Леброн гайхалтай байж, Лэйкерс плей-оффын эрхээ авлаа

Хуучирсан мэдээ: 2020.03.07-нд нийтлэгдсэн

Леброн гайхалтай байж, Лэйкерс плей-оффын эрхээ авлаа

Леброн гайхалтай байж, Лэйкерс плей-оффын эрхээ авлаа

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн өрнөд болон дорнод бүсийг тэргүүлэгч хоёр багийн тулаан өнөөдөр/2020.03.07/АНУ-ын Лос-Анжелес хотын Стэйплс центрт боллоо. Талбайн эзэн Лос-Анжелес Лэйкерс баг ширүүхэн, эн тэнцүү тоглолтын эцэст 113:103-ийн харьцаатай талбайн зочид болох Милвауки Бакс багийг хожин 2013 оноос хойш анх удаа буюу долоон жилийн дараа NBA-ийн плей-оффын шатанд шалгарч байна.

Тус тоглолтод Лос-Анжелес Лэйкерс багийн ахлагч Леброн Жеймс гайхалтай байж 37 оноо, 8 самбар, 8 ашигтай дамжуулалт гэсэн гайхалтай үзүүлэлтийг үзүүлсэн бол түүнд Энтони Дэвис 30 оноо, 9 самбараас бөмбөг авалт хийж тусалжээ. Харин эсрэг багаас 2019 оны "Улирлын үнэ цэнэтэй" тоглогч Яннис Адетокумбо 32 оноо авч багаа тэргүүлжээ.

Нэгэн сонирхолтой үзүүлэлт байгаа нь Леброн Жеймс энэ улиралд 30+ оноо авсан тохиолдолд Лос-Анжелес Лэйкерс баг 20 ялж нэг ч ялагдал хүлээгээгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж