Гадаад худалдааны баланс эхний хоёр сард эерэг гарчээ

Хуучирсан мэдээ: 2020.03.08-нд нийтлэгдсэн

Гадаад худалдааны баланс эхний хоёр сард эерэг гарчээ

Гадаад худалдааны баланс эхний хоёр сард эерэг гарчээ

Гаалийн ерөнхий газраас гадаад худалдааны 2020 оны эхний хоёр сарын гүйцэтгэлийг танилцуулж байна. 2020 оны эхний хоёр сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 1520.7 сая ам.доллар болж, 2019 оны мөн үеэс 410.4 сая ам.доллар буюу 21.3 хувиар буурчээ. Экспортын дүн импортын дүнгээс 20.7 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа.

Экспортод 770.7 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 29.5 хувиар буурсан байна. Экспортод нийлүүлсэн барааны 99 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байна

Экспортын барааны нийт дүнд:

  • эрдэс бүтээгдэхүүн 639.7 сая ам.доллар буюу 83 хувь
  • сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс бүлэгт багтах барааны экспорт 80.4 сая ам.доллар буюу 10.4 хувь;
  • арьс ширэн түүхий эд болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, эдгээрээр хийсэн эдлэл 2.6 сая ам. доллар буюу 0.3 хувь;
  • нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүн 19.1 сая ам.доллар буюу 2.5 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 96.2 хувийг эзэлж байна.

2020 оны эхний хоёр сард:

  • экспортлосон боловсруулаагүй нефть, төмрийн хүдэр, зэсийн баяжмал болон цайрын баяжмалыг 100.0 хувь, чулуун нүүрсний 95.8 хувийг БНХАУ-д
  • жоншны 70.2 хувийг БНХАУ-д, 29.4 хувийг ОХУ-д
  • үхэр адууны боловсруулсан болон боловсруулаагүй ширний ихэнх хувийг БНХАУ-д
  • самнасан ноолуурын 83.4 хувийг Итали-д
  • ямааны угаасан ноолуурыг 100.0 хувь БНХАУ-д
  • боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтыг 60.0 хувийг Их британид, 40.0 хувийг Швейцарт тус тус экспортлож дээрхи нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 91.6 хувийг эзлэж байна.

Монгол улс дэлхийн 53 оронд бараа экспортлосноос  БНХАУ-д  84.7 хувь, Их британид 7.4 хувь, ОХУ-д 0.9 хувь тус тус ногдож, нийт экспортын  93 хувийг дээрх орнууд эзэлж байна.

Импортоор нийт 750 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2019 оны мөн үеэс 87.5 сая ам.доллараар буюу 10.4 хувиар буурсан байна. Импортоор нийлүүлэгдсэн барааны:

  • 90 хувийг валютын төлбөртэй худалдаа
  • 2.7 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа
  • 0.5 хувийг гадаадын тусламжийн бараа
  • 6.6 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа
  • 0.2 хувийг боловсруулалтын бараа эзэлж байна.

Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд:

  • машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 151.3 сая ам.доллар буюу 20.2 хувь,
  • эрдэс бүтээгдэхүүн 213.4 сая ам.доллар буюу 28.5 хувь /үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 182.5 сая ам.доллар буюу 85.5 хувь/
  • мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 85.0 сая ам.доллар буюу 11.3 хувь,
  • авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 121.8 сая ам.доллар буюу 16.2 хувь
  • үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 42.4 сая ам.доллар буюу 5.7 хувь,
  • химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 47.7  сая ам. доллар буюу 6.4  хувийг тус тус эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 88.2 хувь ногдож байна.

Олон улсын санхүү, эдийн засгийн байгууллага, хандивлагч орны тусламжаар 3.5 сая ам.долларын бараа импортлосноос барааг гарал үүслийн орноор авч үзэхэд Австри-д 35.1 хувь, ХБНГУ-д 21.5 хувь, Швейцари-д 17.1 хувь, БНХАУ-д 10.0 хувь тус тус ногдож байна.

Тусламжийн барааг хандивлагч байгууллага, орноор нь ангилвал Австри-д 50.0 хувь, АНУ-д 19 хувь, БНХАУ-д 8.5 хувь ногдож байна.

Олон улсын санхүү эдийн засгийн байгууллага, хандивлагч орны зээлээр 19.9 сая ам.долларын барааг тус улсад нийлүүлснээс барааг гарал үүслийн улсаар нь авч үзвэл БНХАУ-д 71.0 хувь, Австри-д 10.8 хувь, Энэтхэг-т 7.0 хувь тус тус ногдож байна.

Нийт зээлийн барааг Засгийн газрын шугамаар оруулж иржээ. Уг зээлийн 16.6 хувийг Австри-аас, 12.6 хувийг Япон-с, 64.9 хувийг БНХАУ-с тус тус олгожээ.

Нийт 49.7 сая ам.долларын бараа гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэнээс барааг гарал үүслийн улсаар авч үзвэл БНХАУ-д 0.8 хувь, ОХУ-д 98.5 хувь тус тус ногдож байна.

Манай улс дэлхийн 113 орноос гарал үүсэлтэй бараа импортлосноос ОХУ-д 37.6 хувь; БНХАУ-д 25.9 хувь; АНУ-д 3.7 хувь, Япон-д 7.5 хувь; БНСУ-д 3.4 хувь;  ХБНГУ-д 4.2 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 82.3 хувийг эзэлж байна.

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж