Египетийн хамгийн эртний пирамид олон нийтэд нээлттэй боллоо

Хуучирсан мэдээ: 2020.03.07-нд нийтлэгдсэн

Египетийн хамгийн эртний пирамид олон нийтэд нээлттэй боллоо

Египетийн хамгийн эртний пирамид олон нийтэд нээлттэй боллоо

Джозер пирамид хэмээх Египетийн хамгийн эртний пирамид 14 жилийн дараа сэргээн засвар хийж, дахин олон нийтэд нээлттэй болж байна. 4700 жилийн настай энэхүү пирамид нь дан чулуугаар баригдсан бөгөөд дээшээгээ зургаан үе үргэлжилдэг бөгөөд 63 метр өндөртэй уг барилга нь дэлхийн хамгийн эртний дурсгалт чулуун барилга хэмээн Аль-Ахрам мэдээллээ.

 

Джозер пирамид нь Саккара оршуулгын цогцолборт хамаарагддаг ба эртний нийслэл Мемфисийн гадна одоогийн нийслэл Каир хотоос өмнө зүгт байрладаг ЮНЕСКО-ийн дэлхийн өвд бүртгэгдсэн байгууламж юм. Эртний Египетийн гуравдах гүрний хоёрдох хаан болох Джозер хааны санаачлагаар МЭӨ 2650-2575 онуудын хооронд баригдсан уг пирамидыг танхимууд болон шүүхийн цогцолбор хүрээлдэг ажээ.

Энэхүү пирамидын засварын ажлыг 2006 онд эхлүүлсэн боловч Египет улсад болсон ард түмний бослого болон ерөнхийлөгч Хосни Мубаркийг төрийн эрхээс унагаасны дараа 2011, 2012 онд барилгын засварын ажил зогсч, 2013 онд дахин эхэлсэн засварын ажил ийнхүү дуусч олон нийтэд нээлттэй боллоо.

Джозер пирамидын засварын ажилд 6.6 сая ам.доллар зарцуулж, нурсан таазны блокуудыг сольж, танхим, коридоруудыг сэргээн засварлан, шинэ гэрэлтүүлэг тавьсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж