Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас тус улсад суралцаж буй оюутан залуусыг аль болох олон нийтийн газраар үйлчлүүлэхгүй байхыг анхаарууллаа. Элчин сайдын яамны мэдэгдэлд дурдсанаар,
ОХУ-д шинэ короновируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдал хүндэрч байгаатай уялдан Оросын иргэдийн, ялангуяа оюутан, залуучуудын дунд халдвар өндөртэй байгаа орнуудын иргэдийг өөлөх, дарамтлах, улмаар биед нь халдах явдал сүүлийн үед мэр сэр гарч байгаа тул оюутан залуучууд та бүхнийг (монгол иргэдийг бусад орны иргэдтэй андуурах, ялгахгүй байх магадлалтай тул) шаардлагагүй бол гадуур явахгүй байхыг зөвлөж байна. Ялангуяа амралт, баярын өдрүүдэд үзвэр, үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэхгүй байхыг, түүнчлэн оюутны дотуур байрныхаа орчинд ч болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна. Хэрэв гэнэтийн таагүй зүйл тохиолдвол дараах утсанд холбогдоно уу хэмээн зөвлөжээ.
Хэрэв гэнэтийн таагүй зүйл тохиолдвол 8 495 690 6792 утсанд холбогдоно уу гэжээ.
Холбоотой мэдээ