НЭМЭЛТ: Улсын онцгой комисс өнөөдөр /2020.3.8/ 12.00 цагаас эхлэн хуралдсан. Хурлаар хэлэлцсэн асуудал, шийдвэрийн талаар мэдээлэл өглөө.
СЭРЭМЖЭЭ АЛДАХГҮЙ БАЙХ ШААРДЛАГАТАЙ
Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин “Байдал амаргүй байна. Дэлхийн 99 оронд covid-19-ийн халдвар тархаж, өвчилсөн хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Тиймээс бид тайвширч болохгүй. Хийж буй ажлаа сайжруулж, сонор сэрэмжээ сайжруулах шаардлагатай байна. Тусгаарлах байр олныг гаргасан. Одоогоор 500 орчим хүн тусгаарлах байранд бий” гэлээ.
ТУСГААРЛАХ ЖУРАМ БАТЛАХ ҮҮРЭГ ӨГСӨН
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Улсын онцгой комиссын ес дэх хурал боллоо. Шадар сайд мэдээллийн эхэнд хэлсэнчлэн 99 оронд халдвар тархаж, 106 мянга 139 хүн халдвар авч, 3600 хүн нас бараад байна. ДЭМБ улс орнуудад зөвлөгөө өгсөөр байгаа. Дэлхийн бөмбөрцгийн нэг ч орон манайд халдвар гарахгүй гэж бодож болохгүй гэж зөвлөж байгаа. ДЭМБ-ын зөвлөмжийн хүрээнд УОК салбар бүрт үүрэг өгч, ажиллаж байна. Оношилгоо эмчилгээний чиглэлээр туршлага судалж байна. ДЭМБ-ын зургаан хүний бүрэлдэхүүнтэй зөвлөх баг манай улсад ажиллаж байгаа. Өнөөдрийн хурлаар иргэдийг тусгаарлах журам батлах үүргийг Эрүүл мэндийн яаманд өгсөн. Оношлууртай холбоотой асуудлаар БНСУ, Япон улстай ажиллаж байна. Мөн энэ чиглэлээр ЭМЯ-наас ОХУ-д ажиллаж байгаа баг давхар судалгаа хийж байгаа” гэлээ.
ГУРАВДУГААР САРЫН 28-НЫГ ХҮРТЭЛ ОЛОН УЛСЫН НИСЛЭГИЙГ ЗОГСООЛОО
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Монгол Улсаас гадагш явдаг нислэгийг гуравдугаар сарын 11-ныг хүртэл зогсоосон байсан. БНСУ-Монгол-БНСУ, Япон-Улаанбаатар-Япон, Улаанбаатар-Улаан-Үд чиглэлийн олон улсын нислэгийг гуравдугаар сарын 28-ныг хүртэл буюу өвлийн нислэгийн цагийн хуваарь дуустал нисгэхгүй байх шийдвэр гаргалаа.
Нүүрс, газрын тосны экспортыг эхлүүлэх эсэх асуудалтай холбоотойгоор дахин мэдээлэл хийнэ.
Европын нислэгийн асуудлын хувьд Туркиш эйрлайнс болон Москвагаар дамжин Герман руу гарч буй нислэгт онцгой анхаарч байна. Энэ чиглэлээс гуравдагч орны иргэнийг оруулахгүй байх, Гадаад яам энэ чиглэлд виз олгохгүй байх чиглэл өгсөн. Хэрвээ энэ чиглэлд нөхцөл байдал хүндэрвэл энэ чиглэлийн нислэгийг зогсоох эсэхийг Улсын онцгой комиссын хурлаар шийднэ.
