Хан Хэнтийн үзэсгэлэнт газрууд

Хуучирсан мэдээ: 2015.11.09-нд нийтлэгдсэн

Хан Хэнтийн үзэсгэлэнт газрууд

Хан Хэнтийн үзэсгэлэнт газрууд

Хан Хэнтийн дархан цаазат газар нь Монгол орны зүүн хойд хэсэгт Хэнтийн нурууны төв хэсгийн өргөн уудам нутгийг эзлэн оршино. Төв-Ази, Сибирийн тайгын хэсэг нь юм. Хэнтийн нуруунд ян сарьдагууд, нуурууд, рашаанууд их байх ба Монгол орны томоохон голууд болох Хэрлэн, Онон, Туул голын эх байдаг. Хэнтийн нурууны ихэнх үзэсгэлэнт газрууд нь машин техник хүрэхэд бэрх, хүрэх боломжгүй газруудад байдаг учир тэр бүр хүмүүс олноор очоод байдаггүй юм. Та бүхэндээ өөрийн явсан газруудын зургуудаасаа хуваалцъя.

Гэрэл зургууд © Erdenebulgan Photography

Манан буусан Хагийн хар нуурын амар тайван байдал.

 

Хэнтийн нурууны томоохон уулсын нэг Алтан-Өлгий (2656м) хайрхан алсад харагдаж байна. Намрын анхны цаснаар.

 

Хэнтийн нуруунд үүр цайх үе.

 

Хан Хэнтийн нурууны өвлийн нэгэн үдэш. Бурхан Халдун хайрханаас

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж