УОК: Нүүрсны экспортыг эхлүүлэх эсэхийг дахин судалж, хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2020.03.08-нд нийтлэгдсэн

УОК: Нүүрсны экспортыг эхлүүлэх эсэхийг дахин судалж, хэлэлцэнэ

УОК: Нүүрсны экспортыг эхлүүлэх эсэхийг дахин судалж, хэлэлцэнэ

Covid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын онцгой комиссын шийдвэр гарч, өнгөрсөн хоёрдугаар сарын 20-ноос эхлэн түр хугацаагаар зогсоогоод байсан Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээврийг гуравдугаар сарын 15 хүртэл хөл хорио тогтоосон. Тэвгэл өнөөдөр /2020.03.08/ Улсын Онцгой комисс нүүрсний экспортыг эхлүүлэх эсэх асуудлыг дахин судалж, хэлэлцэхээр болсон байна.

Нүүрсний экспорт нь улсын төсөвт орлого төвлөрүүлдэг гол эх үүсвэрийн нэг. Энэ онд Монгол Улс 42 сая тонн нүүрс экспортолж, 1.5 их наяд төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлэх тооцоолол бий. Өнгөрсөн онд мөн л 42 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байсан ч төлөвлөгөөнөөс зургаа орчим сая тонноор дутуу борлуулсан юм.  Энэ он гарсаар Covid-19-ийн халдвартай холбоотойгоор нүүрсний экспортын төлөвлөгөө биелэхгүйд хүрэх эрсдэл үүсээд байгаа юм.

Сануулахад, Гашуунсухайт боомтоос урагш 130 км-ын зайд буюу Баяннуур аймаг болон ойролцоох хотуудад  Covid-19-ийн халдвар гарч найман хүн өвчилж, нэг нь нас барсан тул уг чиглэлийн нүүрс тээврийг түр зогсоосон билээ.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж