Дэлхийн ядуусын тоо 100 саяар нэмэгдэнэ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Дэлхийн ядуусын тоо 100 саяар нэмэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2015.11.09-нд нийтлэгдсэн

Дэлхийн ядуусын тоо 100 саяар нэмэгдэнэ

 

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн алдагдал, халдварт өвчин, байгалийн гамшиг зэрэг нь 2030 он гэхэд дэлхийн ядуусын тоог 100 саяар нэмэгдүүлнэ хэмээн Дэлхийн банк мэдээлэв. Уур амьсгалын өөрчлөлт макро эдийн засагт хэрхэн нөлөөлөх судалгааг 92 оронд явуулсан байна.

 

Цаг уурын өөрчлөлтөөс үүдэлтэй ядуурлын түвшин нэмэгдэх байдал Африк, Өмнөд Азийн орнуудад илүү болох аж. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр байгалийн гамшгийн давтамж нэмэгдэж, ядуу буурай орнуудын эдийн засагт хохирол учруулж байна. Цаг уурын өөрчлөлтийн улмаас олон улсад будааны гарц 2030 он гэхэд таван хувь, 2080 он гэхэд 30 хувиар буурах дүр зураг гарчээ. Түүнчлэн дэлхийн дулаарлын нөлөөлөлд 150 сая хүн хумхаа өвчнөөр өвдөх  эрсдэл үүссэн байна.

 

Энэ сард Парис хотноо НҮБ-ын цаг уурын асуудлаарх чуулга уулзалт болох юм. Чуулга уулзалтаар хүлэмжийн хийг бууруулахын тулд улс орнуудын авах арга хэмжээ болон дэлхийн дулаарлын эсрэг тэмцэх хөрөнгө мөнгийг хэлэлцэх аж.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-11-09 119.40.99.2

ер нь хүн төрөлхтөн хаашаа яваад байна вэ гэдэг маш их сонин байна уг нь хүн гэдэг амьтан гэгээрэх ухаарах шунал узраас хол баймаар гэтэл дэлхийг ямар гээчийн хүмүүчс захираад байгаа нь бас л сонин эдийн засгийн алуурчид байдаг нь ил болсон цаг хүний хөгжил хаа хүрч юунд хүрэхийг судлах чадалтай хүн өнөөдөр алга л даа

batt 2015-11-09 202.21.106.151

manai HARVARD-iin MAN- AN DAHI ulsturchid mongoliin yaduusiin toog heded hurgeh bol..........

batt 2015-11-09 202.21.106.151

manai HARVARD-iin MAN- AN DAHI ulsturchid mongoliin yaduusiin toog heded hurgeh bol..........

Зочин 2015-11-09 202.55.191.34

2030 он гэхэд дэлхийн ядуусын тоог 100 саяар нэмэгдүүлнэ ............. ХА ХА ХА

цавчаа 2015-11-09 182.160.39.175

Цавчаа цавчаа. Шийдье л гэвэл амархаан шийдчихнэ. Мнгол, гадаад ялгаагүй. Бүгд цавчаа