ЭКСПОРТЫН ШААРДЛАГА ХАНГААГҮЙ 12 МЯНГАН ТОНН МАХЫГ ДОТООДЫН ХЭРЭГЦЭЭНД ЗАРЦУУЛНА
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан
Коронавирусийн тархалт эгзэгтэй байдалд шилжиж байна. Монгол Улс 3-4 сар дотоодын хэрэгцээгээ хангах шаардлагатай байна. Одоогоор махны 12 мянган тонн нөөц байна. Махны нөөцийг нэмэгдүүлэх боломжтой бөгөөд өдөрт 100 тонн нөөцийн мах хэрэглэх боломжтой байна. Өнгөрсөн жил 60-70 тонн мах нийлүүлж байсан. Мах бэлтгэн нийлүүлэх 60 гаруй аж ахуйн нэгж 12 мянган тонн махыг экспортлохоор бэлдсэн байсан нь чанарын шаардлага хангаагүй болохоор дотоодын зах зээлд борлуулахаар болсон.
Монгол Улс 407 мянган тонн улаанбуудай хураасан ч 246 мянга нь чанарын шаардлага хангасан. Энэ нь нэг жилийн гурилын хэрэгцээний 80 хувийг хангаж байгаа. Үлдсэн хувийг оны сүүлээр импортолно. 100 мянган тонн улаанбуудай импортолж, 90 мянгыг гурил үйлдвэрлэхэд зарцуулах бөгөөд энэ нь 60 мянган тонн гурил болно. Цагаан будаа, элсэн чихэр зэрэг 100 хувь импортолдог бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Хүнсний бүтээгдэхүүнийг хэмнэлттэй ашиглах горимд шилжих шаардлагатай байна.
НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХАНДИВ ЦУГЛАЖЭЭ
ОБЕГ-ын штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажилд иргэд, байгууллагын ирүүлсэн хандив нэг тэрбум төгрөгт хүрсэн. Энэ мөнгийг халдвартай тэмцэхэд ажиллаж буй ажилчид, алба хаагчдын тусгай хамгаалалтын хувцас хэрэглэл, шаардлагатай бүтээгдэхүүн авах, илүү цагийн хөлсөнд зарцуулна.
Түүнчлэн дэлхийн улс орны бараг 50 орчим хувьд нь covid-19-ийн халдвар илэрсэн тул онцын шаардлагагүй л бол гуравдугаар сарын 30-ныг хүртэл гаднын оронд зорчихгүй байхыг онцгойлон анхаарууллаа.
УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАЖ БАЙНА
Улсын онцгой комиссын хурал өнөөдөр /2020.3.8/ 12.00 цагт эхэллээ. Хурлаар түр зогсоосон олон улсын нислэгүүдийн хугацааг үргэлжлүүлэн сунгах эсэх, Covid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын талаар ярилцах юм. Тухайлбал,
- Монгол Улс- БНСУ, Монгол Улс-Япон Улс, Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийг түр зогсоосон хугацааг сунгах эсэх
- Европоос ирэх зорчигчдын тоог хязгаарлах
- Улаанбаатар-Берлин-Улаанбаатар чиглэлийн нислэгийг зогсоох эсэх
- Covid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээ
- Нүүрс тээвэр, газрын тосны экспортыг гуравдугаар сарын 15-аас эхлүүлэх эсэх
- Covid-19-ийн халдвартай холбоотойгоор иргэд, аж ахуй нэгж байгууллагуудаас ирүүлж буй хандив зэрэг асуудлыг хэлэлцэх юм.
Р.ДУЛАМ
Зочин 2020-03-08 118.42.214.45
huwia hicheegsed. zondoo l ih hvleej ogloo. ter hoorond oor yum bodoj setgeh tolgoi bhgui yu. ontsgoi baidal garhaas omno iim yum bolchihno gej medelgui tvr hugatsaagaard irsen hvmvvsiig ya geed bgaa hooson tolgoinuud we. zowhon gadaadad bgaa mgl chvvdee awaad hyanaltad bailgaj bgaad dotrois ni shvvj bolno biz d.
Зочин 2020-03-08 202.131.248.250
Yu yariad balaaraad bga hun be! End neg huni amdral, ajil bus buhel buten mongol ulsiin hun am yarigdaj bhad, uuruu estoi huvia hicheesen hun be
Хүннү 2020-03-08 202.179.25.124
Европын нислэгээ зогсоосон нь дээр дээ. Энэ нислэгээр л вирус орж ирэнэ, маш түгшүүртэй байна. УОК дүлэгнээд байхаар хурдан шийдвэрлэх хэрэгтэй. Аягүй бол оройтоно шүү. “Үхрийн сүүлэн дээр хутага” гэдэг боловдоо… овоо юм хийж байгаа юмсан. Саяын Солонгос Японы нислэгийн хориог сунгадаг чинь маш зөв. Вирусын тархалт ойрын хэдэн сар галзуурна Европт мөддөө зогсохгүй, Африк бүр сүйрэнэ.
Зочин 2020-03-08 59.153.112.210
Ирсэн зочин буцахыг нэг өдөр харнаа
Зочин 2020-03-08 180.190.198.62
Huuyee golomtgui gazraas harimaar baina. Yadaj transit himuuaee avaachee. Mungugui bolood gudmand honohdoo tulaad baihad yaj 28 hirtel bai geed baigaan. Uunii orond mongoldoo uuriin zardlaar katantilagdmaar bna
Зочин 2020-03-08 202.55.188.86
Үгүй. Надад лав гадаад явах чухал ажил байсан ч өвчнөөс болоод хойшлуулсан. Над шиг бай
Зочин 2020-03-08 202.9.40.40
Зөв шийдвэр гаргасан байна энд нам хамаагүй бүгд нэг зорилготой байж эрүүл байцгаая
Зочин 2020-03-08 118.42.214.45
huwia hicheegsed. zondoo l ih hvleej ogloo odoo boloon bishuu
Зочин 2020-03-08 202.131.248.250
Tenegteech
Жаө 2020-03-08 202.126.88.156
Улаан энхтүвшин нямдорж тэрбиш нөгөө дагва гэсэн хэдэн хулгайч бүр энэ төрд буг боллоо юуч өөрчлөгдөхгүй бид ч өөрчлөлтийг хүсэхгүй бас л золиг шүү
Зочин 2020-03-08 103.212.118.113
Ene het surjignelee hezee zogsooh ve. Eruul uhaamaar dahiad 1 haraad uzeech. Ichmeer yum
Онцгой комисст 2020-03-08 66.181.189.204
Монголд вирус орчихвол наашаа гадаад дотоод хэн ч зүтгэхгүй. Иймд хэнийг ч оруулахгүй 20 хоног хөл хорь. Бараг л орж ирчих гээд байна. Байгаа байгаа газраа аюулгүй байдлаа хангацгаая. Зоригтой хөл хорио тогтоо. Харин экспортоо аюулгүйгээр сэргээ.
zochin 2020-03-08 1.225.150.152
gadnii kompaniudiig nisgeed ooriinhoo kompaniudiin nislegiig zogsoodog ni yaj bgaa yum be. oilgomjgui yum. humuusee avahgui yumuu. 36 hunii tuluu buur golomt hot ruu niseed baisan. seoul-incheon yag golomt bolchihoogui bna sh dee
Зочин 2020-03-08 202.126.89.37
Ydaj tend bga humuusee awaachee ireh humuusee
Зочин 2020-03-08 59.153.112.210
Гаднаас хүн оруулахгүй байхыг харах үлдлээ
Зочин 2020-03-08 202.126.89.37
Ирэхсонирхолтой улсуждаа аваачээ буруу шийдвэр байна энд гэр бүл үр хүүхэд ажил төрөлхэцүүдлээ
Зочин 2020-03-08 202.126.89.37
Ireh sonirholtoi bga ulsuudaa awaachee solongosoos hetsuudlee.
Дорж 2020-03-08 119.40.103.37
МИНИЙ ХУВЬД ТА НАР ОРОС ГЭХЭЭР ДЭНДҮҮ ДОРД ҮЗДЭГ. ГЭТЭЛ ЯВСАН БАГ ГЭЭД БАЙГАА НЬ БАРАГ ТАЛ НЬ ОХУ ДАХЬ ЭСЯ-НЫ ДУРАКУУД ЮУГАА МЭДЭХ ЮМ БЭ… ЯДАЖ ХӨСҮТ-ИЙН ЛАБОРАТОРИОС ХҮМҮҮС ЯВСАН УУ… ЯДАЖ ГАНЦ ХҮН ОЧСОН БАЙХ Л ДАА. ТЭРНЭЭС ЭСЯ-НЫ ДУРАКУУД ЮУГАА Ч МЭДЭХЭВ. ХОЛБОЖ ӨГӨӨД Л ТА НАР ОРООД ИР БИД ГАДАА БАЙЖ БАЙЯ ГЭЭД МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ОРУУЛАХ ЁСТОЙ. ТЭРНЭЭС ТА НАРЫН ЗУРАГ ХЭНД ХЭРЭГТЭЙ ГЭЖ… ТА НАРЫН ҮНДСЭН ҮҮРЭГ ЧИНЬ ХОЛБОХ Л ҮҮРЭГТЭЙ. ТЭР 2 ДУРАК БАЙХ ЯМАР Ч ШААРДЛАГАГҮЙ.
Иргэн 2020-03-08 66.181.189.204
Нислэг зогсоосноос учрах хохирол вирус оруулснаас хамаагүй бага тул бүх нислэгийг зогсоох хэрэгтэй. Гадаад дотоод хэнийг ч оруулах гаргах хэрэггүй. Харин нүүрс гаргахаа түргэвчил. Хятад аюулгүй болсон.
онцгой комисст 2020-03-08 66.181.189.204
Бүх нислэгийг зогсоох хэрэгтэй. Дэндүү эрсдэлтэй байдалд байна. Өөрсдийн иргэдийг байгаа байгаа улсдаа маск зүүгээд хөдөлгөөн хийхгүй, монгол руу зүтгэхгүй байхыг уриалаач. Вирус ороод ирвэл монгол баларна. Экспортоо аюулгүй явуулах, өөр юу ч хэрэггүй. Элчингүүдийн ажиллах цаг ирлээ.
онцгой комисст 2020-03-08 66.181.189.204
Дэлхийн бүх улсын хагас нь вирустэй болжээ.Хятадыг вирусгүй болтол гадны болон өөрсдийн иргэдийн хэнийг ч оруулахгүй, гаргахгүй байх нь ганц зөв арга.Харин нүүрс, зэс, төмрөө аюулгүйгээр гаргах нь зөв шүү. Хятадыг вирусээ бүр дартал цөөн хоног тэвчиж хичээдэг цаг ирлээ.Өөрсдийн иргэдээ байгаа байгаа орондоо хөдөлгөөн хийлгүй, маскаа зүүгээд тэвчихийг уриалаач.Заавал монголруу зүтгээд эрсдэл үүсгээд хэрэггүй.Ороод ирвэл монгол улс баларна шүү.Үхрийн сүүлэн дээр хутга хугалаж болохгүй.
Зочин 2020-03-08 59.153.112.210
Герман Турк Стамбулын нислэгээ зогсоохгүй юмуу гаднын оронд хуралд оролцох нэрийн дор өвчний голомттой газар явж байгаа УЛСАА хязгаарлаач
онцгой комисст 2020-03-08 66.181.189.204
Гадаадын иргэдийг авахыг бүр болих. Дотоодын иргэдийг сард нэг л удаа авч өөрсдийн нь хөрөнгөөр тусгаарлах хэрэгтэй. Тэгэхгүй бол янз бүрийн шугамаар дамжин орж ирж хэл ам хийгээд, мөнгөө ч өгөхгүй, улсаар тэжээлгээд, зугатаагаад, архи уугаад төвөгтэй юм. Байнга сэжигтэй хүн илэрлээ гэж сонсож баймааргүй байна. Байгаа байгаа газраа сэрэмжтэй байх нь зөв. Харин элчингүүд нь туслах талаар анхаарах хэрэгтэй. Уханы оюутнуудтай битгий барьц. Монгол маань вирусгүй баймаар байна.
Durak 2020-03-08 64.119.22.83
Mongolchuudaa tataachee erguu maluud. Eh orondoo ireh huseltei Mongolchuudaa awahgui yah geed bgan be?
Зочин 2020-03-08 59.153.112.210
Өчигдөр уржигдар гэхэд герман туркуудын оруулаад тусгаарлаад байх мөртлөө монголчуудаа хилийн цаана эрүүл бааааайхахөөөд хориод ббайдаг
ЗОчин 2020-03-08 59.153.112.210
Өөрийн орны иргэдээ сайн шалгаад оруулах ёстой гадны орноос иргэд манайд ирэх шаардлага байхгүйавах ч шаардлагагүй хилээс буцаах хэрэгтэй байсан
Зочин 2020-03-08 64.119.18.130
Шар ѳвгѳн(Энхтүвшин)юу ч шийдэхгүй,ямар ч тууштай шийдвэр гаргасангүй
Зочин 2020-03-08 37.76.45.87
Гацсан монголчуудаа ядаж оруулаад хилээ хаадаг байгаа даа. Өвчингүй хүмүүсээ голомттой улсад үлдээд өвчин аваад үх гэж байгаа мэт. Ямрыг нь онгоц нисгэж авчраад байнаа
Зочин 2020-03-08 103.10.21.46
Экспортын шаардлага хангаагүй махаар манийгаа хангах юм уу тэ. Монгол хүний үнэ цэнэ хаана яваад байна даа засаг юютөр минь
н**ш 2020-03-08 202.9.40.76
Уханьд бсан нь монгол япон солонгост бдаг нь хүн биш юмуу. Пидду
Зочин 2020-03-08 59.153.112.210
Онгорхой хилээр чинь гадныхан орж ирэхийг хэзээ зогсоох вэ Энхтүвшин сайдаа турк бусад орны иргэд орж болдог Ухаанаас болдог монгол улсын иргэд болохгүй юу
Зочин 2020-03-08 61.102.135.60
Иргэдээ аваачээ, балайнуудаа!!! Ийм тер улс байдаг юм уу, хумуусээ золиослож байдаг. Ямар улс ийм тэнэг шийдвэр гаргахгуй, хяналт шалгалт хаа сайгуй бна, шалгаад л оруулна биздээ!!!
Зочин 2020-03-08 59.153.112.210
Хаах хориглох зүйлээ адилаар явуулалдагүй юмуу турк бусад улс орноос г/т ээр ч орж ирээд байна гадны улс монгол руу орохоо зогсоолдоо өөрийн орны иргэдээ тогтчихоод гадны улсууд оруулнаа хэзээ болих юм бэ
zochin 2020-03-08 66.181.187.227
EBI DURAKYN SAYTNY KHEDEN MUNGUNII BICHEECH NAR KHUTSATSGAAJ BAYNAA , UKHSEN ELENTSGIIN CHINI AJIL TURUL , UWCHIN TUSAAD UKHWEL MALNUUD AJLAA KHIIKH UU?
Зочин 2020-03-08 188.32.127.6
Терийн менгений номер нэг хулгайч Жэнко чи ард тvмнээс хулгайлсан 1 их наяд 700 тэрбум тегрегее телеечээ!!! Баянгол, Мах импекс, Талх чизэр, Милл хаусыг Зикагаар дамжуулж улсаас бараг мул авсанаа буцааж ард тvмэнд егеечээ Жэнко хулгайчаа!!!
Ардаа 2020-03-08 66.181.189.204
Ер нь гадагш явах ирэхийг болиулах хэрэгтэй байна. Вирус ийм их дэлгэрээд байхад маш буруу ажиллаж байна. Зөвхөн нүүрсээ зөв гаргахаа бод.
ИРГЭН 2020-03-08 202.131.225.197
НИСЛЭГ ТЭР БҮҮ ХЭЛ ГАДАГШАА ЗОРЧИХ ТӨР ЗАСГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУРГАН АМЬСГААНУУДЫГ ЗОГСООГООЧЭЭ, ЮУН ТЭНЭХ ДУРТАЙ ЭРҮҮ ТОЛГОЙНУУД ВЭ. АРД ТҮМНИЙ ТАТВАРЫН МӨНГӨ ГЭДГИЙГ ОЙЛГОХГҮЙ БАЙГАА ЮМУУ.
зочин 2020-03-08 202.55.188.39
ёстой үнэнийг хэлсэн байна дахин засгийн эрхийг авна гэж горидож байгаа
Зочин 2020-03-08 188.32.127.6
МАН 4 жил юу ч хийгээгvй, ЖДV, концесс, сургалтын зээл идэж идчихээд коронавирус гэж xaдны мангаагаар далимдуулж айлгаж, хааж боож, социализм байгуулж сонгууль хvргэж сонгуульд vнэмлэхvй ялалт байгуулна гэж байгаа юм байна! Дахиад Монголыг ясыг нь гартал идэх vv, чадваргvй МАНаа!!!
Мийгаа 2020-03-08 66.181.161.121
Дэмий байхаа нэг мөсөн 4.1 ихэлж болдоггүй юмуу 15 хоног юм чинь
Зочин 2020-03-08 188.32.127.6
Тэгсээр байгаад сонгууль дуусгах уу? Тэр болтол монголчууд менгеерее шатсаар байх уу, урагшгvй удирдагчдаасаа болж!
Зочин 2020-03-08 64.119.18.130
Дэлгүүр,захыг ХААЯА тэртэй тэргүй удахгүй лангуу нь хоосон болох юм чинь
Зочин 2020-03-08 66.181.179.19
Битгий тэнэгт мал минь хүнсний хомсдол үүсээд чам шиг малууд тэгээд баяжих юм уу????
зочин 2020-03-08 192.82.76.234
БНМАУ мандтугай, социалист коммунист бутээн байгуулалт мандтугай, алдар цуут удирдагч улсын эцэг мандтугай, одоо ийм л юм дутаж байна.
Зочин 2020-03-08 202.21.108.213
odoo udahgui dampuurlaa zarlatsgaa
Зочин 2020-03-08 188.32.127.6
Больж vз!!! Монгол дампуурна шvv!!! Гадаадаас монгол явах монгол иргэдийнхээ эрх ашгийг ингэж хааж боож болохгvй!!! Нэг ч хvнээс вирус илрээгvй! МАН сонгогдохгvй! Vvрд Монголыг хаах уу???
Зочин 2020-03-08 66.181.161.121
Орж ирүүл монгол жинхэн балран тэрний оронд хаасан дээрээ эдийн засаг жинхэн утгаараа дампууран
Зочин 2020-03-08 188.32.127.6
Орж ирэхгvй, ирээгvй л байгаа биз! МАНын шоу!!!
Иргэн 2020-03-08 192.82.73.41
Дебил
Зочин 2020-03-08 103.212.117.147
зогсоо, өөр аргагүй.
бодлын хулгайч 2020-03-08 66.181.180.117
бүгдийг зогсоо. хилээ хаа. ремэксийн эрхийг цуцал.
ИРГЭН 2020-03-08 202.126.89.121
Бүх нислэгийг зогсоо. Ялангуяа Турк. Ер нь нислэгээр ирэх явах хүмүүсийн ач холбогдол 5 толгойн нүүрснээс хэдэн мянга дахин бага шүү дээ. 5 толгой бөол монгол ашиг авчирдаг бол нислэг нь хэдэн тэнэмэл хүмүүсийн асуудал.
