүслэлтэд байлаа. Гэлээ ч бид өрийнхөө 13,5 тэрбум долларыг төлсөн” гэж тэр ярив.

 

Барууны талыг баригч эдийн засагчид манай орны өр төлөх чадвар унана гэж байсан юм хэмээн тэр хэлээд ард түмэндээ хандан дайснаа таньж байхыг уриаллаа.


 

Сирийн арми исламын 60 дайчинг устгажээ

 

 

Сирийн засгийн газрын арми “Исламын улс” бүлгийн 58 дайчинг устгасан гэж Синьхуа агентлаг мэдээлжээ. Армийнхан Дайр-эз-Заур хотын ойролцоох нисэхийн баазад довтолгоон хийж байсан исламчуудын оролдлогыг таслан хааж чаджээ. Сүүлийн хд хоногт Сирийн арми Латакия мужаас исламчуудыг амжилттай хөөн давшиж байна.


 

Хорватын сонгуульд барууны хүч ялж байна

 

REUTERS/ Antonio Bronic

 

Ням гаригт болсон Хорватын парламентын сонгуульд сөрөг хүчний нам ялимгүй давуутайгаар ерөнхий сайд Зоран Милановичийн эрх баригч намыг ялж байна.

 

Улсын Сонгуулийн хорооны комиссийн урьдчилсан дүнгээр Хорватын ардчилсан нийгэмлэгийн “Эх орончдын эвсэл нь 161 суудалтай парламентад 61 мандат авч байна. “Харват өсч байна” гэсэн Социал демократуудын эвсэл 53 мандат авчээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж