УИХ-ын дарга З.Энхболд Үндэсний өгөх өдөрт зориулсан үзэсгэлэнг үзэв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

УИХ-ын дарга З.Энхболд Үндэсний өгөх өдөрт зориулсан үзэсгэлэнг үзэв

Хуучирсан мэдээ: 2015.11.09-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга З.Энхболд Үндэсний өгөх өдөрт зориулсан үзэсгэлэнг үзэв

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.11.09/ Үндэсний өгөх өдөрт зориулсан тархины саажилттай хүүхдүүдийн бүтээл, цуглуулгын “Энэ бол би” үзэсгэлэнг үзэж сонирхлоо.

Үндэсний өгөх өдөр хөдөлгөөн, “Таны инээмсэглэл” төв, Монголын тархины сааны холбооноос зохион байгуулж буй тус үзэсгэлэнд С.Намуунцэцэг, Ч.Энхсайхан, А.Хүдэрбат, А.Дөлгөөн, Б.Мөнхтулга нар зурсан зураг, бичсэн шүлэг, цуглуулгаараа оролцож байгаа юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа тус арга хэмжээг ивээн тэтгэж, залуусыг дэмжин 400 гаруй хүүхэлдэйн цуглуулгаа дэлгэжээ.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд залуусын бүтээл, цуглуулгыг үзэж, сонирхсны зэрэгцээ С.Намуунцэцэг, А.Хүдэрбат, А.Дөлгөөн нарт Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу” алтан медаль гардуулав. Энэхүү үзэсгэлэнгийн үеэр сэргээн засах эмчилгээний зориулалттай "Spider cage" буюу "Аалзны тор" төхөөрөмжийг худалдан авах санхүүжилтийг хуримтлуулах хандивын аян явагдаж байгаа талаар “Таны инээмсэглэл” төвийн тэргүүн Э.Болорчулуун Улсын Их Хурлын даргад танилцуулсан юм.

Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд 11 дүгээр сарын 01-ний өдөр нээлтээ хийсэн “Энэ бол би” үзэсгэлэнгийн хаалтын арга хэмжээ өнөөдөр боллоо. Хаалтын ёслолд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин, Япон Улсын Элчин сайдын зөвлөх Минорү Кикүчи болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Хаалтын ёслолын үеэр үзэсгэлэн зохион байгуулагчид Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяагийн монголын хүүхэд залуус, эмэгтэйчүүдэд чиглэсэн бүх  үйл ажиллагааг дэмжиж, хүмүүнлэгийн үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж  “Хүмүүнлэгийн элч”-ээр өргөмжиллөө.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Өөнтөгч 2015-11-09 108.162.139.157

Орчуулахдаа монгол хэлтэй хүнээс зөвлөгөө аваач. Хишиг өдөр гэсэн сайхан монгол үг байгаа л биз дээ.

Зочин 2015-11-09 59.153.115.21

Thanksgiving gedeg ug biz dee

Зочин 2015-11-09 180.149.78.28

АН Зи даргад амжилт

Батаа 2015-11-09 202.21.124.21

Хишиг өдөр

Зочин 2015-11-09 59.153.115.21

Hishig udur chini honind yavdag udur

Зочин 2015-11-09 119.40.100.222

овоо доо

zochin 2015-11-09 202.70.45.230

Yun uguh udur ve, huulj sarmagchindahaa bolimoor yum. Uzel sanaag ni uuriin bayaryn ali neg udurt ni shingeeh arga baihgui yu???