Хотын даргын романтик мэндчилгээ

Хуучирсан мэдээ: 2020.03.08-нд нийтлэгдсэн

Хотын даргын романтик мэндчилгээ

Хотын даргын романтик мэндчилгээ

Нэвсийтэл орсон цасан дунд гал улаан сарнай барин алхаж буй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр тун романтик мэндчилээ дэвшүүллээ.

Улсын хэмжээнд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болон Монгол цэргийн өдөр, Наурызын баяр зэрэг тэмдэглэлт өдрийг тохиолдуулан нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болгосон энэ үед хотын дарга эмэгтэйчүүдэд зориулан романтик мэндчилгээ дэвшүүлэв.

Энэ удаад тэрбээр нийслэл хотоо цэвэр цэмцгэр байлгахын төлөө цаг нарыг үл хайхран ажилладаг үйлчилгээний ажилтан эмэгтэйчүүдэд гал улаан сарнай бэлэглэн мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Тэрбээр өөрийн фэйсбүүк пэйж хуудаснаа дараах мэндчилгээг илгээжээ. “Монгол эх орон, ѳрх гэр, өөдлөх амьдралын ѳнгѳ, түшиг, ур ухаан нь болсон үзэсгэлэнт ээжүүд, охид бүсгүйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүндэтгэн дэвшүүлье. Та бүхний минь халамж, хайрын илчинд монгол түмэн өнгө засаж, хатан ухааны тань нөмөрт улс үндэстэн минь хѳгжин цэцэглэж, дэлхийд дуурсагдах зуун зууны түүхээ бүтээж ирсэн билээ.
Хатан зоригт монгол эмэгтэйчүүдийн Улс үндэстнийхээ түүхэнд байгуулсан гавьяа, үлдээсэн ѳв, соёлыг монголчууд бид төдийгүй Төв Ази даяараа мэдэх билээ.
Энх цагт эх орныхоо, их хотынхоо хөгжлийн тэнг таталцаж, ачааны хүндийг ажрахгүй үүрэлцэж яваа ээжүүд, эмэгтэйчүүддээ эрчүүд бид онцгойлон талархаж, бүх талаар дэмжин ажиллах учиртай.
Иймд охид бүсгүйчүүд, ээжүүд, эмэгтэйчүүдээ хөгжих, хөдөлмөрлөх тэгш боломжоор хангах, нийгэм, эдийн засгийн тѳдийгүй улс төрийн идэвхи оролцоог нь бодитойгоор нэмэгдүүлэх чиглэлээр нийслэлийн удирдлагууд анхааран ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

Хорвоогийн хосгүй сайхан цэцэгс болсон Та бүхэн аз жаргал, амжилт бүтээл, эрүүл энх, инээд баяслаар бялхаж явахын ерөөл дэвшүүлье” гэжээ.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
188
ЗөвЗөв
25
ХөөрхөнХөөрхөн
15
ГайхмаарГайхмаар
5
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж