Сүхбаатар аймгийн цагдаагийн удирдлагуудад хариуцлага тооцжээ

Хуучирсан мэдээ: 2020.03.07-нд нийтлэгдсэн

Сүхбаатар аймгийн цагдаагийн удирдлагуудад хариуцлага тооцжээ

Сүхбаатар аймгийн цагдаагийн удирдлагуудад хариуцлага тооцжээ

Сум алдсаны улмаас цагдаагийн алба хаагчид нэгийнхээ аминд хүрсэн хэрэг энэ сарын 2-нд гарсан. Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч “Б” нь амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсантай холбогдуулан өчигдөр /2020.03.06/Цагдаагийн ерөнхий газраас ажлын хэсэг томилогдон албаны шалгалт явуулж, даргын зөвлөлийн хуралдаан болжээ. Тус хуралдаанаар Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан, Шуурхай удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа О.Батзориг нарыг алба хаагчдадаа тавих өдөр тутмын хяналтаа сулруулсан, удирдан зохион байгуулах үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж дүгнээд албан тушаал бууруулжээ.

Галт зэвсэгтэй харьцах үеийн аюулгүй ажиллагааны заавар, журмыг зөрчсөн тус цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Батсуурийг албанаас халж, холбогдох хэргийг нь АТГ-т хуулийн дагуу шалгуулахаар шийдвэрлэсэн байна.  Мөн алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж, шалган зааварчлах, мэргэжлийн удирдлагаар хангах, галт зэвсгийн хадгалалт хамгаалалт, ашиглалтад хяналт тавих үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй  зэрэг үндэслэлээр нийт 10 албан тушаалтанд сахилгын шийтгэл оногдуулж хариуцлага тооцсон байна.

Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал энэ сарын 6, 7-ны өдрүүдэд Сүхбаатар, Хэнтий аймгийн цагдаагийн газрын үйл ажиллагаатай газар дээр нь  биечлэн танилцаж, алба хаагчидтай уулзалт хийж, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх тодорхой үүрэг чиглэл өгч ажиллаж байгаа юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж