UFC: Д.Батгэрэл өрсөлдөгчөө хүнд цохилтоор яллаа

Хуучирсан мэдээ: 2020.03.08-нд нийтлэгдсэн

UFC: Д.Батгэрэл өрсөлдөгчөө хүнд цохилтоор яллаа

UFC: Д.Батгэрэл өрсөлдөгчөө хүнд цохилтоор яллаа

Холимог тулааны дэлхийн хамгийн нэр хүндтэй томоохон холбоодын нэг болох АНУ-ын UFC холбооны анхны монгол тамирчин болсон Д.Батгэрэл өнөөдөр /2020.03.08/ UFC 248-ийн хүрээнд АНУ-ын Лас-Вегас хотод Аргентин тулаанч Гуйдо Ганнеттитэй тулалдаж, өрсөлдөгчөө хүнд цохилтоор яллаа.

Данаагийн Батгэрэл Дэлхийн шилдгүүд хүч сорьдог UFC холбоотой гэрээ байгуулж, Монголоос хөл тавьсан анхны төдийгүй цорын ганц тулаанч юм. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат, UFC холбоо, “Team Tungaa” “One team” клубийн тамирчин тэрбээр мэргэжлийн дэвжээнд найм тулалдахдаа зургаад нь ялаад байгаа юм. “One championship” холбооны дэлхийн аварга асан, Гавьяат тамирчин Ж.Нарантунгалагийн шавь байжээ. Д.Батгэрэл өнгөрсөн оны наймдугаар сард UFC холбоотой 20 сарын гэрээ байгуулсан юм.

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж