Монголд ажилласан НҮБ-ын шинжээчид тайлангаа танилцуулжээ

Хуучирсан мэдээ: 2020.03.08-нд нийтлэгдсэн

Монголд ажилласан НҮБ-ын шинжээчид тайлангаа танилцуулжээ

Монголд ажилласан НҮБ-ын шинжээчид тайлангаа танилцуулжээ

Швейцарийн Женев хотноо хоёрдугаар сарын 24-нөөс гуравдугаар сарын 20-ны хооронд болж байгаа НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн чуулганы хуралдаанаар Улсын гадаад өр болон холбогдох бусад санхүүгийн үүрэг хариуцлагаас хүний эрх, тухайлбал эдийн засаг, нийгэм, соёлын эрхээ бүрэн эдлэхэд үзүүлэх нөлөөллийн асуудал хариуцсан НҮБ-ын бие даасан шинжээч Хуан Пабло Богославски, Хүний эрхийн хамгаалагчийн асуудал хариуцсан НҮБ-ын Тусгай илтгэгч Мишель Форст нар Монгол Улсад ажилласан тухай тайлангаа тус, тус танилцуулав.

Бие даасан шинжээч Хуан Пабло Богославски 2019 оны есдүгээр сарын 2-11-ны өдөр Монгол Улсад ажилласан бөгөөд тэрбээр тайландаа юуны өмнө Монгол Улсын Засгийн газар айлчлалын үеэр, мөн дараа хамтран ажилласанд талархаад, Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс тусгай үүрэг ногдуулж томилсон илтгэгч, шинжээч нартай сайн хамтран ажиллаж байгаагийн үлгэр жишээ болж байгааг сайшаан тэмдэглэлээ.

Мөн тэрбээр Монгол Улсын гадаад өр сүүлийн жилүүдэд мэдэгдэхүйц буурсан хэдий ч иргэд, аж ахуйн нэгжийн гадаад өр өндөр хэвээр байгаагаас эдийн засагт сорилт тулгарч болзошгүйг анхааруулав.

Түүнчлэн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд уул уурхайн салбар чухал түлхэц болох учиртай бөгөөд хөгжлийн үр шим хүн амын бүх бүлэгт тэгш хүрэхээс гадна байгаль орчин, бэлчээр, нүүдлийн аж ахуйн өвийг харгалзах учиртайг онцлоод, Монгол Улс эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, уул уурхайн хишгийг шударгаар хуваарилах хэд хэдэн сан байгуулсныг сайшаав.

Холбоотой мэдээ

Монгол Улсын гадаад өр ДНБ-ний 220 хувьтай тэнцэж байна

Монгол Улсын гадаад өр ДНБ-ний 220 хувьтай тэнцэж байна

Хүний эрхийн хамгаалагчийн асуудал хариуцсан НҮБ-ын тусгай илтгэгч М.Форст Хүний эрхийн зөвлөлийн чуулганд хандаж хэлсэн үгэндээ “Миний бие Монгол Улсад 2019 оны 4, 5 дугаар сард айлчилсан. Айлчлалын үеэр, мөн дараа  хамтран ажилласан Монгол Улсын Засгийн газарт талархлаа илэрхийлье.  Монгол Улс Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж байгааг сайшаан тэмдэглэж байна. Хүний эрхийн хамгаалагчдын хувьд Монгол Улс харьцангуй аюулгүй орчин хэдий ч, хүний эрхийн хамгаалагчдын үйл ажиллагааг хөхиүлэн дэмждэг, тэдэнд боломж олгодог, эрхийг нь бүрэн эдлүүлдэг таатай орчин бүрдээгүй байна” хэмээн мэдэгдлээ.

Холбоотой мэдээ

М.Форст: Хуулийн нэмэлт өөрчлөлтүүд хүний эрхийг хамгаалагчдад айдас төрүүлж байна

М.Форст: Хуулийн нэмэлт өөрчлөлтүүд хүний эрхийг хамгаалагчдад айдас төрүүлж байна

Бие даасан шинжээч, Тусгай илтгэгч нарын хэлсэн үгтэй холбогдуулан манай төлөөлөгч байр сууриа илэрхийлж, манай улсын хэрэгжүүлж байгаа бодлогын талаар мэдээлэв. Бие даасан шинжээч Х.П.Богославски Хүний эрхийн зөвлөлийн индрээс Монгол Улс өгсөн зөвлөмжийг нь хэрэгжүүлэхээр дорвитой арга хэмжээ авсанд талархлаа. Тусгай илтгэгч М.Форст тайлан болон мандатыг нь дэмжсэнд манай талд мөн талархаад, Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг батлуулахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн буйгаа мэдэгдэв. Хэрэв Монгол Улс энэ хуулийг баталбал Азид хүний эрхийн хамгаалагчийн асуудлаар тусгайлан хууль баталсан анхны улс болж, бусад улс оронд үлгэр жишээ болохыг тэрбээр онцоллоо.

ЭХ СУРВАЛЖ: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж