Улсын онцгой комисс маргааш хуралдаж, коронавирусээс урьдчилан сэргийлэх ажил, авч буй арга хэмжээний талаар хэлэлцэнэ. Хурлаар Эрүүл мэндийн яам бодлогын хувьд авч хэрэгжүүлэн үйл ажиллагааны чиглэлээ танилцуулах юм байна.
Улсын онцгой комисс өнгөрсөн долоо хоногт хуралдаж, тусгаарлах байрны нөхцөл байдал болон хот хоорондын орох, гарах хөдөлгөөнийг нээх асуудлыг хэлэлцсэн билээ.