Дэлхийн томоохон фестиваль SXSW цуцлагдлаа

Хуучирсан мэдээ: 2020.03.07-нд нийтлэгдсэн

Дэлхийн томоохон фестиваль SXSW цуцлагдлаа

Дэлхийн томоохон фестиваль SXSW цуцлагдлаа

Жил бүр зохион байгуулагддаг хөгжим, технологи, кино зэрэг олон зүйлийн цогц болсон SXSW фестиваль энэ сарын 13-22-ны өдрүүдэд АНУ-ын Техас мужийн Аустин хотод зохион байгуулагдах байсан ч шинэ коронавирусийн улмаас цуцлагдаж байгаагаа зарлалаа. 33 жилийн түүхтэй энэ фестиваль жил болгон цоо шинэ технологи, видео тоглоом, тв шоу, кино, дуу хөгжим зэрэг зүйлсийг дэлхий нийтэд танилцуулж байдгаараа дэлхийн томоохон цогц фестиваль болж чадсан. Өнгөрсөн жилийн хувьд тус фестивальд нийт 417 мянга гаруй хүн оролцжээ. Энэ долоо хоногийн эхээр тус фестивальд оролцох байсан Apple, Netflix, Facebook зэрэг компаниуд нэрээ татаж, оролцохгүй гэдгээ мэдэгдээд байсан юм.

Шинэ коронавирусийн улмаас дэлхий даяар нийт 100 мянга гаруй тохиолдол илэрч, 3400 гаруй хүн нас бараад байна.

Мөн энэ долоо хоногийн эхээр Universal Pictures кино компани James Bond киноны No time to Die ангийн олон улсад нээлтээ хийх өдрийг дөрөвдүгээр сараас арваннэгдүгээр сар болгож хойшлуулсан. Үүнээс гадна дэлхийн томоохон хөгжмийн наадмуудын нэг Ultra Music Festival энэ сард АНУ-ын Майами хотод зохион байгуулагдах байсан ч мөн цуцлагдсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж