УИХ-ын Тамгын газраас 12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүд (ганц бие эцэг)-ийн ажлын цагийг багасгах шийдвэр гаргажээ. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулж, аюулгүй байдлыг хангах зорилгоор бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн ажлын цагийг нэг цагаар хорогдуулахаар болов.
Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын “Ажлын цагийг хорогдуулах тухай” 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 145 дугаар захирамжид дурдсанаар гуравдугаар сарын 2-13-н хүртэл ажлын цагийг 08.30-16.30 цаг хэмээн заажээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