"Аюулгүйн баталгаа өгвөл Талибаны хоригдлуудыг суллана"

Хуучирсан мэдээ: 2020.03.08-нд нийтлэгдсэн

"Аюулгүйн баталгаа өгвөл Талибаны хоригдлуудыг суллана"

"Аюулгүйн баталгаа өгвөл Талибаны хоригдлуудыг суллана"

АНУ-тай хийсэн энхийн гэрээний дагуу Афганистан Талибаны 5000 хоригдлыг суллах ёстой ч Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани тус заалтыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээх байр суурьтай байсан билээ. Харин өчигдөр/2020.03.07/ "Ард иргэдийн хүсэлтийн дагуу бид тэдгээр хоригдлуудыг суллавал эргээд бидэнд хохирол учруулах ямар нэг арга хэмжээнд оролцохгүй гэсэн баталгаа хэрэгтэй" хэмээн Ерөнхийлөгч Гани парламентдаа хэлжээ.

Дахин сонгогдсон Ерөнхийлөгч Ганигийн Талибаны 5000 хоригдлыг суллахгүй гэх байр сууриас шалтгаалан талибанчууд галаа зогсоохоос татгалзаж, Афганистаны цэргүүд рүү довтолсоор байсан билээ.

Парламентын хуралдааныхаа үеэр тэрбээр хууль тогтоогч долоон гишүүнийг эвлэрүүлэх төвтэй хамтран ажиллаж Талибантай хэлэлцэхэд Афганистаны Засгийн газрыг төлөөлөх ажлыг даалгажээ.

Эх сурвалж: rt.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж