БНХАУ: Нурангиас 50 хүнийг аварчээ | News.MN

БНХАУ: Нурангиас 50 хүнийг аварчээ

БНХАУ: Нурангиас 50 хүнийг аварчээ

БНХАУ: Нурангиас 50 хүнийг аварчээ

НЭМЭЛТ:

Хятадын зүүн өмнөд хэсэгт Уханиас 965 км зайд байрлах Куанжоү хотод хүмүүсийг тусгаарлаж байсан зочид буудал өчигдөр орой нурсан. Нурангиас одоогийн байдлаар 50 хүнийг авраад байгаа бол хоёр хүн амиа алдсан байна. Аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд зочид буудал нурах болсон шалтгаан одоогоор тодорхойгүй байна.


Covid-19 вирусийн халдвар авсан хүний тоо 4021-р нэмэгдэж, нийт 106 мянга 068 болсноос өчигдөр /2020.03.07/ 104 хүн нас барж, нийт 3598 хүний амь насаараа хохирчээ. Мөн алтан гарт эмч нарын ачаар 60 мянга 180 хүн эдгэсэн тул өдгөө өвчтэй хүн 42 мянга 287 байгаагаас 6034 нь хүнд байдалтай байна.

БНХАУ-Д ШИНЭ ХАЛДВАРЫН ТОО БУУРЧ БАЙНА

БНХАУ-д халдвар авсан хүн нийт 80 мянга 696 байгаагийн 45 нь шинээр бүртгэгджээ. Мөн 27 хүн нас барж, вирус гарснаас хойш нийт нас барсан хүний тоо 3097 болж, эдгэсэн хүн 57 мянга 073 хүрсэн байна. Иймд өнөөдрийн байдлаар өвчтэй байгаа хүн 20 мянга 526 байгаа гэсэн үг бөгөөд 5264 хүний биеийн байдал хүнд байна.

ХҮМҮҮСИЙГ ТУСГААРЛАЖ БАЙСАН ЗОЧИД БУУДАЛ НУРАВ

Хятадын зүүн өмнөд хэсэгт Уханиас 965 км зайд байрлах Куанжоү хотод хүмүүсийг тусгаарлаж байсан нэгэн зочид буудал өчигдөр /2020.03.07/ орой нуржээ. Нурангид гацсан 70 орчим хүнийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа гэнэ. Өчигдөр оройн 21.30 цагийн байдлаар 35 хүнийг аварсан бол түүнээс хойш гурван цагийн дараа 10 хүнийг аварсан хэмээн нутгийн эх сурвалжууд мэдээлж байна. Зочид буудал нурах болсон шалтгаан одоогоор тодорхойгүй байна.

АНУ-Д ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ 400 ДАВЛАА

Өнөөдрийн байдлаар АНУ-д халдвар авсан хүний тоо 118-р нэмэгдэж, 437 хүн халдвар авсан хэмээн бүртгэгджээ. АНУ-ын 30 мужид ийнхүү халдвар тархаад байгаа бөгөөд өвчтөнүүдийн 15-ыг эмчилж, 19 хүнийг алджээ.

НЬЮ ЙОРК МУЖ ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАЛАА

Нью Йоркын захирагч Эндрью Куомо муждаа онц байдал зарлажээ. Өнгөрсөн шөнө тус мужид халдвар авсан хүний тоо 13-аар нэмэгдэж нийт 89 болсон байна.

ИТАЛИД ХӨЛ ХОРИНО

Италийн удирдагчид умард хэсгийнхээ Ломбарди болон өөр 11 аймагт хөл хорио тогтоон вирусийн тархалтыг тогтоон барихаар хэлэлцэж байна. Итали улс сүүлийн үед өвчний голомт болж, халдварын тоо маш эрчимтэй өсч буй билээ. Тухайлбал өнгөрсөн шөнийн байдлаар нийт 1247 хүн шинээр халдвар авсан хэмээн бүртгэгдэж нийт халдвар авагсдын тоог 5883 болгожээ.

ГРАНД ПРИНЦЕСС ХӨЛӨГ ОНГОЦ

Тус хөлөг онгоц дээрээс биеийн байдал маш хүнд байсан өвчтөнг нөхөртэй нь цуг АНУ-ын эргийн харуулууд гарган эмнэлэгт хүргэжээ. Калифорнийн эрэг дээр тусгаарлагдаад байгаа тус хөлөг онгоцонд  21 хүн халдвар авсан хэмээн бүртгэгдээд байгаа билээ.

ЕГИПЕТИЙН ХӨЛӨГ ОНГОЦ

Египетэд тусгаарлагдаад буй 171 зорчигч бүхий хөлөг онгоцонд 45 хүн халдвар авсан хэмээн нутгийн хэвлэл Аль-Ахрам агентлаг мэдээлжээ. Люксор Ниль хөлөг онгоц Асванаас Люксорлуу аялаж байжээ.

эх сурвалж: cnn.com worldometers.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

sumka 2020-03-08 64.119.24.182

emneleg bish zochid buudal geed bna.dahiad unsh

Avatar

Зочин 2020-03-08 37.76.45.87

Манайхан магтан дуулаад ухаанаа алдаад байсан 10 хоногт барилаа бла бла. Иймэрхүү л юм барина даа

Avatar

ХЭХЭ 2020-03-08 192.82.77.45

үнэн мулгуу

Avatar

Зочин 2020-03-08 207.6.112.23

Buh yumiig huurch hiideg huuramch Hyatad ulsiin nogoo 10 honogt barisan emneleg ni nuraa ha ha!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж