Санал асуулга явуулахыг дэмжихгүй | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Санал асуулга явуулахыг дэмжихгүй

Хуучирсан мэдээ: 2015.11.09-нд нийтлэгдсэн

Санал асуулга явуулахыг дэмжихгүй

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа Ард нийтийн санал асуулга явуулах тухай, Сонгуулийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн байр сууриа нэгтгэжээ. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрээр “Сонгуулийн хуулийг УИХ-аар хэлэлцэхийг нь эхлээд дэмжье. Дараа нь хэлэлцүүлгийн явцад зарчмын байр сууриа хэлнэ.

Ард нийтийн санал асуулга явуулаад, дараагаар нь Үндсэн хуулиа өөрчилье гэдэг асуудлыг эрх баригчид тавьж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг сонгууль болохоос зургаан сарын өмнө шийдвэрлэдэг. Энэ бол 2015 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болно гэсэн үг. Үүнээс хойш бололцоогүй.  Өнөөдрөөс эхлэн тооцвол шинэ он гартал 40 хоногийн хугацаа байна.  Дээрх хугацаанд  4 том хуулийг өөрчилж амжих уу. Эхлээд Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг  өөрчилнө. Энэ хуулийг батлахад хамгийн бага нь 14 хоногийн хугацаа шаардлагатай.  Ард нийтийн санал асуулгын тухай хуулиа өөрчилж байтал санал асуулга явуулах өдрөө товлох болно. Үүнд нийт 5.5 тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон байна.  Эх үүсвэрийг хаанаас олох вэ? Өвлийн хүйтэнд ард нийт санал асуулгадаа оролцож чадах уу.

Богино хугацаанд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ямар шаардлага байна. Ард нийт хуульд оруулах өөрчлөлттэй танилцах боломж байна уу. Дээр нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын хуульд өөрчлөлт оруулна. Ингээд тооцохоор цаг хугацааны хувьд амжихгүй байгаа. Ард нийтийн санал асуулгыг энэ  сарын 26-нд хар машинаар зохион байгуулна гэж байна. Үүнийг МАН-ын бүлэг дэмжихгүй” гэлээ.

Мөн Халх голд чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын 75 дугаар тогтоолыг дэмжихгүй гэдэг байр суурийг бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр мэдээлсэн.  Уг тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж бүлэг үзжээ.

Г.ДАРЬ

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!