Дэлхийн олон оронд хурдацтай тархаж байгаа COVID-19 буюу КОРОНА вирусын өвчлөл өнөөдрийн байдлаар 80 гаруй оронд тархаж, 90000 гаруй хүн халдвар авч, 3000 гаруй хүн нас бараад байна. БНХАУ-д вирусийн тархалт хумигдаж байгаа ч дэлхийн бусад улс оронд нэмэгдэж эхэлж байгаа. Иймд вирусийн халдвараас урьдчилан сэргийлж, өөрсдий эрүүл мэндийн төлөө хариуцлагатай байх нь иргэн хүн бүрийн үүрэг болоод байна.
Хөрш оронд дэгдсэн коронавирусийн өвчлөлтэй холбоотойгоор “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хуралдаанаар уг аюулт өвчний халдвараас нутгийн ард иргэдээ хамгаалах, урьдилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор 82 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэжээ. Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд БНХАУ-тай хил залгаа оршдог, эрсдэл бүхий нөхцөлд ажиллаж амьдарч байгаа Өмнөговь аймгийн ард иргэдээ аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх, аливаа эрсдлийг даван туулахад дэмжлэг үзүүлж байгаа нь цаг үеэ олсон чухал шийдвэр боллоо. Маш хурдацтай тархаж аюулын харанга дэлдээд байгаа корона вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг орон нутгийн өмчит “ТАВАНТОЛГОЙ” ХК-ийн хамт олон үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна.
Мөн Тавантолгой ХК-ийн хамт олноос Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн нийт компаниуддаа хандан ард иргэдийнхээ эрүүл, аюулгүй байдлын төлөө дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг уриалжээ.
Холбоотой мэдээ