20 орны удирдагчид Ялалтын баярт оролцохоо баталгаажуулжээ

Хуучирсан мэдээ: 2020.03.08-нд нийтлэгдсэн

20 орны удирдагчид Ялалтын баярт оролцохоо баталгаажуулжээ

20 орны удирдагчид Ялалтын баярт оролцохоо баталгаажуулжээ

Аугаа эх орны дайны ялалтын 75 жилийн ой энэ онд тохиож байна. Уламжлал ёсоор тавдугаар сарын 09-нд Москва хотын Улаан талбайд ойн баярт зориулсан цэргийн парад зохион байгуулагдана. Тус арга хэмжээнд ойролцоогоор 10 сая зочид, оролцогчдыг уриад байна. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу хэлэхдээ “Цэргийн парад өнгөрсөн жилийнхээ илүү өргөн цар хүрээнд зохион байгуулагдах бөгөөд оролцоогоор 1 цаг 30 минут үргэлжилнэ” гэв.

Энэ удаагийн парадад анх удаа нисэх онгоцны эсрэг пуужингийн систем, цэргийн агаарын довтолгооноос хамгаалах систем, далайн эргийн пуужингийн систем, танк, явган цэргийн байлдааны техник хэрэгслийг танилцуулах ажээ.

Аугаа эх орны дайны ялалтын 75 жилийн ойн арга хэмжээний гол зочид ахмад дайчид байх бөгөөд дэлхийн олон орны төр засгийн тэргүүн нарыг энэ жил урьжээ.

Одоогоор байдлаар ялалтын баярын 75 жилийн ойд дараах эрхмүүд оролцоно гэдгээ баталгаажуулаад байна.

  • НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш
  • Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев
  • Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян
  • Болгарийн Ерөнхийлөгч Румен Радев
  • Вьетнамын Ерөнхийлөгч Нгуен Фу Чонг
  • Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди
  • Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев
  • Киприйн Ерөнхийлөгч Никос Анастасиадис
  • Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков
  • БНХАУ-ын дарга Ши Жиньпин
  • Кубын Ерөнхийлөгё Мигель Диас-Канель Бермудес
  • Люксембургийн Их герцог Анри
  • Молдавийн Ерөнхийлөгч Игорь Додон
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга
  • Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас
  • Сербийн Ерөнхийлөгч Александар Вучич
  • Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон
  • Францийн Ерөнхийлөгч Эмманюэль Макрон
  • Чехийн Ерөнхийлөгч Милош Земан
  • Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сийярто

Дашрамд мэдээллэхэд, ОХУ-ын Москва хотноо 2020 оны тавдугаар сарын 09-ний өдөр болох “Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баяр”-ын цэргийн ёслолын жагсаалд Зэвсэгт хүчний 80 алба хаагч оролцохоор бэлтгэлээ хангаж байна. Ялалтын 70 жилийн ойн жагсаалд 14 мянган цэргийн алба хаагч, 190 техник, 150 онгоц, нисдэг тэрэг оролцсоны дотор Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид байсан юм.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХөөрхөнХөөрхөн
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж