32 ширхэг бургер нэг дор идэж дэлхийн рекорд тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2020.03.07-нд нийтлэгдсэн

32 ширхэг бургер нэг дор идэж дэлхийн рекорд тогтоожээ

32 ширхэг бургер нэг дор идэж дэлхийн рекорд тогтоожээ

Хүн бүхэн бургерт ялангуяа МакДоналдсын хоёр давхар махтай, хамгийн том "Big Mac" бургерт дуртай биз. Тэгвэл Жой Честнат хэмээх Америк залуу 32 ширхэг Big Mac бургерийг нэг дор бүгдийг нь идэж, дэлхийн рекордыг тогтоожээ. Өдгөө 38 настай тэрбээр 32 бургерийг 38 минут, 15 секундэд бүгдийг нь идэн 7 кг буюу 18’016 ккалийг өөртөө хуримтлуулжээ.

Тэрбээр энэ тухайд "Би үргэлж өөрийгөө сорьж хэдэн Big Mac идэж чадахаа харахыг хүсдэг байсан. Намайг бага байхад хоёр ширхэг Big Mac 4 ам.доллар байлаа. Өвөө маань надад дөрвийг авч өгөхөд би гурвыг нь идэж байсан юм. Энэ намайг тэр үе рүү аялууллаа. Өвөө бид хоёр үргэлж Макдоналдс руу очиж бургер иддэг байсан. Би Макдоналдс руу орох бүртээ энийг хийж үзэхийг хүсдэг байлаа. Энэ Big Mac бургерийг хараад өвөөгөө санаж байна шүү" хэмээжээ.

Жой Честнат анх 2005 онд 10 минутын дотор 32.5 ширхэг шарсан бяслагтай сэндвичийг идэж дэлхийн рекордыг мөн тогтоож байжээ. Мөн тэрбээр 2019 онд 74 ширхэг хот-дог идэж хот-дог идэлтийн тэмцээний аваргаар 12 дах удаагаа шалгарсан байна. Хамгийн сонирхолтой нь Жой 12 удаа түрүүлэхдээ үргэлж 71 ширхгээс дээш хот-дог идэж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж