Та бүхэн гарчгийг нь хараад гайхаж магадгүй. Гэхдээ энэ бүхэн биелэх нь тодорхой болсон. Бэтмений дүрийг бүтээж байсан жүжигчин Кристиан Бэйл Marvel кино компаний бүтээл болох Thor: Love and Thunder кинонд эсрэг талын дайсны дүр бүтээхээр болжээ. Энэ тухай тус кинонд Valkyrie-ийн дүрийг бүтээж буй жүжигчин Тесса Томпсон ярьжээ. Тэрбээр "Кристиан Бэйл манай кинонд эсрэг талын дайсны дүрийг бүтээхээр болсон нь гайхалтай байх болно" хэмээжээ.
Кристиан Бэйлийн хувьд өнгөрөгч нэгдүгээр сараас хойш Thor: Love and Thunder кинонд дүр бүтээнэ хэмээн яригдаж байсан бол эцсийн эцэст биеллээ оллоо. Тэрбээр өмнө нь 2012 онд DC-ийн бүх цагийн хамгийн гайхалтай баатар болох Бэтмений The Dark Knight Rises кинонд Бэтмений дүрийг бүтээж байсан юм. Оскарын шагналт Тайки Вайтитигийн найруулах уг кино нь 2021 оны арваннэгдүгээр сарын 5-нд нээлтээ хийнэ хэмээн товлогджээ.
Одоогийн байдлаар Кристиан Бэйлийн ямар дүр бүтээх нь тодорхойгүй байгаа ч Marvel-ийн фэнүүдийн зүгээс Beta Ray Bill-ийн дүрийг бүтээгээсэй гэж хүсч байна.
Холбоотой мэдээ