Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 30, 48 дугаар тогтоолын дагуу Азийн Хөгжлийн Банкны санхүүжилттэй Төсөл хөтөлбөрүүдийн хөрөнгөөр өнөөдөр /2020.03.07/ Эрүүл мэндийн байгууллагуудад Шинэ коронавирусын халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангахад нэн шаардлагатай нийт 9 нэрийн төрлийн 572 ширхэг 3.2 тэрбум төгрөгийн өртөгтэй эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийг ХӨСҮТ, УНТЭ, УГТЭ, ГССҮТөв болон нийслэлийн 9 дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудад гардуулж өглөө. Үүнд,
- Рентген аппарат/зөөврийн дижитал – mobile
- Амьсгалын аппарат
- Өвчтөний хяналтын монитор
- Хүчилтөрөгч өтгөрүүлэгч
- Тарианы автомат шахуурга
- Дуслын автомат шахуурга
- Пульсоксиметр
- Халууны шил /лазер чихний
- Утлагын аппарат зэрэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүд багтаж байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