ИРГЭН 2020-03-08 202.126.89.121
Ямар ч байсан дахиад 14 хоног бүх нислэгийг зогсоовол бидэнд ашигтай. Энэ вирус тогтмол байна гэдэг нь зөвхөн Болдсайхан эмчийн өөрийн бодол. Бид хорио цээрийг чанд барьснаар хожсон уу гэхээс алдаагүй. Солонгос нэг сүрхий улс болох гээд одоо алийгаа алдаж байна. Бүх нислэгийг зогсоо. Хэрвээ бид зогсоохгүй вирус орж ирвэл гадаад орнууд яг солонгост хориг тавьсантай адил манайхыг гадуурхана. Нүүрсний тээврийг харин явуулах нь зөв.
Зочин 2020-03-08 188.32.127.6
МАНын хадны мангаа юу, ха ха, 2 долоо хоногоор сунгасаар байгаад сонгууль дуустал сунгах уу? Гадаадад амь, ажлаар явсан хvмvvcийг оруулахгvйгээр сонгууль явуулах арчаагvй аргацаасан арга!
Зочин 2020-03-08 182.160.0.163
Turkiin ongotsni co chigleliig bas zogsoomoor bna.
Зочин 2020-03-08 103.229.120.115
Голомтлон тархаж бгаа газруудаас ирж бгаа хүмүүс л тахалын вирус тээж ирнэ шүү. Үүнд л онцгой анхаарч гадаад бүх нислэгүүдээ ядахдаа 14 хоног зогсормоор бна шүү.
Зочин 2020-03-08 188.32.127.6
Сонгууль дуустал зогсоож, зевхен оркууд санал егч терийн бvx менге идсэн МАН дахиж гараад троллууд та нарын хvcэл биелнэ тээ?
зочин 2020-03-08 182.160.35.3
гадны иргэдийг оруулахаа болиочээ, сүүлд тэр канадын иргэн байна
Зочин 2020-03-08 64.119.24.182
Хэтэрхий их сүржигнээд байгаам биш үү, Болдсайхан эмчийн саналыг харгалзаарай, хэдий болтол бид ажлаа зогсоож ингэж байх вэ, гадагшаа харилцдаг ААНБ , хувт хүмүүс ингээд байгаад байдөг, ажилчдын, НДШ бүгдийг төлөөд байдаг, одоо гадагшаа явах аар бичүүлсэн 2 дах удаагийн тийзны сунгалтын зөрүү үнийг agent компаниуд хариуцахгүй болж байна, ?
Зочин 2020-03-08 66.181.182.180
Бид цөөхөн ард түмнээ хамгаалах нь юу нь буруу байгаа вэ?.Төр засгийн бодлого ганц хүн ганц байгууллага аж ахуйн нэгжийн эрх ашигт нийцүүлэх гэж юу байх вэ!
Зочин 2020-03-08 202.21.108.212
ХҮЧИЛТӨРӨГЧ ӨТГӨРҮҮЛЭГЧ, АМЬСГАЛЫН АППАРАТУУД ЯАРАЛТАЙ АВЧ БЭЛТГЭ. ГОСПИТАЛЫН ЭМНЭЛГИЙН ПЛАТУУД ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ НЬ. ЯАРАЛТАЙ ӨӨРЧЛӨН САЙЖРУУЛ, БОЛОХГҮЙ БОЛ ӨӨР ОБЬЕКТ СОНГО. ЭМ БЭЛДМЭЛ ТАТСАН ЮМ БАЙГААМУУ. ЭМЯ НЫ ГАЗРЫН ДАРГА НЭРТЭЙ МАНУУХАЙНУУД ЧИНЬ ШААРДЛАГА ХАНГАХГҮЙНЭЭ. САЙД НЬ АЖЛЫН ЭРЧ ХҮЧТЭЙ, ЭЛДЭВ ШАЛТАГ, ХОВ ЗӨӨГӨӨД ЯВАХГҮЙ АЖИЛЛАЖ ХАРИУЦЛАГА ҮҮРЧ ЧАДАХ АЖИЛТНУУДААР СОЛИХ ХТЭЙ БАЙНА. ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ МУУ БНА.
zochin 2020-03-08 66.181.187.227
TURKIIN NISLEGTEY NI KHAMT ZOGSOO . TENUULCHID BERLIN BAYKHGUY BOLOKHOOR TURKEER IRNE
Зочин 2020-03-08 61.102.135.60
Аливаа улс иргэдээ хамгийн туруунд татаж авдаг. Гэтэл манайх онгоцоо зогсоож хавтгайруулж байгаа нь хэтэрхий бна!!! Хяналт, шалгалтаа л чангатгах хэрэгтэй болохоос !
Иргэн 2020-03-08 66.181.180.147
Вирус тээгч орж ирэх тул бух нислэгийг хорих хэрэгтэй байнаа ! ! Хорьсрн чиглэлийнхээ хугацааг сунга ! Монголоос хун гаргаж болохгуй, бас хэнийг ч б** оруул ! Ийм шийдвэрийг монголчууд хулээж байна, ингэвэл вирус орж ирэхгуй, бас тусгаарлах энэ тэр ажилд хун хуч элдэв зардал гарахгуй.
Зочин 2020-03-08 59.153.112.127
Гадагшаа явахыг хориглох хэрэгтэй!!!
Хилээ хаах хэрэгтэй!!!
Ард 2020-03-08 202.126.89.56
УОК , авилгалтай тэмцвэл сайн байна.
Иргэг 2020-03-08 66.181.176.128
Сүгсэлзүүр авилгачид улсыг маань бүүр дуусгалаа даа Одоо дүрдээ итгээдгэрээс гаргахгүй нь Илон Маск мэдээж дэлхийд үнэлэгдэх хүнТэрээр дэлхий нийтмйг короногоос болж хэтэрхий тэнэгтэж байна гэсэн Манайд байхгүй Орж ирэх голомтыг нь хаагаад шалгалт тусгаарлалт хийх ёстрй Гэхдээ ард иргэдмйг салхинд гаргахгүйфитнэсээр аичээллэж болохгүй бизнесээ зохих түвшинд явуулахгүй хорих нь иргэдээ хорлож байгаа Орлогогүй эцэг эх яаж хүүхдийнхээ дархлааг нөхөх юм Чанартай хоол хүнс мөнгөгүй салхинд гаргахгүй
Зочин 2020-03-08 202.21.124.130
Шууд л хаагаад зогсоогоочээ!
Зочин 2020-03-08 59.153.112.127
Москва-УБ, Эрхүү-УБ чиглэлийн галт тэрэгнүүд чинь эрсдэлтэй байна даа!!!
Иргэн 2020-03-08 202.126.89.53
Зогсоох хэрэгтэй. Европ талдаа вирусын тархалт шилжчихлээ шүү дээ.
Зочин 2020-03-08 119.40.103.37
04 дүгээр сарын 15 хүртэл шууд зогсоох хэрэгтэй. Одоо Европ, Америк, Африк тивүүдэд гараад эхэлсэн. Монголоос ч гадагшаа ямар нэгэн хурал семинарт оролцохыг ч хориглох хэрэгтэй. Гадаадынхан Монголоос гарах шаардлагатай бол ОХУ-аар дамжиж явна биз.
Зочин 2020-03-08 202.126.89.189
Улам л түгшүүртэй болоод байна, олон улсын бүх нислэгүүдийг зогсоох хэрэгтэй!
Зочин 2020-03-08 103.212.116.54
шууд зогсоо , эргэлзэх зүйлгүй
зочин 2020-03-08 64.119.25.3
Улаанбаатар берлин чиглэлийн
нислэгийг зогсоох хэрэгтэй