Итали айлуудын цоргоноос улаан дарс гоожжээ

Хуучирсан мэдээ: 2020.03.08-нд нийтлэгдсэн

Итали айлуудын цоргоноос улаан дарс гоожжээ

Итали айлуудын цоргоноос улаан дарс гоожжээ

Италийн умард хэсгийн Кастельверто хотод гуравдугаар сарын 4-нд зарим айлуудын усны цорго, шүршүүрээс хэдэн цагийн турш улаан дарс гоожжээ. Учир нь ойролцоох Кантина Сеттекани дарсны үйлдвэрт савлахаас өмнөх угаалгын хэсэгт алдаа гарч, савлахад бэлэн байсан мянган литр улаан дарс цэвэр усны хоолой руу алдагдсан байна.

Тус алдаанаас болж нийт 20 айлын усны цорго, шүршүүрээс гурван цагийн турш шинэхэн улаан дарс гоожсон байна. Нутгийн эрх баригчдын мэдээлж буйгаар энэхүү үйлдвэрийн алдаанаас болж нэг ч хүний эрүүл мэнд хохироогүй гэнэ.

Энэхүү үйл явдал шинэ коронавирусийн түгшүүрт хамгийн их өртөөд байгаа Италийн умард хэсгийн иргэдэд бага ч гэсэн баяр баясал бэлэглэсэн үйл явдал боллоо хэмээн оршин суугчид өгүүлж байна. “Айдас түгшүүрт автаад байгаа энэ үед маш хөгжилтэй зүйл тохиолдлоо. Ноцтой байдал намжсаны дараа хүмүүс энэ үйл явдлыг санаж манай хотод ирцгээх байх” хэмээн хотын захирагч Жиоржиа Меззакүй ярьжээ.

Кастельверто хот хоол, дарсаараа алдартай, жуулчид ихээр ирдэг хот байжээ. Гэвч халдвар тархснаас хойш жуулчид ирэх нь 80 хувиар багассан байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж