Ямар ч хүч биднийг салгахгүй гэв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Ямар ч хүч биднийг салгахгүй гэв

Хуучирсан мэдээ: 2015.11.09-нд нийтлэгдсэн

Ямар ч хүч биднийг салгахгүй гэв

 

-Долоо хоногийн хамгийн чухал уулзалт хэрхэн болов-

 

Си Жиньпин, Ма Инцю

Фото: EPA/JOSEPH NAIR

 

БНХАУ-ын дарга Си Жиньпин, Тайваний засаг захиргааны тэргүүн Ма Инцю өнгөрсөн бямба гаригт Сингапурт түүхэн уулзалт хийлээ. Гоминьдан (Ардын нам) намын хуучин Бүгд найрамдах Хятад улсыг солин 1949 онд БНХАУ байгуулагдсанаас хойш хоёр Хятадын лидерүүд анх удаагаа ийм өндөр төвшинд уулзлаа.

 

Уулзалтын дараа гарч буй тоймуудаас харвал харилцааны шинэ өөрчлөлт гарсангүй. Гэсэн ч уулзалтаас өмнө Бээжин ч, Тайвань ч зөвхөн энэ хэмжээнд уулзаж буй нь өөрөө чухал гэдгийг онцолж байв.

 

БНХАУ-ын санал

 

Хэлэлцээрийн гол үр дүнгийн нэг нь Тайванийг Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын Азийн банкны (ДБХОАБ) ажилд оролцохыг урьсан Си Жиньпиний урилга болов. "ДБХОАБ-нд Тайвань оролцвол бид талархан хүлээн авна" гэж уулзалтын дараа БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэргэдэх Тайванийн асуудал эрхэлсэн газрын тэргүүн Чан Чизюань хэлсэн байв.

 

EPA/WALLACE WOON

 

ДБХОАБ нь “Торгоны зам”-ын бүсийн эдийн засгийн үзэл баримтлалын хүрээнд Европ Азийг холбосон худалдааны урсгал дамжих орнуудад дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор Хятадын санаачилгын дагуу байгуулагдсан юм. Эхэндээ дүрмийн сан нь 50 тэрбум ам.доллар байх бөгөөд дараа нь түүнийг 100 тэрбумд хүргэх ажээ.

 

Үүний зэрэгцээ, “Олон улсын асуудалд оролцох Тайванийн байр суурийг ойлгож байна” хэмээн Бээжингийн төлөөлөгч тэмдэглэв. “Ганцхан Хятад гэсэн зарчимд харшлахгүй бол Тайвань олон улсын асуудалд оролцож болно” хэмээн Чан Чизюань хэлжээ.

 

Эх газрын Хятадын удирдлага Тайванийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ дахин сануулсан ийн сануулсан байна. “Энэ нь том талуудын харилцаанд том асуудал” гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэргэдэх Тайванийн асуудал эрхэлсэн газрын тэргүүн хэлсэн юм.

 

Үүний хажуугаар ирэх нэгдүгээр сард болох Тайванийн засаг захиргааны тэргүүний сонгуульд Хятад хөндлөнгөөс оролцохгүйг хэлэв. “Аралтай харилцах харилцааны ирээдүйн хөгжлийн төлөө мэдээжийн хэрэг түгшиж байна” гэж Чан Чи зюань тодруулсан байна. Уулзалтын өмнө Тайванийн томоохон сөрөг хүчин Ардчилсан дэвшилт нам сонгуулийн өмнө шууд уулзалт зохион байгуулсанд эсэргүүцлээ илэрхийлсэн байв. Энэ намын төлөөлөгч Цай Инвэнь нь ерөнхийлөгчөөр сонгогдох өндөр магадлалтай бөгөөд Бээжинтэй тогтоосон харилцаандаа илүү болгоомжтой хандахын төлөө байгаа юм.

 

Тайванийн санал

 

Ма Инцю тэмдэглэхдээ, талууд эхний ээлжинд “1992 оны зөвшилцөл”-ийн зарчмыг бэхжүүлэх, мөн Тайванийн хоёр эргийн статус-квогийн талаар санал солилцлоо гэсэн байна. Тэрээр өөрийн талаас “таван заалт бүхий саналыг” дэвшүүлжээ. Үүнд:

 

  • Нэгдүгээрт, тэр “1992 оны зөвшилцөл”-ийг барих шаардлагатайг анхааруулав. Түүний дагуу “зөвхөн нэг Хятад” гэсэн зарчим байгаа юм. Талуудын хандлагууд өөр өөр байж болно. Энэ суурь болсон зарчмыг барьж ирснээр сүүлийн долоон жилийн дотор Тайванийн хоолойн хоёр эргийн хооронд энх тайван, тогтвортой байдлыг тогтоох хорь гаруй гэрээ байгуулагдсаныг Ма Инцю онцлон тэмдэглэв.
  • Хоёрдугаарт, сөргөлдөөн, зөрөлдөөнтэй асуудлуудыг энхийн замаар шийдэх нь тухай түүний урилга байлаа.
  • Гурав дахь заалтаар нь солилцоог өргөжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх явдлын саналыг тэр дэвшүүлэв.
  • Бас нэг санаачилга нь яаралтай, чухал асуудлыг шийдэх “шууд шугам” зохион байгуулахтай холбоотой байв. Засгийн газрын бус Бээжингийн Тайванийн хоолойг дамжсан харилцааны эвсэл Тайванийн хоолойг дамжсан солилцооны Тайбэйн сангийн хооронд тийм шугамыг байгуулж болох гэнэ. Си Жиньпин энэ санаачилгыг талархан дэмжжээ.
  • Тав дахь заалт нь “Хятад үндэстний цэцэглэлтэд дэм болох” хоёр эргийн хамтын харилцан ашигтай харилцаанд уриалсан уриалга байгаа юм.

 

Цэргийн аюул ба Тайванийн олон улсын ирээдүй

 

Ма Инцю уулзалтын явцад олон улсын үйл ажиллагаанд оролцох ирээдүйн талаар, мөн аралыг онилсон баллистик пуужингуудын тухай хангалтай хурц асуудлуудыг хөндсөн юм. “Би яриандаа, Тайванийн эсрэг цэргийн хүчийг зузаатгаж байгаа, эх газарт цөмийн зэвсэгтэй, пуужингуудтай бааз байгаад олон нийт түгшиж буйг хэлсэн” гэж Ма тэмдэглээд Си Жиньпин тэр нь Тайванийн ард түмний эсрэг биш гэж өөрт нь хэлсэн гэв.

 

Ма Инцю талууд түүхэндээ анх удаагаа тэр асуудлыг илэн далангүй ярилцсаныг онцолж байна. "Ямар ч байсан би энэ асуудлыг тавьж, энэ талын Тайванийн түгшүүрийн талаар дуулгасан. Тэр үүнийг анхааралдаа авна гэж найдаж байна” гэж Тайванийн лидер хэлсэн юм.

 

Чухал зүйл

 

Лидерүүдийн уулзалтаас өмнө тэд хэрхэн бие биендээ хандах, гар барилт аль хэр удаан үргэлжлэх, оройн зоогт ямар хоол тавих зэрэг таамаг сэтгүүлчдийн дунд байлаа. Өмнө нь тохирсны дагуу “ноён” гэж Си дарга түүнд хандсангүй. Харин “нөхөр” гэж дуудаж байлаа. Тэдний уулзалтыг хүлээж байсан 600 орчим сэтгүүлчдийн өмнө Си Жиньпин, Ма Инцю хоёр нэг минут 10 секундын турш гар барилцжээ. Үүний дараа тэд дахин 30 секундын турш хэвлэлийнхэнтэй мэндчилжээ.

 

Өмнөх уулзалт

 

Бээжин, Тайбэй хоёрын хооронд иргэний дайнаас хойших анхны өндөр төвшний уулзалт 1993 онд бас л Сингапурт болсныг шинжээчид тэмдэглэж байна. Уулзалт нь Сингапурын ерөнхий сайд Ли Куан Югийн шууд оролцоотой болж, талууд харилцаагаа тогтооход чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Засгийн газрын бус Бээжингийн Тайванийн хоолойг дамжсан харилцааны эвслийн дарга Ван Даохань ба Тайванийн хоолойг дамжсан солилцооны Тайбэйн сангийн тэргүүн Гу Чэньфу нарын богино хугацааны тэр уулзалт 1949 оноос хойших яриа хэлцлийн эхлэл болжээ.

 

Хятадын коммунистуудтай хийсэн иргэний дайнд ялагдсан Гоминьдан намын үлдэгдэл Чан Кайши тэргүүтэйгээр аралд суурьшсан 1949 оноос Тайванийг өөрийн захиргаа нь удирдаж байна. Хэдэн арван жилийн турш Тайванийн хоолойн хоёр талын харилцаа дайсагналтай явж иржээ. Дэн Сяопиний улс төрийн шинэчлэлийн бодлогын эхлэл нь Тайванийг эх газартай “нэг улс-хоёр систем” зарчмаар нийлүүлэх санаачилгыг дэвшүүлж эхэлжээ.

 

Гоминьдан намын тэр үеийн лидер Ма Инцю 2008 оны сонгуульд ялсны дараа Бээжин ба Тайбэйн харилцаа мэдэгдэхүйц дулаарсан билээ. Тэрээр улс төрийн статус-квогоо үлдээн эх газрын Хятадтай эдийн засгаар ойртох хөтөлбөрийг гаргаж иржээ. Ма Инцю засагт байгаа долоон жилийн дотор Бээжин, Тайбэй хоёр янз бүрийн салбарт хамтран ажиллах 23 гэрээнд гарын үсэг зуржээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

хэхэ 2015-11-09 202.5.196.170

Фашизм=Коммунизм

Зочин 2015-11-09 202.21.106.149

ЭНЭ ДООР БАС ХҮРЗЭЭ ИРЛЭЖ БАЙГАА ХУЖАА ХЯТАДЫГ ДЭМЖИЖ БАЙНА ГЭНЭ

Зочин 2015-11-09 103.23.51.4

haytad taiwani harilstaag demjij baina mash sain baina , neg haytad olon tald system , ene baij boloh huvilbar yum

Зочин 2015-11-09 202.21.106.145

ТАЙВАНЫ АСУУДЛЫГ ШИЙДЭСНИЙ ДАРАА ЭРГЭЛТ БУЦАЛТГҮЙГЭЭР МОНГОЛЫГ ШИЙДЭХ ГЭЖ ОРОЛДОНО. ОРОС ХАРААГААД БАЙДАГ ЛАЛРУУД МАНИЙГАА АЛАХ ГЭЭД ХҮРЗЭЭ ИРЛЭЖ СУУГАА. БИД Ч ГЭСЭН ЗҮГЭЭР СУУХГҮЙ ТАШУУРАА БЭЛДВЭЛ ТААРНА.

Зочин 2015-11-09 37.120.76.185

MАН МАХН 2-г нэгдэх сургаар эднvvс бас нэгдэх ницлэх болоод явчих вуу яав..айн

хахаха 2015-11-09 202.5.196.170

сайхан хэллээ

хахаха 2015-11-09 202.5.196.170

сайхан хэллээ

Зочин 2015-11-09 150.129.142.213

Коммунист хятад Фашист хятад хоёр улсын төрийн тэргүүн нар уулзсан юм биз дээ

хэхэ 2015-11-09 202.5.196.170

Фашизм=Коммунизм

batt 2015-11-09 202.21.106.151

aimaar yum. taivaniig hyatadaas salgah yamarch huch baihgui l gej bshd. udahgui mongol gene .nairsag nangiad uvuu buhniig ilben taalj ungu munguur uvurtuu hiij baina da.

batt 2015-11-09 202.21.106.151

aimaar yum. taivaniig hyatadaas salgah yamarch huch baihgui l gej bshd. udahgui mongol gene .nairsag nangiad uvuu buhniig ilben taalj ungu munguur uvurtuu hiij baina da.

иргэн 2015-11-09 176.10.104.240

БНХАУ нь Тайваны засаг захиргааг өөртөө нэгтгэсний дараа НЭГ УЛС - ХОЁР СИСТЕМ гэж дайраад Монголыг нэгтгэх талтай. Манай удирдлагуудтай ирж уулзах эсхүл өмнө танайх манай харъяад байж байгаад ОХУ /ЗХУ/ дэмжлэгтэгээр тусгаар улс болсон гээд жижирч дайрах магадлал өндөр. Монголын УИХ тийм тогтоолыг батлах бүрэн эрхтэй. Иймд зөв хүнээ УИХ гишүүн болгож суулгах хэрэгтэй

mongolhvv 2015-11-09 202.179.28.135

ene 2 -iin haristaa muu baih tusamaa mongold mini sain daa.. taibanii asuudaliig shiidbel bid l zobon doo daraa ni. taiban bol jinhene tusgaar togntson uls shuu, yagaad gebel bi tord alba haadagui ee.. herebee tor ajilbal taiban hujagiin neg muj gej helj ybnaa..