"Хурд" хамтлаг анх удаа эмэгтэйчүүдийн баяр зориулсан онлайнаар тоглолт хийж, хандив цуглуулахаар болжээ. Тус хамтлагийн "Буцааж нэхэхгүй хайр" тоглолт маргааш 9:00 цагт МонголТВ -ээр болон Хурд, МонголТВ, facebook page хуудсаар шууд хүрэх юм байна.
“Хурд” хамтлагийнхан энэхүү тоглолтоороо төрөөс хэрэгжүүлж буй шийдвэрийг дагаж, коронавирусийн эсрэг тэмцэж байгаа ажилтан, албан хаагчид, ард иргэдтэйгээ сэтгэл санаа нэг байгаагаа илэрхийлэхийг зорьжээ. Тоглолтын үеэр хандивын данс нээж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хандивлах мөнгийг Улсын онцгой комисст өгөх юм байна.
Улсын онцгой комиссоос Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Олон улсын эмэгтэйчүүдийн болон Монгол цэргийн өдөр, Наурызын баяр зэрэг тэмдэглэлт өдрийг тохиолдуулан нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болгоод байгаа юм.
Б.ЦЭЦЭГ
Зочин 2020-03-07 39.154.228.249
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠬᠦᠷᠳ᠋ ᠬᠠᠮᠲᠤᠯᠢᠭ
хүннү 2020-03-07 202.179.25.124
"Хурд" хамтлаг үнэхээр зангарагатай байнаа. Монгол "Харанга", "Хурд" хоёр л домог болсон хамтлагууд шүү дээ. Ер нь хараад байхад амьд хөгжимтэй хамтлагууд үлдэг юм биш үү. Хөгжимийн аяаар гошгонодог хамтлагууд ч тэгэс гээд "ум ма ни бадь ми хум" болдог бололтой. Тийм байж бас "бид урлагт хайртай ч гэх шиг"
маш их баярлалаа 2020-03-07 77.38.148.28
Сайхан буянт уйлс зохиож байгаа ХУРД хамтлагийнханд маш их баярлалаа.Та нарыг Янжинлхам Бурхан ивээн тэтгэж байх болтугай.Сайн уйлс дэлгэрэг!