REMAX-ийн 16 ажилтныг тусгаарлажээ

Хуучирсан мэдээ: 2020.03.08-нд нийтлэгдсэн

REMAX-ийн 16 ажилтныг тусгаарлажээ

REMAX-ийн 16 ажилтныг тусгаарлажээ

Эрүүл мэндийн яам Covid-19-тэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр /2020.3.8/ мэдээлэл хийлээ.

АНХААРУУЛСААР БАЙТАЛ ГАДНЫН ОРОНД ЗОРЧИЖ БАЙНА

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл Коронавирус дэлхийн улсуудад эрчтэй тархаж байна. Одоогоор 99 орныг хамарч, дөрвөн оронд шинээр бүртгэгдлээ. Иргэдэд сэрэмжлүүлсээр байхад өвчлөл гарсан орон руу зорчсоор байна. Одоогоор манай улсад халдвар бүртгэгдээгүй байгаа ч зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл өндөр байгаа. Remax-н ажилчид олон улсын хуралд оролцож, халдвар авсан хүмүүстэй хамт байсан зэрэг мэдээллийг мэргэжилтнүүд өгөх болно. БНСУ-д халдвар буурч байна гэж байгаа ч 19 мянган хүн шинжилгээний хариугаа хүлээж байна” гэсэн юм.

ХҮН БҮР БУСДЫГ ХАМГААЛАХ БҮРЭН БОЛОМЖТОЙ

ДЭМБ-ын халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа “ДЭМБ-ын гуравдугаар сарын 7-ны мэдээллээр Covid-19-ийн халдварын нийт 101 мянга 920 тохиолдол бүртгэгдэж 24 цагийн дотор 106 хүн нас барж, нийт нас баралт 3486 боллоо. Шинээр таван оронд халдвар бүртгэгдлээ. БНХАУ-д 28 нас баралт бүртгэгдэж, 102 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь вирусийн дэгдэлт буурч буйг харуулж байна. Хятадаас бусад оронд 3633 шинэ тохиолдол нэмэгдсэн байна. Герман, Испани, Швейцарь зэрэг оронд өвчин голомтлон тархаж байна. ДЭМБ-аас Засгийн газар болон нийгмийн бүх шатанд авч буй арга хэмжээ нь вирусийн тархалтыг удаашруулж чадаж байгаа тул үйл ажиллагаагаа идэвхжүүлэхийг уриалж байна. Хүн бүр ажлын газар, гэр орондоо бусдыг хамгаалах бүрэн чадвартай” гэлээ.

901 ХҮН АЖИГЛАЛТАД БАЙНА

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал “Монголд 52 мянга гаруй эмнэлгийн мэргэжилтнүүд бэлэн байдалтай ажиллаж байна. Ялангуяа хил залгаа аймгууд Өмнөговь, Дорноговь Дархан-Уул зэрэг аймгийн мэргэжилтнүүд бэлэн байдалтай байгаа. Одоогоор 901 хүн ажиглалт, тусгаарлалтад байна. Жаргалантын аманд ажиглалтад байсан хүмүүсээс шинж тэмдэг илрээгүй тул 17 хүн нь гэр рүүгээ явж байгаа. Улсын онцгой комисс 12.00 цагт хуралдана. ДЭМБ-ын зөвлөхүүд Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Зөвлөхүүдтэй ХӨСҮТ, ЭМЯ-ны ажилтнууд хамт ажиллаж байгаа. Ингэхдээ хамгаалах хэрэгслийг ямар үед, хэрхэн ашиглах талаар заавар хүргүүлж байна. Сэжигтэй тохиолдол гарвал хамгийн түрүүнд хаана хандах талаар зөвлөмжүүдийг гаргаж байгаа. Шинж тэмдэг илэрвэл өөрийгөө гэртээ тусгаарлаад, эрүүл мэндийн байгууллагууд руу утсаар хандахыг зөвлөж байна.  Дорноговь аймагт Франц улсын нэг иргэнийг тусгаарласан. Тус иргэн Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор гуравдугаар сарын 2-нд ирсэн” гэв.

ХУРАЛД ХАМТ ОРОЛЦСОН ХҮНЭЭС ВИРУС ИЛЭРСЭН

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “ХӨСҮТ-д гуравдугаар сарын 6-нд тусгаарлагдсан гурван хүнд коронавирусийн халдвар илрээгүй. Мөн сарын 7-нд ХӨСҮТ-д гурван сэжигтэй тохиолдол бүртгэгдэж шинжилгээ авсан. Мөн ХӨСҮТ нь энэ сарын 6-нд 13 хүнийг ажиглалтад, “Асралт мед” эмнэлэгт дөрөв, Дархан-Уулд нэг зэрэг 18 хүнийг ажиглалтад авсан. Анхааруулсаар байтал иргэд олон улсын хуралд оролцох зэргээр гаднын орон руу зорчсоор байна. Тухайлбал, АНУ-д Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн форум болж, 60 гаруй орны 6000 орчим төлөөлөл оролцсон хуралд “Remax” 24 ажилтан хоёрдугаар сарын 23-28-нд оролцсон байна. Эдгээр хүмүүсээс гуравдугаар сарын 3-нд эхний таван хүн нь ирсэн. Одоогоор 16 хүнийг нь ажиглалтад авлаа. Найм нь ирээгүй байна. Тус хуралд оролцсон Канад улсын иргэнд коронавирусийн халдвар илэрсэн гэдгийг Монголд мэдээлсэн. Тиймээс Монголд ирсэн 16 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан, хяналтад аваад байна” гэсэн юм.

Мөн Дорноговь аймагт тусгаарлагдсан Франц улсын иргэний талаарх мэдээллийг өнөө өглөө  /2020.3.8/ авсан. Дорноговь аймгийн уурхайд ажилладаг юм байна. Заавар зөвлөгөө өгч ажиллана.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
БурууБуруу
9
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж