Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрээр компанийн 2019 оны цэвэр ашгаас ногдол ашиг тараах болсонтой холбогдуулан Монголын хөрөнгийн биржээс “Эрдэнэс тавантолгой” ХХК-ийн хувьцаатай холбоотой зөвлөмж гаргажээ. Уг зөвлөмжид цахимаар данс нээх үйлчилгээ үзүүлж буй үнэт цаасны компаниудын жагсаалтыг гаргажээ. Ингээд хувьцаагаа хэрхэн нээх болон ногдол ашгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.
НОГДОЛ АШИГ ГЭЖ ЮУ ВЭ?
Ногдол ашиг гэдэг нь компани тайлант хугацаанд олсон ашгаасаа хувьцаа эзэмшигчиддээ тараахыг хэлнэ. Компани ашгаа тараахын оронд шинэ тоног төхөөрөмж худалдаж авах, үйлдвэрлэлээ өргөтгөх зэргээр дотооддоо ашиглаж болох тул компани жил бүр ногдол ашиг тараахгүй байж болно.
НОГДОЛ АШИГ АВСНААР ХУВЬЦААНЫ ТОО ХЭМЖЭЭНД ӨӨРЧЛӨЛТ ОРОХ УУ?
Ногдол ашиг авснаар хувьцаа эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцааны тоо хэмжээнд өөрчлөлт орохгүй. Зүйрлэж хэлбэл, хүн өөрийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгөө бусдад түрээслүүлснээр түрээсийн орлоготой болох бөгөөд энэ нь тухайн үл хөдлөх хөрөнгөө худалдаж байгаа зүйл биш юм.
НОГДОЛ АШГАА ХЭРХЭН АВАХ ВЭ?
"Эрдэнэс таван толгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр компанийн 2019 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 90 төгрөг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд тус компанийн зүгээс ногдол ашгийг 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн "ҮЦТХТ" ХХК-д байрлах иргэдийн үнэт цаасны дансаар дамжуулан тараах тухай мэдэгдсэн.
ҮНЭТ ЦААСНЫ ДАНС ХЭРХЭН НЭЭЛГЭХ ВЭ?
Хэрэв иргэн үнэт цаасны данс нээлгэхийг хүсвэл юуны түрүүнд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн цахим хуудас эсвэл 158989 дугаарт регистерийн дугаараа латин үсгээр бичиж илгээснээр өмнө нь үнэт цаасны данс нээлгэж байсан эсэхээ шалгаж болно. Үнэт цаасны данстай бол дахин нээлгэх шаардлагагүй.
Хувьцаа эзэмшигч үнэт цаасны дансаа нээлгээгүй байсан ч ногдол ашгийн мөнгөн хөрөнгө “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК дээр хадгалагдах бөгөөд ногдол ашгийг хуваарилах ажиллагаа нь 2020 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс эхлэх тул шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс мөн Монгол Улсын Засгийн газраас хуулийн этгээдүүдийг “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т хэсэгчлэн шилжүүлсэн байгаа энэ үед өөртөө болон бусдад эрсдэл үүсгэхгүй, хэт яаравчлахгүй байдлаар үнэт цаасны дансаа нээлгэх ажлаа зохион байгуулахыг Санхүүгийн зохицуулах хорооноос зөвлөсөн. /СЗХ-ны мэдэгдлийг эндээс үзнэ үү./
Үнэт цаасны дансыг 2018 оноос эхлэн цахимаар нээх боломжтой болсон тул иргэд заавал үнэт цаасны компани дээр биеэр очихгүйгээр дансаа нээлгэж болно. Уг дансыг хөрөнгийн биржид бүртгэлтэй аливаа компанийн хувьцааны арилжаанд оролцох, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг хөрөнгийн биржид бүртгэгдсэний дараа арилжаалах үед ашиглана. Үнэт цаасны данс нээлгэх компанийг сонгохдоо тус компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа эсэх, үйлчилгээний чанар, хүртээмж, үнэ өртөг зэргийг харгалзан үзэж шийдвэрээ гаргахыг зөвлөж байна.
ЦАХИМААР 1072 ХУВЬЦААНЫ ДАНС НЭЭЖ БАЙНА
Өнөөдрийн байдлаар дараах үнэт цаасны компаниуд цахимаар данс нээх үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:
- “Апекс Капитал ҮЦК” ХХК – https://dbx.apex.mn/
- “Ард Капитал ҮЦК” ХХК – http://dbx.ardcapital.mn
- “Ард Секюритиз ҮЦК” ХХК – http://ardsecurities.com/
- “БиДиСЕК ҮЦК” ХК – https://reg.bdsec.mn/
“Бумбат Алтай ҮЦК” ХХК – http://dbx.bumbat.mn/ - "Гаүли ҮЦК" ХХК –http://www.gauli.mn/
- “Голомт Капитал ҮЦК” – SocialPay
- “Гүүдсек ҮЦК” ХХК – https://goodsec.mn/online
- “Масдак ҮЦК” ХХК – http://masdaq.msem.mn/login
- “Өндөрхаан ҮЦК” ХХК – https://undurkhaan.msem.mn/
- “ТиДиБи Капитал ҮЦК” ХХК – https://www.tdbcapital.mn/page/open-brokerage-account
- “Стандарт Инвесмент ҮЦК” ХХК – https://dbx.standardinvestment.mn/
- "Тэнгэр Капитал ҮЦК" ХХК – https://xacex.tengercapital.mn/
Нийт гишүүн брокерийн компаниудын хаяг байршлийн мэдээллийг Энд дарж үзнэ үү.
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦААГАА ХУДАЛДАХ БОЛОМЖТОЙ ЮУ?
тогтоолын дагуу, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг түүний хоёрдогч зах зээлийн арилжаа нээгдэх хүртэл бусдад худалдах, шилжүүлэхгүй байхаар заасан байдаг. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Монголын хөрөнгийн биржид арилжаалагдаж эхлэх хүртэл бусдад шилжүүлэх, худалдах боломжгүй бөгөөд хөрөнгийн биржээр хувьцаа нь арилжаалж эхлэхийн тулд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК нь нээлттэй хувьцаат компани хэлбэрээр Монголын хөрөнгийн биржид бүртгүүлсэн байх, Санхүүгийн зохицуулах хорооноос хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх зөвшөөрлийг өгсөн байх шаардлагатай юм.
Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК нь хаалттай хувьцаат компани буюу Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэгдээгүй, хувьцааны арилжаа эхлээгүй байгаа тул иргэд өөрийн эзэмшлийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг бусдад худалдах, шилжүүлэх боломжгүй байна.
Б.ЦЭЦЭГ
А нэргүй 2020-03-07 202.126.88.71
Данс нээлгэх
Зочин 2020-03-07 202.179.27.199
Би дансаа 2011 онд MWTS ҮЦК-нд БДК дахь харилцагчийн дансны дугаар 111890дугаартайгаар нээлгэсэн юм. Энэ компани татан буугдсан, Бумбат алтай ҮЦК-нд шилжсэн болтой. Одоо дансаа яаж холбох вэ? , Би НӨТ-ийн буцаалтын данс, хүүхдийн хадгаламжийн данстай, Төвлөрсөн хадгаламжийн Данс нээлгэсэн гэрээнд банкны данс бичээгүй байна, Банкны данс заавал оруулж баталгаажуулах хэрэгтэй юу? эсвэл НӨТ, хүүхдийн 20000 төгрөг ордог данс байгаа, түүгээр болчих юмуу, хариу өгөөч,
Болорцоож 2020-03-07 66.181.161.113
Данс яаж нээх бэ
Зочин 2020-03-07 66.181.160.8
Dansaa yaj xolbox we
Ehbayr 2020-03-07 202.9.46.227
Sain
тэргэл 2020-03-07 66.181.161.36
Комьютерээр яаж бүртгүүлэх вэ
Hishigee 2020-03-07 85.96.12.229
Dansaa onlinaar yaj neeh ve bas edgeer kompaniud her naidwartai bol
Baigalmaa 2020-03-07 66.181.170.73
Huvitsaagaa online aar shalgaad, dansaa bas online aar neesen ih amar yum bnle shuuu!
тэргэл 2020-03-07 66.181.161.36
яаж комоор нээх вэ заагаад өгөөч
Зочин 2020-03-07 202.55.188.39
Dansaa yaj online aap shalgah we
Жу 2020-03-07 103.57.94.227
Хүрэлсүх ээ янз бүрийн хэлбэрээр мөнгө тараахаа больчооч
OYUN 2020-03-07 105.112.96.127
Бүгдээрээ сайн уу, Би дэлхийд миний бөөрний 1-ийг Энэтхэгт яаж борлуулсан тухай гэрчлэлээ хуваалцахыг хүсч байна. Би бол Монголоосоо ирсэн Оюутолгой юм байна. Би интернетээр интернет дээр очоод ядуу, Pradhan эмч нар интернэтээр имэйлээр дамжуулан хандивлаж, хандивлагч болсон. Би бөөрний 1-ийг мөнгөөр хандивласан бөгөөд би хандивынхаа дараа маш эрүүл хэвээр байна, санхүүгийн асар их амжилтанд хүрсэн Бурхандаа талархаж байна. Би бөөрөнд 780,000 доллар төлсөн. Одоо би Монголд 780,000 доллараар өө
zala 2020-03-07 203.91.115.47
z**l
Зочин 2020-03-07 83.254.143.196
ali ni naidvartai ve, medeh hun bvla helj uguuch?
зочин 2020-03-07 202.126.89.246
нээлгээд чяах юм бэ Дараа жил гэхэд дахин авахгүй шүү дээ
Зочин 2020-03-07 202.55.188.34
олсон ашигаасаа хамаараад жил бүр ноогдол ашиг өгөхгүй гэж үү, ашиггүй ажилсан жил ноогдол ашиг өгөхгүй байх. заримдаа ашигаа өргөтгөл бүтээн байгуулалтад ашиглаж магадгүй.
zochin 2020-03-07 66.181.187.227
ENE KOMPANIUD CHINI NAYDWARTAY YU? TER JILIIN JAGAAN TASALBARYG MINI DUR MEDEED KHUDALDCHIKHSAN KOMPANI SHIG BISH BIZ/